4 дэх учирал

725 67 9
                                    


Мартах хэрэгтэй
Өөр нэгэн инээх шалтгаан нь болсон түүнийг .
Өрөөлийн төлөө намайг өвтгөж орхидог түүнийг.
Зүрх минь одоо  ч захирагдахгүй тэр нэгэн лүү тэмүүлэх ч
Тархи минь хэдийн ухарчихсан.
Хайрт минь би чамтай төстэй нэгэнтэй учирсан. ( Миний хажууд байсаар ирсэн түүнийг  хайрлах гээд хичээж болох уу?)
Тэр өхөөрдөм инээмсэглэлтэй сэтгэл татам эрх нэгэн . Хажууд нь байхад ядаж л олон бодолд живэлгүй инээж чаддаг.

Хэдийн хоёр жил өнгөрчээ...
Би айж бас догдолж байна.

Тавхан настай балчир жаал чамтай ойртохыг хүсч
Арван долоотой хүү чамд анх удаагаа дурлаж
Чи зөвхөн миний энэ насандаа хайрлаж хүлээх ёстой нэгэн мэт зүрх минь өдөр бүр чамайг л үгүйлж шаналдаг байсан ч
шантардаггүй зүрх сэтгэл минь анх удаагаа шантарч өөр нэгэн шантардаггүй залуугын төлөө хүчтэй биш ч цочирч байгаа болохоор баярлаж байна. Гэхдээ ингээд л чамайг бүр мөсөн хайрлахаа болих вий гэхээс айж байна.

Бидний бүтээсэн тэр хэсэгхэн дурсамж үүрд өнгөрсөн цаг хугацаанд гацна гэхээр гунигтай юм.

- Жонгүг-  Франц улс 25.11.18

***
🐰

- Жонгүг юу бичиж байгаа юм?

- Чиний тухай.

- Ичмээр юм аа . Бушуухан кофегоо уу. Даарч байна уу? Эртхэн харьцгаая.

- Гадаа цас ийм үзэсгэлэнтэйгээр орж байхад чинь жоохан алхацгаая.

- Тэгье ээ.

Ичиж байгаа нь эгдүүтэй юм. Түүнийг надад сайн байсныг мэдээд цочирдсон ч энд хүртэл дагаж ирэн хэцүү үед хажууд минь байсаар байгаад маш их талархаж байна. Би илүү сайн хичээх гээд үзэх болноо Жимин.

Хөвөн зөөлөн цас малгайлан орно. Жимин  даарч байгаагаа ч үл тоон гарнаас минь атгасаар алхана.

- Чи санаж байна уу? Ахлах сургуульд чи Тэхёнтэй үерхэж эхэлсэндээ.  Тэр үед үнэндээ би чамд маш ихээр дургүй хүрч байж билээ. Уучлаарай. Учир нь би багаасаа л Тэхёнд хайртай болчихсон байсан болохоор.Тэгээд удалгүй салчихаад уйлж гуниглалгүй алхаж явахыг чинь хараад ядмагхан хайр байж гэж сэтгэлээ тайтгаруулж чамтай эргэж найзалсан. Амьдрал ч төсөөлөмгүй юм аа. Анхны минь хайрын экс одоо миний гарнаас хөтлөөд алхаж байна гэхээр...

- Жонгүг

Тэр гэнэт л зогсчихов. Магадгүй би нөхцөл байдлыг дордуулчих шиг боллоо.

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now