Найзууд

367 46 23
                                    




Төсөөлж байсан ч бодит байдал гэдэг  дэндүү өвтгөм юм.
Чиний амнаас урсах үзэсгэлэнтэй үгс
Чиний дөрвөлжин инээмсэглэл
Чиний гүн бор нүдний гацхан эзэн хажууд чинь зэрэгцээд алхах үзэсгэлэнтэй эмэгтэй,  өхөөрдөм хүү гэхээр нүгэл ч гэсэн гунигтай санагдах юм.

Жаргалтай л байвал болоо би тэвчиж чаднаа. Би түүндээ ийм л их хайртай гэж сэтгэлээ хуурахыг хичээнэ.

Уучлаарай би чамд тийм ч их хайртай биш бололтой.

***

🐰

Түүнтэй хамгийн сүүлд уулзаад салснаас хойш би ажилдаа очилгүй 7 хонолоо.  Бардам зангаа гээн байж түүн лүү гомдолтой үгс шидэлчихээд  маргааш нь очвол бүр л эвгүй.  Тэр чинь гэр бүлтэй хүн бас анхнаасаа л намайг өнгөрсөнд нь байгаагүй юм шиг аашлахыг хүссэн бол яах уу ?

Өнгөрсөн хоногуудад би зөндөө олон зүйлийг эргэцүүлсэн.
Түүнийг тавьж явуулах хэрэгтэй.
Жаргалтай амьдралд нь тээг болон байж өөрийгөө үзэн ядуулмааргүй байна. Бид хайрлалцсан жаргалтай мөчүүдийг бүтээлцсэн.  Энэ л хангалттай.

Одооноос өмнөх шиг сул дорой хүний өмнөөс амьдарч буй мэт аашлахгүй цоо шинэ төр төрхтэйгөөр амьдрах болно.
Би ч бас жаргалтай амьдарч чадна гэдэгээ түүнд харуулах хэрэгтэй биз дээ?

Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэлцдэг.  Үгүй дээ тэр бүр ч дордуулж байна.

***

JTH entertainment

- Бие чинь зүгээр үү Жонгүг?

- Аан ...Зүгээрдээ Уучлаарай. Өнөөдөр хэддүгээр ангийн зураг авалттай билээ?

- 6р анги шүү дээ. Дараагийн ангийн зохиол бэлэн биз дээ?

- Бүгд бэлэн байгаа.

- Нээрээ Шинэ idol жүжигчин ирсэн. Хансоны дүрд тоглохоор.  Бүжиг сайн бүжиглэдэг болохоор их тохирч байгаа.

- Тиймүү?

Гэнэт хаалга тогшин хэн нэгний үзэсгэлэнтэй хоолой орж болох уу? гэлээ .

- Сайн байна уу ? Дуучин Паг Жимин байна.

- Жимин?!

- Жонгүг

- Та 2 нэгнээ таньдаг юм уу?

- Тиймээ Чи энд юу хийж яваа юм ?

- Яаа Жонгүг олон жилийн дараа уулзаж байж асууж байгаа асуултыг нь ээ... Би чамд ярьдаг байсандаа алдартан болноо гэж .Тэгээд яахуу жоохан авьяастай болохоор киноны санал ирсэн төдий. Чиний зохиолыг нь бичсэн кино болохоор л тоглохыг зөвшөөрсөн шүү.

- Ашгүй найзууд байхнээ . За тэгвэл сайн ойлголцох бололтой .Жонгүг чи жоохан зөвлөөд өгөөрэй. Анх удаа кинонд тоглож байгаа болохоор техник дутуу байналээ шүү. За баяртай.

- Энэ найруулагч одоо юу вэ? Ичмээр юм аа. Кммм

Тэр эгдүүтэй хэвээрээ байна. Бас илүү тураад халуухан болчихсонг бодвол үнэхээр л алдартан бололтой

- Чи мөрөөдлөө биелүүлжээ Жимин. Би чамд амлаж байснаараа тоглолтыг чинь хамгийн урд талын эгнээнээс үзнээ. Өнгөрсөн хугацаанд сайн сууж байсан уу?

- Дажгүй ээ. Чи ч ялгаагүй хүсдэг байсан шигээ алдартай зохиолч болжээ. Чамайг кино салбарт бүгд л таньдаг. Харин чи намайг сонсож байгаагүй гэхээр илүү хичээх хэрэгтэй бололтой.

- Ү- үгүй дээ... Зүгээр л би гадаадаас ирээд удаагүй бас дуу хөгжим гэх завгүй өдрүүдийг өнгөрөөж байсан болохоор л...

- Тоглосон юм аа... орой тухтай гарцгаая

****

- За түр завсарлаад

- Ахх осгож үхэх нь бороон дунд бүжиглэх чинь ийм хэцүү билүү?
Ингэхэд энэ Тэхён ямар их зантай болчихсон юм бэ? Түрүүн мэндэлсэн чинь толгой дохисноо  бүр харах ч үгүй зөрдөг юм даа. Оддын өвчтэй байхаа...

-....

- Яагаад дуугаа хураачхаав?

- Бодвол та хоёр учираа олчихсон л байлгүй.  Тэр чамайг гуниглуулаа юу?

- Үг-...

- Сайн байна уу? Жонгүг зохиолчоо? Та намайг санаж байна уу? Тэхёны эхнэр...

Ийм байдалд энэ эмэгтэй бүр ч намайг дордуулж орхилоо.  Долоон хоног таараагүй   тэр төв царай гарган зогсоно. Яг л бороо ч үгүй нар ч үгүй учир нь үл олдох тэнгэр шиг...

- Сайн байна уу? Тиймээ санаж байна.

- Манай нөхөр таныг их ярьдаг болсон шүү. Өнөөдөр илүү дотно болцгоогоод бүгдээрээ хамт хооллох уу?

- Юу ? зав...

- Би бас хамт явж болох уу? Би ч бас Тэхёнтай ахлах сургуульд хамт сурж байсан юм. Намайг Паг Жимин гэдэг. Танилцахад таатай байна.

- Чи намайг таньдаг хэрэг үү?






Olon hun daraagiinh ni gej chat bichsn blhr zavgui bsnch bichlee😀💜

Taalgdval vote2☝️🙆‍♀️
Setgegdel bichuul goynbainleshu😂

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now