Номын нээлт

1.5K 67 0
                                    

"Сайн уу? хайрт минь чи одоо ч миний нүдэнд үзэсгэлэнтэй хэвээр харагдаж байгааг бодоход би чамайг хайралсаар байгаа бололтой. Өрөвдмөөр юмаа миний шантардаггүй бас агуу их зүрх сэтгэл ..."

Кино зохиолч Жон Жонгүгын
" Serendipity "  номын нээлтийн үйл ажиллагаа

- Зохиолчоо таньтай уулзаж буй минь нэр төрийн хэрэг би таны шүтэн бишрэгч шүү.

- Баярлалаа номыг минь авч уншдагт

Дараалсан их цуваа... миний бичсэн номнууд нэг хүнээс болоод гунигтай болчихдог юм. Гэхдээ гунигтай зүйлс заримдаа бусдыг жаргалтай болгодог шүү дээ. Тиймээс л энд надтай уулзахаар баярлаж буй шүтэн бишрэгчид маань ирсэн байна. Би ч бас ялгаагүй баярлаж байсан ч тэр нэгэнг хараад хөлдөж орхисон юм.

Тэр нааш алхсаар, зүрх минь лугшин гарын шуу цаашлаад хурууны үзүүрүүд  хүртэл хатган өвдөнө.

Гайхширч бас хөлдөж орхисон намайг гэсгээн тэр:

- Сайн байна уу? Манай эхнэр таны фэн юмаа.  Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа. Шинэ ном чинь таалагдана гэдэгт итгэлтэй байна.  Энэ дээр төрсөн өдрийн мэнд хүргээд гарын үсэгээ зураад өгөөч.

Тиймэлдээ би юу горьдсон юм болоо? Тэр намайг санахчгүй бүр танихгүй байна. Хажуудаа дагуулж буй эмэгтэй рүү нь харвал дунд зэргийн  нуруутай урт бор үстэй нүдэнд дулаахан нэгэн байв. Тэр эмэгтэй инээмсэглэн

- Уулзсандаа догдлоод хэлэх гэсэн үгнүүдээ мартчихлаа... Таны номнууд үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлдэг шүү. Ирээдүйн эхнэрт чинь атаархаж байна.  Тань шиг үнэнч бас тийм гүнзгийгээр дурлаж бусдыг өөрөөсөө илүү хайрладаг болохоо...

- Яагаад намайг тийм хүн гэж бодоов?

- Юу? номыг чинь уншаад л.

- ....Зөв боджээ.  Энэ удаагийн ном маань ч таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хайраас болж юуг алдаж юуг олж авсан гээд миний амьдралын бодит түүхээр бичигдсэн ном байгаа юм. Таны нэр хэн билээ?

- Ким Женни

Дахиад л өвдөлт...нүдийг минь нулимс бүрхэн түүнлүү харцаа хальт чиглүүлвэл хайртай эмэгтэйнхээ гараас атган инээмэглэх нь тэр. Анх удаа л чиний инээмсэглэл намайг өвтгөж байна. Чичрэх гар , нулимстай нүдээ хуурамч инээмсэглэлээрээ нуун гялс гарын үсэгээ зураад
" Өнөөдөр ирсэнд баярлалаа... Гайхалтай хосууд байна. Энэ номыг хамт уншвал илүү нэгнийгээ хайрлаж олон жил хамтдаа байна байх ... бая..баяртай" гэж арайхын хэлээд босон түр завсарлаад ирэхээ арын ажилчинд хэлээд хурдлан нойлруу алхлаа.

Өвдөж байна...үхэх нь
Чи бол миний номын гол дүр энэ насанд минь учирсан цор ганц гайхалтай нэгэн атлаа үргэлж л гуниглуулж орхих юм.
Би магадгүй шийтгүүлж байгаа биз. Гарцаагүй энэ бол шийтгэл . Би чам шиг өөрт хайртай нэгнээ эргүүлж хайрлаад өдөр бүр инээж амьдрах юмсан . Гэхдээ чиний ачаар хайр гээчийг илүү их ухаарч бусдад ч бас ямар гайхалтай зүйл болохыг мэдрүүлж байгаа болохоор гунигтай ч заримдаа  жаргалтай болдог.  Яг л нартай бороо шиг.
Одоо цагтаа өвдөхөд өнгөрсөн дэх цор ганц миний л санах дурсамжууд надад эм болдог.

10n hesegt bagtaah uchir demjeerei💜🙆‍♀️

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now