[Chapter 33]

2.7K 362 129
                                    

-Ким Тэхён согтоод унтчихсан. Энд хонуулахыг хүсэхгүй байвал эртхэн ирээд ав даа.

Унтах дөхөж байсан Жонгүг зурвасыг хараад хөмсөг зангидан хэд хэд уншсан ч буруу ойлгосон зүйл байгаагүй тул амандаа хараасаар хөнжлөө сөхөн бослоо. Шүүгээгээ ширүүхэн нээн олдсон хувцасаа шүүрэн өмсөхдөө Тэхён руу залгасан ч утсаа авсангүй. Харин одоо тэр Жиминээс ирсэн зурвасд бүрэн итгэлээ.

Гэртээ харьж шалгалтанд бэлдэх ёстой гэсэн учраас саад болохгүй гэсэндээ чимээгүйхэн хүлээж байснаа бодсоор инээвхийлэн удалгүй тэр гэрийнхээ хаалгыг саван гарлаа.

Жиминий гэрийн хаалга багахан нээлттэй, харин тэр орохдоо итгэмээргүй зураглалыг нүднээ харсан юм.

Утсаа атгасан гар нь чангарч хөндүүрлэн өвдөж эхлээд тэрхэн хоромд Жонгүг урагш нэг алхан Тэхёныг салгаад Жиминий шанаанд хүндхэн цохилт буулгахыг хүссэн ч дараагийн алхамд бие нь урагш хөдөлсөнгүй.

Мэдрэмж нь түүнийг зогсооход хүргэлээ.

Цээж рүү нь алхаар цохиж орхисон мэт, хачин их ганцаардал бас хоосролыг ганцхан хоромд зэрэг мэдэрсээр өвдөлтөнд нь ярвайн гүнзгий амьсгал татна. Хэзээ ч түүнийг бүчиж байгаагүй мэдрэмж.

Үнэнийг хэлэхэд тэр урвуулсан бас цочирдсон мэдрэмжид бүх л биеэрээ сорогдохдоо хачин ихээр өмнөөс нь хараад нүдээ томруулах залууд гомдож байх нь тэр.

Эцэст нь түүнээс гарч чадах зүйл хүчгүйхэн хийгээд хүйтэн инээмсэглэл төдий л агаад урагш бус арагшаа харан гэрээс гарлаа.

Согтчихсон гэж итгээд түүн рүү яарахдаа бухимдаж байснаа нуухгүй ч ийм дор бүхэнд хучигдсандаа бачууран гартаа атгасан утсаа газарт саван хэдэн хэсэг хувааж орхилоо.

"Новш гэж!"

Зам даган алхаж эхэлсэн түүний бодол дэндүү хүчтэй байсандаа нүдээ бараг л сохолж, хаана бас хаашаа явж байгаагаа ч умартан цээжинд нь гацсан хүндхэн чулууг жижигрүүлэхийг хичээх мэт хүндхэн амьсгалсаар зөрсөн бүгдийг мөрлөн үлдээж урагшлана.

Уур хилэн бус урсаад л байгаа тэр гомдол.

Худал хэлсэнд нь, хуурч орхисонд нь.

"ЖОНГҮГ!"

Хойноос нь бүдэгхэн сонстох түүний нэр хөлийг нь зогсоож Жонгүг явж байсан газартаа хоёр хором зогсоод дуудсан нэгэн Тэхён гэдгийг мэдэхдээ үргэлжлүүлэн цааш хурдалж эхэллээ.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now