Цор ганц нэгэн

431 45 4
                                    

Хайрыг би нууцхан хүсэж хүлээдэг байсан.
Хөгжим шиг намайг тайтгаруулах нэгнийг.
Уран зураг адил намайг алмайруулах хүнийг.
Номын эхний хуудас дээрх ишлэл шиг догдлуулам түүнийг.

Энэ мөн болов уу? Мөрөөддөг байсан үлгэр шиг хайр дурлал минь ... Гэхдээ үлгэр бүхэн сайхан төгсөхгүй ч аз жаргалтай хэсэг олон байдаг биз дээ?

Аврал байхгүйг нь мэдсээр байж илүү гүнзгийгээр түүнд ууссаар.
Бидний харилцаа яг л эсрэг ертөнцөд байгаа мэт дэндүү хурдан өрнөж байлаа.
Онцгой, хурдан харилцаа надад таалагддаггүй. Гэвч тэр онцгой нэгэн нь чи гэвэл би сүнсээ худалдахад ч бэлэн байна.

Хөгжим, уран зураг, зохиол... эднээс өөр хажууд минь хэн ч байгаагүй өдөр хоногууд чамтай үерхэж эхэлснээс хойш гайхамшиг шиг л байлаа.

Миний мэдэхгүй чиний төрх намайг гайхшруулна бас догдлуулна. Чамайг би холоос харж бодолдоо төсөөлөхдөө дутуу боджээ хайрт минь.
Чи минь дэндүү наалдамхай бас эрх нэгэн. Үргэлж л залгаж өдөр бүрийн сонин содон зүйлсээ нэг бүрчлэн тайлагнана. Заримдаа хичээл орж байдаг учраас чиний дуудлагыг авалгүй өнгөрөөвөл хошуу нь доор унжаад таг дуугүй газар ширтэн тунирхана.

Энэ бүх миний мэдэхгүй төрхөөрөө чи сэтгэлийг минь илүү ихээр хайлуулж орхидогоо мэддэг болов уу?

Нэг өдөр чи намайг гэрийн маань гадаа дуудаад
" Күүкий...би ядаргаатай байна уу?" Гээд гэмшсэн аятай асууж билээ.


Үгүйдээ хайрт минь чи эгдүүтэй байна...

" Үгүй ээ ..."

" Бидний харилцаанд би л зөвхөн чамруу түрүүлж залгаж би л зөвхөн чамайг хүлээдэг боло...."

" Тэхён... Чамайг алдчих вий гэхээс айдаг. Байнга залгавал залхах вий , наалдаад байвал дургүйцэх вий , найзуудтайгаа хэт дотно байдагийн чинь хараад гомдож харддагч төвөг болохоос эмээдэг. "

" Жонгүг ... Би чамд хайртай тийм болохоор чиний юу ч намайг залхаахгүй ойлгож байна уу? Надтай өөрийнхөөрөө л бай! Би чамайг хүчилж байгаа мэт харилцмааргүй байна. Бас би намар Сөүл явсан ч бид утсаар ярьж, чатлаж болно. Чи дараа жил төгсөөд л ирнэ. Тийм биздээ? Түрхэн зуурын сэтгэл хөдлөл биш болохоор зүгээр л надад итгээд намайг хайрлаач Жонгүг! "

Хайртай нэгнийхээ сэтгэлийн үгсийг сонсоод хоёр хуваагдаж байсан оюун бодол минь нэгдэж зүрний минь хэмнэл түрэгсэн энэ л үгийг түүнээс хүлээж байсан мэт хоёр нүд минь нулимсаар дүүрч эвэлж өгөхгүй ч эв хавьгүйгээр
" Би чамд хайртай Тэхён " гэж зөөлөн шивнэлээ.

Удалгүй халуун тэвэр намайг хучиж түүний минь тайвшруулам үнэр хамар цоргиулж чихэрлэг зөөлөн үнсэлт уруул дээр минь буулаа.

Тэр үед юу мэдэрсэн гээч...Яг л бүх орчлон минийх болчихсон мэт. Надад дахиад юу ч хэрэггүй мэт ханачихсан мэдрэмж. Би түүнийг үхэн үхтлээ хажуудаа байлгамаар байна. Яг ингээд...

Тэр үдэш анх бид хайр бүтээлцэж хамгийн нандигнадаг зүйлээ цорын ганц түүндээ өгсөн юм. Зөвхөн тэр л гэвэл үнэ цэнээ ч умартаж чадахаар түүний л өмнө сөгдөх увайгүй боол бол би.


Түүнд зориулсан бүхэндээ би хэзээ ч харамсдаггүй. Харин ч анхны минь бүхий л мэдрэмжийн эзэн болохоор талархаж явдаг. Хайрт минь би хэзээд зөвхөн чамд л бүхнээ зориулж чадахыг чи мэднэ ...

Ene uguulleg maani bodit amidrls sedvlsn bolno😂💜🙆‍♀️

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now