[Chapter 3]

2.1K 312 27
                                    

"Чи намайг булшлах байлаа ч би гараас чинь татаад шороон доор орох болно, новш минь!"

Ангид байх сурагчдын нэг нь ч дугаралгүй, гацсан мэт тэднийг ширтэх бөгөөд болсон явдалд цоирдож Тэхёны хийх үйлдлийг гайхширцгааж байгаа нь илт. Тэдэнд хариу өгж Тэхён Жонгүгийг түлхсээр хоёр гараараа нүдээ дарлаа. Удалгүй инээд алдах бөгөөд суудлаасаа босч хэдийн тоос шороо болон бохирдсон хүрмээ тайлан газарт шидчихээд Жонгүгийн дэргэдүүр зөрөхдөө мөрнөөс нь татан чихэнд нь ойртож,

"Чи энэ бүхнийг эхлүүлсэндээ харамсах болно, Жон Жонгүг."

Тэхён ангийн хаалга саван гарч хэдий инээмсэглэл тодруулан тайван харагдах ч дотроо буцлах тэр их уур хилэнгээ хоёр атгандаа цуглуулчихаад арайхийн барьж байгааг Жонгүг ажиглахдаа инээвхийлэн суудал руугаа зүглэх аж. Түүний шагай одоо ч хөндүүрлэн өвдөж, хөнгөхөн бэртчихээгүй болохоо тэр гадарлана.

"Галзуу амьтан."

"Энэ новш үнэхээр эрүүл биш бололтой. Хэн Ким Тэхёноор оролдож зүрхлэнэ гэж?"

"Харин тийм."

Жонгүг тэдний үгийг сонсоогүй царайлан суудалдаа суухад ширээг нь өшиглөх шиг болж тэр дээш харвал,

"Сануулж хэлж байгаа юм. Амьд үлдмээр байгаа бол Ким Тэхёноор битгий оролд. Түүний эцгийг чи ямар хүн болохыг мэдээгүй байна."

Хэн гэдгийг нь мэдэхгүй нэгний яриаг залхсан аятай сонсож дуусгаад Жонгүг нүдээ эргэлдүүлэн түүн рүү дунд хуруугаа гаргах нь тэр.

"Энэ новш чинь-" Залуугийн нүд ширүүссээр Жонгүг рүү ухасхийхтэй зэрэгцэн хаалга нээгдэж багш орж ирлээ.

Тэхён цоо шинэ хүрэм өмссөөр ангид орж ирэхэд бүгдийн харц түүн дээр сониучирхан тусч байсан юм. Юу ч болоогүй мэт суудалдаа суугаад номоо дэлгэх түүнийг зарим нь гайхсандаа амандаа бувтнаж байв. Зөвхөн нэг л хүн сэтгэл нь ханасан аятай ёжтой инээмсэглэн суух нь Жон Жонгүг аж.

-


Хичээл тарж Тэхён сургуулиас гаран өөрийн машиндаа ирж суулаа.

"Өнөөдөр болсон явдлын талаар аав мэдэж болохгүй."

"Ойлголоо. Харин түүнийг надад даалгачих. Дахиж танд халдахгүй болгоод-"

"Хэрэггүй ээ."

"Юу?"

"Өнөө орой 12 цагт машин бэлэн байлгаарай. Би өөрөө түүн дээр зочлох болно."

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now