Нүд чинь хэлнэ

409 48 10
                                    


Зөрөөд л өнгөрөх тэр нэгэн зүрх догдлуулж
Санахыг хичээдэг зүүд шиг хагас хугас бодлыг минь эзэмдэнэ.
Мэдэхгүй юм даа. Танихгүй нэгэн хачин дотно санагдаж дотно нэгэн заримдаа хүйтэн хөндий мэдрэгдэх юм.

***

🐻

"Тэхён... би чамд хайртай.... би чамд хайртай...одоо бол би зохиолч болохыг л хүсдэг. "

Дахиад л хар дарж хөлсөндөө үс минь норчээ. Хэд хоногийн өмнөөс л зүүдэнд минь энэ хоолой дуулдах болсон. Сэрээд би юу ч санадаггүй. Санахыг хичээв ч царай нь үл мэдэгдэх нэгний дүрс л буухаас хэтэрдэггүй.

Бодролд дарагдан хэсэг өндийн суугаад нойр минь хэдийн хулжсан учир нимгэн халадаа нөмрөөд тагт дээр гаран тамхиллаа .

Яагаад гэдэгээ мэдэхгүй ч заримдаа нэг тийм хоосон мэдрэмж биднийг бүрхэдэг шүү дээ. Шалтгаангүй гуниглаж ямар нэгэн зүйл дутаад байгаа мэт бүр амьдралынхаа чухал зүйлийг ч мартчихсан юм шиг хөгийн мэдрэмж.

- Хайраа унтахгүй юу хийж байгаа юм?

- Зүгээр л нойр хулжаад одоо унтлаа.

Женни бол халамжтай, үзэсгэлэнтэй эмэгтэй ... хамгаас илүү хөөрхөн хүүг минь төрүүлж өгсөн гайхалтай нэгэн.

Би зургаан жилийн өмнө маш том осолд орж байсан юм. Тэгээд анх эмнэлгийн орон дээр сэрэхдээ түүнийгээ анх удаа харж билээ . Гэхдээ тэрний хэлснээр бидний хайрын түүх ахлах сургуулийн сурагчид байхаас л цэцэглэж эхэлсэн гэж хэлсэн. Гайхалтай биш гэж үү? Тэр үргэлж л миний хажууд байж өөрийг нь ч мартаж орхисон намайг уучилж бүр болоогүй өнөөдрийг хүртэл хайралсаар ирсэн.

***

Сэрүүлгэний жингэнэх чанга чимээ ... Миний амьдралын хамгийн дургүй чимээ. Ядаж би урьд шөнө хараал идсэн зүүднээсээ больж олигтой ч унтаж амжаагүй байхад шүү дээ.

Нойрмог намайг арайхийн өндийн сүнсээ хүлээх аятай сууж байтал Женни орж ирэн өглөөний үнсэлт бэлэглээд

- Босооо. Цайгаа уу ! Хүүгээ өнөөдөр би цэцэрлэгт нь хүргээд өгчихье. Чи зураг авалттай биз дээ?

- Ммх...

Нойрмоглосоор угаалгын өрөө лүү алхсаар хүн дүрсэндээ орчихоод гал тогоо руу ортол гайхалтай шарсан талхны үнэр хамар цоргуйлна .

- Тэенни сэрээгүй юу?

- Тиймээ жоохан унтаг дээ...

Би зөөлөн толгой дохчихоод ширээний хажууд суутал Жонгүг зохиолчын " Serendipity " ном үзэгдлээ.
Би аваад хавтсыг нь харангаа

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now