Бидний байсан цаг хугацаа

425 46 0
                                    

Замын хоёр талаар цэцэгс алаглан модод ногоорно. Өнгө нэмье гэсэн шиг халуун нар дээрээс төөнөн дурлалдаа шатсан намайг илүү догдлуулна.
Түүний алхаа миний алхаатай нийлэн чулуун зам дээгүүр нэгэн хэмээр алхахад бидний зүрх ч бас адилхан хэмнэлээр цохилоосой гэж би мөрөөднө.

Тэр минь надруу мишээж би түүнээр бүхэлдээ дүүрсэн тэр зун...
Яг л балчир байхаас минь мөрөөдсөн зохиолын гол дүр шиг, киноны гайхалтай хэсэг шиг аз жаргалыг мэдрүүлж билээ.

Хамтдаа ном уншиж, англи хэлээ давтаж гэхдээ өмнөхөөсөө ялгаатай нь тэр илт надруу ойртсон юм. Хэзээ ч энэ мөчийг төсөөлж байгаагүй надад яг л тэр минь л байхад хорвоо ертөнцийг эргүүлж ч чадах юм шиг л эрч хүч, хүсэл тэмүүлэл төрж билээ.

Нэг өдөр бид хамтдаа кафед ном уншаад сууж байлаа. Тэхён урлагын сургууль сонгосон талаараа өнөөдөр надад дуулгалаа. Би түүнийхээ шөнийн тэнгэр шиг үзэсгэлэнтэй нүдийг ширтэн баярлаж байсан ч эхэлж ч амжаагүй харилцаа маань удахгүй дуусахыг мэдээд гуниглаж байв. Гэсэн ч түүний жаргалтай төрхийг хараад гунигаа нуун инээмсэглээд

" би дараа жил төгсөхөөрөө урлагын сургуульд орноо " гэтэл

" Чи дуучин болох уу ?" Гэсээр харцаа өргөв. Хариуд нь би

" Үгүй ээ зохиолч болно"

" Яагаад чи дуулж бүжиглэхдээ сайн биз дээ?"

Чамаас болоод би номонд дуралчихсан юм хайрт минь. Чи л гэвэл би юу ч хийж хэн ч болж чадна. Бас зохиолынхоо гол дүрд чамайг тоглууламаар байна.

" Одоо бол ном бичнэ гэдэг л миний авьяас."

Тэр хэсэг ширтсээр аажим аажмаар ойртон эрүүнээс минь өргөв.
Би ч түүний хийх үйлдэлд сандран хий л бүлтэгнэнэ. Түүний харц уруул дээр минь тусахад өөрийн эрхгүй нүдээ аниж орхилоо. 1, 2 ,3 ... юу ч мэдрэгдсэнгүй. Аажмаар нүдээ нээвэл тэр инээмсэглэн
" Эгдүүтэй юм аа . Чи уруулынхаа доор мэнгэтэй юм байна" гэсээр зөөлөн илээд илт дооглох аятай инээв.

Гомдох, балмагдах, уурлах зэрэгцэж бушуухан босон " О- орой болчихож явцгаая" гэсээр түрүүлэн алхалаа.

Тэр ч тооцоогоо хийчихээд гарч ирэн араас минь татан гараас атгаж " Үнэндээ чамайг надад сайныг мэднэ. Бидэнд хамт байх хугацаа сар гаруй л байна. Яагаад бид үерхэж болохгүй гэж? Би чамд баттай хайртай болчихсон гэж хэлж чадахгүй ч өдөр бүр боддог. Энэ магадгүй дурлал гээч нь байх" гэсээр доош ширтэн алхаж эхэллээ.

Гайхалтай мөрөөдөл минь биелж байна. Гэхдээ би яагаад төсөөлсөн шигээ тийм ч их баярлахгүй байгаа юм бол?

Яг л тэр "Хэдхэн хоног чиний мөрөөдлийг биелүүлье" гэсэн мэт мэдрэмж төрнө.

Гэхдээ татгалзаж чадахгүй. Энэ бол боломж...Тэр надад хайргүй юм бол хайртай болгоход л болно биз дээ?
Хэзээ ч үгүй байсан ч ядаж түрхэн зуурь би жаргалтай байж болно биз дээ?


Хэзээ ч чамтай учираагүй байсан ч болоосой. Хайрт минь чи худалдаж авсан номоо эргүүлж харсан уу? Уншиж дууссан бол чи ирэх л ёстой доо . Би чамайг хүлээнээ . Сүүлийн амьсгаа минь тасарч сүнс минь замхартал хүлээнэ...



Oilgj bga bizdee? Dan ungrsn tuuh ni yvj bga shuu .Tae olon jiliin daraa ehnertei blod nomiin neeltn dr Kook tei taaraad taniagui . Tuunii hudaldj avsn nomiin aguulga ni deerh tuuhuud shuu🙆‍♀️♥️
Taalagdval vote draarai👍👍👍

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now