Дурсамж дахь дунд ангийн чи

494 50 0
                                    

Нэг л өдөр манайх нүүж би чамтай ядаж сүүлийн удаа уулзаад " Намайг битгий мартаарай " гэж хэлэхийг хүссэн ч чи харагдаагүй болохоор машины арын цонхоор эргэж харан хорогдон байж салсансан.

Чамаас хол байсан 5н жил...

Би дунд ангид шилжин ирж анх ирсэн өдөрөө л чамайг сургуулийн кордоорт хараад таньж билээ.
Бидний сургууль нэг ч чи бараг л завгүй . Учир нь танай аав дүүргийн дарга болохоор чамайг үргэлж л янз бүрийн дугуйланд бүртгүүлэх болсон . Хүүхэд бүрийн ярианаас чамайг ямар гайхалтай нэгэн гэдгийг ухаарахдаа бидний зай холдсон гэдгийг мэдсэн .

Чи бусдын л адил намайг үл тоон дээгүүр эрхэмсэг алхана .Намайг чи таниагүй ээ мартаж орхиж. Гомдмоор байвч хэнд хамаатай гэж жоохан хүүхдүүд нэгнийгээ мартаж л байдаг шүү дээ.
Азаар ч гэх үү ахлах, дунд ангихны хооронд англи хэлний алтан хонх зарлаж билээ. Түүнд чамайг орохыг сонсоод ядаж л бусдаас онцгойрохын тулд би ч бас орох хэрэгтэй гэж бодсон.
Амьдралдаа анх удаа л би шөнө нойргүй үг цээжилсэн .

Хоёр өдрийн дараа тэмцээн ч болж чи зэргэлдээ салаанд миний өмнөхөн суусансан. Асуултууд амархан байсан болохоор 6н үе би тэсэж 4 хэн хүүхэд үлдсэн байлаа. Дахиад нэг асуулт асуухад бичихээ азнаад чамайг харвал өмнөх үгээ арилгаагүй сандарч байж билээ . Би чамд туслахын тулд өөрийн салфеткаа өгч чамайг ширтсээр өөрөө энэ үе дээр хасагдсан. Хасагдсандаа харамсаагүй ээ харин ч баярласан чи 3р байранд орсон болохоор бас надруу яг л бага байхын үргэлж л нүүрэндээ хадаатай мэт дөрвөлжин инээмсэглэлээрээ инээсэн болохоор үүлэн дээгүүр нисэх шиг л болсон.

Дараа өдөр нь би сургууль руу орох гэж байхад өмнүүр минь орон хаалга нээж өгөн. " Сайн уу? дээр тусалсанд баярласан шүү . Өдөр хамт хооллох уу? " гэж намайг тоож дугарч билээ.

Өдрийн цайны цаг ч болж энд ирснээсээ хойш арай дотно болсон ангийн найз болох Жиминтэй хоол идэхээр хамт сууна. Харц минь хоолонд бус үүд рүү зүглэнэ . Тэр намайг догдлуулж орхисон болохоор удалгүй тэр орж ирэн хоолоо барьсаар нааш зүглэнэ.
Урдаас минь харан Жиминтэй зэрэгцэн суугаад инээмсэглэнэ. Тэр яг л өмнөх шигээ намайг Ким Тэхён харин чамайг Жонгүг гэдэг байхаа найзыг чинь хэн гэдэг билээ? гэсээр хөгжилтэй зүйлс ярин бид арай дотно болж танилцав.

Миний дотор эрвээхэй нисэлдэж оюун бодолд минь солонго татна.

" Хүн бүхэнд өөрийн гэсэн улирал байдаг.
Хаварын дараа зун ирдэг шиг
Чи миний 5 дахь улирал байж болохгүй юу? Ким Тэхён"

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now