[Chapter 2]

2.4K 324 35
                                    

Огтлолцол.

Хэдэн тэрбум зүрх бас түүнээс олон харц, тоолж баршгүй олон өдрөөс зөвхөн тэр мөчид зэрэг цохилсон чиний бас миний зүрх, тулгарсан харц. Харин би тэр агшинийг хэзээ ч хүсэхгүй байх байсан.

Худал.

-

"Шинэ ирсэн сурагчыг харсан уу?"

"Сэнүгийн аав түүнийг цагдаад барьж өгсөн гэсэн. Хэнээр оролдож байгаагаа ч мэдэхгүй галзуу амьтан. Гуйлгачин юм байж."

"Жил бүр тэтгэлэгээр орж ирдэг тэдгээр гуйлгачид манай сургуулийн нэр хүндийг унагадаг гэж бодохгүй байна уу?"

Охин элгээ тэврэн инээсээр "Харин ч эсрэгээрээ байдаг юм. Яахав, хамт хичээллэхэд бохир санагддаг нь үнэн л дээ."

"Хөөе! Хөөе! Өнөөх чинь-"

Суруулийн хаалга нээгдэж шөнөжин цагдаагийн хэлтэс дээр нойргүй хоносон Жонгүг баргар царайлсаар орж ирнэ. Түүний хацар болон уруул шалбарчээ.

Нүднийх нь урдуур унжих бурт үснүүд ширүүн харцыг нь нууцлан халхалж, өмднийхөө гадуур сул тавьсан цамцны дотуур сургуульд зөвшөөрөгдөөгүй хар пудволк үзэгдэх аж.

Жонгүг хэний ч харцанд бүдрэлгүй шүүгээнийхээ өмнө ирж цүнхээ бараг л шидэх шахам хийчихээд дэвтэр аван ангидаа орж ирэв.

Түүний араас хэдхэн хормын дараа орж ирэх хөгшин багш бүгдтэй нь мэндлээд,

"Өчигдөрийн шалгалтын хариу гарсан тул бүгд нэрсийн дарааллаар гарч ирцгээнэ үү."

Түүний ширүүвтэр хоолойны өнгө хэчнээн хатуу болохыг нь илтгэнэ.

Жонгүг суудлаа налан элгээ тэврээд доош ширтэхдээ үүрэглэх бөгөөд өөрийгөө ухаан оруулах гэж хичээж байв. Хараал идсэн хөгийн залуус түүнтэй асуудал үүсгээгүй бол юу ч эхлэхгүй байх байсан. Тэглээ гээд Жон Жонгүг хэний ч доор хэлээ хазаад хэвтэх нэгэн биш.

"Жон Жонгүг."

Түүний нэрийг дуудахад удаанаар суудлаасаа босох бөгөөд өөр лүү нь очихыг нэг бүрчлэн харах хөгшин багш багахан хөмсөгөө зангидаад шалгалтын материалыг ахин нэг удаа харлаа.

𝐖𝐇𝐎.Where stories live. Discover now