[Chapter 4]

1.9K 308 45
                                    

Хонх дугарах чимээ сургуулийн булан тохой бүрт сонстож удалгүй хонгил эзгүйрнэ.

"Ким Тэхён, Жон Жонгүг нар миний өрөө лүү дагаад яваарай."

Хичээлийн дараа багш гэнэт л ингэж хэлэхэд Тэхён гайхсан ч үгүй цүнхээ мөрлөн ангиас гарлаа. Түүний ард хөлийн чимээ дуулдаж, мөрөө давуулан хальтхан харвал Жонгүг алхах аж. Түүнтэй харц тулгарсан даруй өөр тийш харан хоолой засах Жонгүгийг үзээд Тэхён эргэж харан амандаа ёжтой инээмсэглэл тодрууллаа. Тэр сурах ёстой хичээлээ ухаарсан бололтой.

Түүний харц үл ширүүснэ, гараа атгалгүй халааснаасаа чимээгүйхэн гаргана. Замд нь саад болохгүйг хичээх мэт хурдхан алхана. Зугтаж буй мэт. Түүний нүдэнд харагдах Юнгигийн хэвтэрт буй төрх магадгүй Жонгүгийн хязгаар болсон биз.

Багшийн өрөөнд орж ирээд сандал дээр суухад тэдний өмнө нэг цаас тавиад,

"Сарын дараа болох олон улсын математикын тэмцээний удирдамж. Сургуулийн захиргаанаас та хоёрт гүнзгийрүүлсэн давтлага авах хуваарь хэдийн гарчихсан. Долоо хоногт 4 удаа хичээлийн бус цагаар давтлаганд сууна шүү."

Тэхён санаа алдсаар өөрт нь нэмэгдэж ирэх тэр их ачаалалыг төсөөлөн хөмсөг зангидна. Одоо бараг л нойргүй амьдрах нь.

"Ойлголоо."

Тэхён түрүүлэн босч багшийн өрөөнөөс удирдамж бариад гарч хонгилоор алхаж явсан түүний араас базсан цааш шидэгдэн толгойг нь оночихов. Хормын төдийд уур нь маналзан хөмсөг зангидсаар эргэн харвал Жонгүг хоёр гараа халааслаад алхаж байлаа.

"Яаж байгаа юм?"

Шүд зуусаар асуувал Жонгүг түүнийг дээрээс нь доош хэнэггүйхэн харчихаад өрөөсөн гараа сунгав.

"Эвлэрцгээе."

"Юу?"

"Би хэм хэмжээгээ давсанаа ойлгож байна. Хийсэн бүхнээсээ уучлалт гуйя."

Тэхёны харц огцом өөрчлөгдөн бах нь ханасан аятай инээгээд,

"Мэдсэн юм. Чам шиг амьтад хол явж чаддаггүй гэдгийг. Гэхдээ чамаас хариу хүлээж байсан юмсан. Өндрөөр үнэлчихэж."

"Тэгсэн бололтой. Ахиж өөрөөсөө болж үнэ цэнэтэй нэгнээрээ тоглуулмааргүй байгаа учраас энэ удаад бууж өглөө."

Жонгүгийн харц хувиралгүй, ширүүн эсвэл өрөвдмөөр ч биш зүгээр л Тэхёны нүд рүү цоо ширтэх аж.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now