Төгсгөл

511 60 33
                                    

Өнгөрсөн лүү буцаж болох уу?

Чиний туулайн инээмсэглэл, сахилгагүй үйлдлүүд гээд бүгд минийх байсан тэр үе рүү цаг хугацааг ухрааж болох уу?

Галзууртлаа санаж байна... Зэрэгцээ орших параллель шугамыг хүчээр ч болов огтолцуулмаар байна.

Тавхан алхамын зайд чи минь зэрэгцээд алхадаг хэрнээ таван жилийн тэр гаслантай цаг хугацаа биднийг дэндүү их холдуулж орхиж.

***

- КИМ ТЭХЁН!? Чи яачихаад байгаа юм ?

- Зүгээр л намайг тайван орхи. Чамд хамаагүй болохоор

- Би чиний эхнэр! Чи ойрдоо хаана хоноод байгаа юм ? Арай үгүй биз дээ? Өөр хүнтэй болчихоо юу?

- Миний эхнэр гэнээ? Чи анхнаасаа л намайг хуурсан. Миний хувьд жинхэнэ гэрлэлт биш. Аа бас чамайг намайг мөргөөд зугтаасанг ч саначихсан. Тиймээс битгий дуугаа өндөрсгөөд бай Ким Женни! Шоронд ормооргүй байгаа бол чимээгүйхэн сайн ээжийн дүрдээ тоглоод амьдарч үз!
Хүү маань сонсох нь байна.

Хаалга хүчтэй савагдан Тэхён гарч одов.
Түүний эхнэр гартаа атгаж байсан утсаа аль хэдийн хаагдсан хаалга руу шидэн уурандаа чанга хашгирлаа.

***

- Байна уу? Тэхён... түр уулзаад ярилцаж болох уу?

- ......

- Завгүй гэвэл би яваад очьё. 10 хан минут...үгүй ээ 5 хан минут л зарцуулчих.

- Ойлголоо. Би яваад очьё.

Утас тасрангуут Тэхён түгжсэн амьсгалаа гарган хурдтай гэгч нь машинаа асаалаа.

Жонгүгын хоолой дэндүү сул сонсогдсон тул Тэхёны санаа зовон хажууд нь түгжрэл түүний цухалыг улам барьж байлаа .

Бараг 30 - аад минут явсаны эцэст арайхын байрных нь үүдэнд ирээд гялс гүйсээр хаалганых нь өмнө очлоо. Гараа өргөн хонхыг нь дарах гэсэн болов ч түр азнав.

Тэр хулчгар болохоор айж байлаа.

Сүүлийн хэдэн өдөр энэ хаалга нэг нүдээд л нээгдэдэг байсан бол эрүүл ухаантай түүний хувьд яг л гэм нүгэлээ үүрэх гээд шүүхийн хаалга татах гэж буй мэт гэмшил төрнө. Гэхдээ үүнээс илүү Жонгүгын царайг харахаас, хэлэх зүйл нь юу бол гэхээс дэндүү их хулчийна.

Аажмаар гараа явуулан хонхыг нь нэг дарлаа.

- Сайн уу? Оролдоо Тэхён.

Serendipity [Vkook] ДУУССАН Wo Geschichten leben. Entdecke jetzt