Мэдрэмж

426 49 9
                                    


Цагаан шаргал цаасан дээр бэх татуулан    би чамайг хайрладаг.
Цаасан зүрхээ ахин дахин бөхөлж чамайг л би хүлээдэг .
Цадаггүй урсах он жилүүдэд бүдгэрэлгүй тогтсон
Цасан дээрх чиний мөрийг би одоо ч ширтсээр.

Хоолой зурах хүйтэн шингэн
Ходоодонд ормогцоо түлнэ.
Тэгээд ч болтугай чамайг мартахгүй бол
Тархи, зүрх хоёр минь тэсэхгүй бололтой.

***

- Жонгүг үү дээ? Юу вээ... уучихаа юу? Суучих ! Би гэрт чинь хүргээд өгье.

Танил хоолой,  мэддэг төрх. Зүүдэндээ харж бодолд минь эргэлддэг тэр машинаа зогсоон хажууд минь ирээд гараас минь татан өөрлүүгээ харууллаа.

Хэсэг хором анир чимээгүй...

Тэртээх холын гуниг, гомдол түүний төрхийг л хараад сарниж үүрд ингээд л ширтэлцэхийг хүснэ .

- Зүгээр үү?

Зүгээр биш. Бүх зүйл зүгээр биш. Чи намайг үнэхээр яаж өвтгөхөө мэдэх юм.Харахгүй байна уу? Ингэтлээ туйлдаж буй намайг.

- Тэхён... Чи намайг өвтгөөд байна. Чи мэднэ шүү дээ бүгдийг ...

- Юу гэсэн үг юм?

Тэссэнгүй зүрх ярагдаж цус нь садарч байгаа мэт цээж хүндүүрлэнэ. Нулимсандаа нүд минь бүрэлцэн удалгүй хатуу газар өвдөг минь тулах нь тэр.

***

Өглөөний нар халуунаар ээж толгой задрах шахан сэрлээ. Танил бус орчин арайхын толгойн өвдөлтөө тэсэн уух зүйл тэмтрэн хажуу тийш харлаа .  Жижиг ширээн дээр өглөөний хачир хажууд нь жижиг зурвас бичсэн цаас байв.

Нээн харвал...

    Хаягийг чинь мэдэхгүй болохоор өрөө захиалчихлаа... Толгой чинь өвдөж магадгүй эм байгаа уугаарай  : )

Хараал ид гэж өчигдөр зам дээр таарснаасаа хойш юу ч санадаггүй.  Арай илүү зүйл чалчиагүй байгаадаа ...
Ингэхэд тэр хэзээ явсан юм бол ?
Хачир бэлдсэнг бодоход хоноод явсан юм байхдаа?

***

JTT entertainment-

-Дотор чинь зүгээр үү?

- Зүгээрдээ... Уучлаарай өчигдөр төвөг удсанд.

- Бид өчигдөр  найзууд болсон гэж ойлгосон. Тиймээс чөлөөтэй ярилцаж байгаарай. Энд дасахгүй хэцүү байвал хэзээ ч надруу залгаж болно шүү.

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now