Анхны цас

409 52 17
                                    

Энэ хоосон намайг дэндүү их өвтгөж байна.
Энэ анир чимээгүй орчин намайг дэндүү их туйлдуулж байна.

Чиний гунигтай харц эрдэнэсээр дүүрэн далай шиг
Чиний ягаан уруул чихэрлэг вино шиг харцыг минь татна .

Бид одоо жинхнээсээ дууслаа. Энэ их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, итгэл, хайр ингээд л бүгд дуусчихлаа.

***
🐰

Би итгэж өгөхгүй юм. Яагаад заавал ганцхан түүнд дурлаж, яагаад заавал ганцхан тэр миний амьдралд гарч ирж, яагаад заавал миний хайралсан нэгэн намайг мартаж, яагаад заавал хувь тавилан надаар тохуурхаж байгаа юм?

Намрын анхны цас малгайлан орсоор дахиад л тархи дурсамж гэх далай руу намайг чирэн түүнтэй өнгөрүүлсэн мөчүүд киноны хэсэг адил толгойд минь тоглогдоно.

Хааяа инээмсэглэнэ, хааяахан гансарч санаа алдана. Тэгээд тэсэлгүй нулимс унагаана.
Яг үнэндээ би түүнийг маш их санаж байна. Тэр хэлэх хэрэггүй байсан юм. Үнэн гэгч намайг өмгөөлж түүнд шунахад хүргэх юм.
Тэр намайг хайралсан. Тиймээ хайралсан байх. Энэ жоохан итгэл хамаг л гомдлийг минь тайлж мартах гэж тэмцэх тархийг минь блоклож орхих юм.

Бодолдоо төөрөн гөлрөөд алхаж байтал хажууд машин чагнаалдах дуулдав.

- Сайхан амарсан уу? Жонгүг
Суучих хамт явья.

Мартана гэж байхад яагаад үргэлж гарч ирдэг юм? Энэ үзэсгэлэнтэй инээмсэглэл, энэ уянгалаг хоолойг би дэндүү их саначихаж.

- Сайхан. Сайхан амарсан уу?

Тэр хажуугын хаалгаа нээж өглөө. Дөнгөж оронгуут л түүний тайвшрам үнэр сэтгэлд нэг л дотно санагдана.

- Уучлаарай.

- Юунд уучлалт гуйгаав?

- Чамайг санаагүйд. Бид сайн найзууд байсан байх. Тэгээд л чи уурлаж гомдсондоо надад муухай хандсан тийм биз?

Шуудхан хариулчих хариулт олдсонгүй. Би түүнд голдоо ортол гомдсон нь үнэн болохоор. Гэхдээ найз болохоор гомдоогүй юмсан.

- Аан. Жоохан л гайхсан төдий. Чи албаар намайг мартаагүй шүү дээ.
Я- яагаад осолд орчихсоныг чинь асууж болох уу?

- Чи сая асуучихлаа шүү дээ. Би замаар яарч байгаад машинд мөргүүлчихсэн юм. Гадаад л явахгүй бол суумгай хүртэл болох байсан болохоор гадаадад 3 жил эмчилгээ хийлгэсэн.

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now