Мартаж орхисон хайр минь

474 59 14
                                    


Зөрөөд л өнгөрөх хэн нэгэн чиний хамгийн дотно хүн байж мэднэ.
Зөрүүдлээд үзэн ядах танихгүй нэгэн чиний урьд насны нандин хүн байж мэднэ .

Хүн гээч богинохон ухаантай бурханы даажигнал...

Хэнд ч бүү хатуурх...Хорвоо бөөрөнхий болохоор.
Хэн бүхнийг хайрла бүгд л нэг тойрогт эргэлдэнэ.

Би түүнээс татгалзаж чадахгүй бололтой.  Тэр хүн бол миний эхлэл бас төгсгөл.

*****

🐻

Тархи санахгүй хирнээ зүрх гаслантайгаар гомдлон хатгуулна .
Манан шиг дурсамжинд тодорсон нандин нэгэн чи байжээ.
Маргааш болоход мартагдаж орхидог шаналалтай зүүдний эзэн чи байжээ...
Жон Жонгүг...

-Тэхён...Чи намайг санаж байгаа хэрэг үү?

- Тиймээ... Чи ямар их өвдсөн бол? Уучлаарай...уучлаарай

Хэтэрхий хурдан өрнөсөн цаг хугацаанд гомдлоно. Тэгээд азгүй өөрийгөө зүхэж эцэст нь намайг мөргөж орхисон жолоочыг үзэн ядна

Түүний дулаан тэвэр намайг илүү ихээр өвтгөнө. Өнгөрсөн мөчүүдэд түүнийг таниагүйдээ харамсана.

- Зүгээр дээ. Бүх зүйл зүгээр. Битгий уйл. Эцэст нь чи намайг саначихлаа. Чи амлалтандаа хүрлээ Ким Тэхён .

Би мэгшсээр байлаа.
Гэнэт хаалга савагдан Женни орж ирээд

- Тэхён зүгээр үү? Юу чинь өвдсөн юм?

Жонгүг бушуухан тэврэлтээ салган бага зэргийн хүчээр намайг түлхэж орхилоо. Яагаад ч юм тайтгарам дулаан энгэр надаас холдоход би даарч буйгаа мэдэрлээ.

- Ааан харин ухаан алдаад. Эмч хэтэрхий их зүйл бодоод мэдрэлийн ядаргаанд орсон байна онцын хүнд зүйл байхгүй гэсэн болохоор санаа зоволтгүй дээ.
За би ингээд явья даа. Баяртай Тэхён...биеэ бодоорой.

Тэгээд тэр гарч одов. Яагаад ч юм түүнийгээ бүр мөсөн явуулж байгаа мэт гэмшил, гомдол холилдон зүрхийг минь  сийчнэ.

****

🐰

Эмнэлгээс гараад алхаад л алхаад л байлаа.
Зэврүүхэн шөнө ч надад  таалагдаж байна. Дээш тэнгэр ширтвэл дэндүү олон одод ярайна.  Тэгээд би тэр одод руу ширтэн хэсэг зогсоод
" Тэхён бол тэр оддуудын дунд гэрэлтэх цор ганц тод од. Бид хэзээ ч хамт оршиж чадахгүй. Тиймээ... Жонгүг хангалттай. Бид хайрлалцсан. Хамтдаа насан туршдаа дурсаж явах гайхалтай дурсамжуудыг богинохон хугацаанд ч болтугай бүтээлцсэн. Би үүгээрээ голоо зогоогоод үхэн үхтлээ харамсахгүй амьдарч чаднаа " гэж сэтгэлдээ шивнээд хуурамч инээмсэглэл тодрууллаа.

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now