[Chapter 34]

2.8K 383 139
                                    

"ГАРААД ИР ГЭЖ БАЙНА!!! НОВШ ГЭЖ-!"

Жонгүг Тэхёны гэрийн хаалгыг хагас цаг шахам цохиж, хоолойн хэрээрээ орилох бөгөөд түүнд хэн ч хаалга тайлж өгсөнгүй.

Түүний цээжинд бүрэлдэх саарал мэдрэмжүүд хоолойг нь боомилон тэр зогсож бас дуугаа хорьж чадахгүй байлаа.

"ХУДАЛ ХЭЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ, ЧИ НАДААС ЯВЖ ЧАДАХГҮЙ КИМ ТЭХЁН!!"

Эцсийн удаа хаалгыг нь хамаг хүчээрээ өшиглөж орхиод Жонгүг амьсгаадан хана наллаа.

Толгой эргэсээр дийлж давшгүй хүнд мэдрэмж түүнийг татан доош унагав. Түүний дотор эвгүйрхэж, удаан зогсох хэрээр нүд нь харанхуйлах аж.

Үргэлж түүний дэргэд байсан хэн нэгэн. Үхэх хүртэл юу ч тохиолдсон дэргэд байсаар байна гэж төсөөлсөн ч эргэж хараад гараас нь зуураад хоцорч амжихгүй үед чи оройтсон байх болно.

Эргэж ирдэг үе байхад, эцсийн удаа 'баяртай' гэж шивнэлгүй одох нь хагацалаас өөр юу ч биш.

Жонгүг доош ширтэн хөмсөг зангидсаар зүгээр л хаа нэгтээ асар их өвдөлт мэдрэгдсээр байсанд бачимдаж гарна. Цээжээ цохисон ч үл намдах гаслантай өвдөлт.

Тэгээд тэр өөртөө чимээгүйхэн инээвхийлж,

"Явчихсан гэнэ ээ? Надаас хол амьдарч чадна гэж бодсон хэрэг үү, зоригтой юм."

Тэр амандаа ийн бувтнасаар толгой сэгсрэн өөртөө итгэхийг хичээж байв.

Ким Тэхён шүү дээ.

Өнгөрсөн хугацаанд хором бүрийг Жон Жонгүг гэх хүний араас сүүдэр мэт даган өнгөрөөсөн тэр залхмаар амьтан.

Хүнийг орхиод явах зориггүй ганцаардмал хөөрхийлөлтэй өрөвдөм нэгэн.

"Тэр чадахгүй."

Жонгүг ахин шивнээн хойш гэдийн толгойгоороо хана налан нүдээ анилаа.

Үнэндээ түүний нөгөө тал хэдийн Ким Тэхён түүнээс хором бүрээр холдож, энд байхгүй гэдгийг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

Ким Тэхён шүү дээ.

Шархалсан бас шаналсан зүрхээ түүнд өгчихөөд өчүүхэн хайранд нь дэлбээлж байсан тэр өрөвдөм нэгэн.

Үхэх хүртэл дэвсүүлж, өвдөг дээрээ сөхөрсөн ч нулимс унагаагүй баларчихсан нэгэн.

Тэр явчихсан гэвэл цөхрөл нь тулчихсан гэсэн үг.

Тэр явчихаж.

𝐖𝐇𝐎.Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon