[Chapter 25]

2.3K 345 63
                                    


Жонгүг түүнийг доош нь харуулж ар хүзүүнд нь дарахад Тэхён дуу алдах гэсэн ч хүчтэй даралтанд хоолой нь гарсангүй.

"Хэнийг дорд үзээд байгаа юм?"

Жонгүгийн шүдэн завсараа сийгүүлэн хэлэх үгс ширүүн хийгээд хүйтэн байх нь айдас төрүүлэм.

Тэхён түүнийг эсэргүүцэн тийчигнэхээ зогсоолгүй,

"Холд-"

Жонгүг түүний мөрнөөс татан дээш харуулахад Тэхён ухасхийн босох гэсэн ч Жонгүгийн хүчинд дарагдан хойш ахин савж унахад түүний дээрээс тонгойх Жонгүг инээвхийлсээр,

"Яагаад эсэргүүцээд байгаа юм? Яаж ч харьцсан болно гэсэн биз дээ? Доромжилж нохой шиг харьцсан ч, ашиглаад хог дээр хаясан ч, уйдаагаа гаргаж тоглоом болгосон ч надад хайртай гээгүй бил үү? Тэгэх гээд гэрт минь өөрөө гүйгээд ирсэн нь чи байхад би яагаад чамайг тавина гэж?"

Жонгүг түүний хоёр мөрөн дээр тавьсан гараа улам чангалсаар Тэхён түүний өмнө бууж өгсөөр нүд рүү нь харвал дооглосон гэхээс илүү уур хилэн тодрон харагдаж байлаа. Ямар нэг зүйлд уурласандаа галзуурах гэж байгаа аятай.

"Амаа тат."

Тэхён сул дорой байхыг хүсээгүйдээ хөмсөг зангидан ийн хэлэхэд Жонгүгийг инээмсэглэл улам тодорсоор,

"Өөр хангагчтай болчихсон болохоор дураараа аашилж болно, тэгж бодож байна уу? Би чамайг арай ухаантай бас үнэтэй гэж найдсан юм. Гэтэл чи зүгээр л хоосон толгойтой биеэ үнэлэгч байж."

Тэхёны хөмсөг өргөгдөн түүний үгэнд гацсаар уур уцаар бас хоосон өвдөлт цээжинд нь давхцан түүний хоолой сарнин алга болчих шиг болов. Харин Жонгүгт түүний энэ хувирал илүү таалагдсан бололтой,

"Ердөө энэ бол чи.. Ким Тэхён. Харин хямдхан тоглоом хэдхэн ашиглагдаад л хаягддаг юм.""

"Амаа тат, новш минь-"

"Үнэн биш гэж үү? Биеэ үнэлэгч, эр я*хан, завхай амьтан, хямдхан хог шаар!"

Тэхёны тэсч чадахгүй гэдгээ мэдсэн бололтой ухасхийн тийчилж, Жонгүгийн гараас мултрахаар хичээхдээ түүний хүчтэй үнсэлтийг уруул дээрээ мэдрэх ба цочих шиг болон гэдийх нь тэр.

Жонгүг түүний мөрнөөс базсан нэг гараа салгаад Тэхёны шилэн хүзүүгээр барин хуйхнаас нь базахдаа өөртөө улам нааж доод уруулыг нь чанга сорон үнсэхдээ сул гараараа түүний цамцны товчыг тайлна.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now