Дурсамж

403 50 13
                                    

Зэрэглээн дунд зугтаах хөнгөн гуниг
Зүүдэнд минь сарних өнгийн солонго
Бодолд минь хоногшиж зүрхэнд минь эзэн суух
Зөрүүд тавилангын эзэн бол чи хайрт минь

***

Архины мухлаг

- Үнэхээр үү Жонгүг? Тэр чамайг хүртэл танихгүй царайлсан гэж үү? Ваах үнэхээр сайн жүжигчин юм аа. Ойлгомжтой... Хоёулаа тэрний хувьд зүгээр л найз ч биш доод ангийн тэнэг бацаанууд байсан болохоор тоглоод л хаясан. Одоо таньдаг царайлвал түүний карьер, гэр бүлийн амьдралд аюул тохионо гэж бодсон биз. Хулчгар новш.

- Мэдэхгүй юм даа Жимин. Тэр зүгээр л өнгөрснийг мартахыг хүссэн. Тиймээс чи дахиж түүнийг өдөөд хэрэггүй. Чи ажилгүй ч болж мэднэ. Мөрөөрөө л амьдарцгаая. Хийж байснаа хийгээд. Тэр өмнөх шигээ аашлаад юу өөрчлөгдөнө гэж. Би л илүү өвдөнө .

- Зүгээр биш биз дээ? Одоо ч чи өвдөж байгаа биздээ? Тэр новшид үнэнийг хэлээч. Яагаад тэр үед чамаар наадсаныг, яагаад тэгтлээ чамайг өвтгөж орхисныг асуу!
Яаж зовсноо, түүний хойноос гүйцэхийн тулд юу туулснаа бүгдийг нь хэлж орилох хэрэгтэй тэгэж байж шударга биш гэж үү? Жонгүг чи арай түүнд одоо ч хайртай юм биш биз дээ?

- Би чадахгүй ээ... Тиймээ түүнд хайртай. Түүнийг зовоохыг хүсэхгүй байна. Түүний шийдвэрийг хүндлэх болно. Би түүний ачаар энэ зэрэгт ирсэн. Энэ л хангалттай. Хайр гээч намайг харанхуйд хорьсон нь үнэн л дээ гэхдээ тэр харанхуй тал нь одоогын намайг бүтээж өгсөн шүү дээ.
Би түүнд өш санаж үзэн ядаж чадахгүй. Одоо хайрлахаас бас гомдохоос, үзэн ядахаас ч залхаж байна. Би зүгээр л амармаар байна.

- Жонгүг...тэнэг амьтан.

Тасарсан найзыгаа Жимин үүрэн гэрийнх нь зүг арай ядан алхана. Хүч нь барагдсан шаргал үст хөмсгөө зангидаж , уруулаа зуусан хэн нэгэн холоос тэднийг ажиглахыг үл анзаарна.

***

🐰

JTH entertainment

- Яаа чиний царай юу вээ? Нүд чинь хавдсан ч эгдүүтэй юм аа.

- Битгий хацар чимхээд бай өвдөж байна. Би ганцаараа л уусан биз дээ. Чи яахаараа уугаагүй юм?

- Чи далайд живбэл би дагаад живж болохгүй биз дээ? Ядаж үлдээд оршуулгыг чинь хийж өгөх хэрэгтэй.

- Цу2 чамтай юу ярих вэ дээ?

- Баяртай зураг авалтандаа орлоо

Аах тархи задрах нь ээ. Хэрэггүй л хэтрүүллээ

- Ккмм ... Сайна уу? Юу энэ шар тайлах эм. Царай чинь цонхигор харагдаж байна.

Бурхан минь гэнэт юу вэ? Ааш би шал хачин харагдаж байгаа даа

- Хэрэггүй дээ.

- Хүлээгээч түр ярилцаж болох уу?

- Бидэнд ярих зүйл бий гэж үү? Аан дээр би жоохан эмзэг байсан болохоор сонин зан гаргаж. Уучлаарай.

- 5 хан минут гуйж байна.

- Юу хэлэх гэсэн юм?

- Чи Бусаны хөвгүүдийн ахлах сургуульд сурч байсан уу?

- Хха. Тоглоод байгаа юм уу? Өөрөө их завгүй л санагдах юм. Хошигнол чинь инээдтэй биш байна шүү

- Зүгээр л хэлээдэх! Сурч байсан уу!?

- ТИЙМЭЭ сурч байсан болов уу?

- Бид ямар холбоотой хүмүүс юм. Ингэхэд чи яг хэн юм?

- Бид үү ? Харин ээ. Бид ...

- Гуйя үнэнээр нь хэл? Би өмнөх бүх дурсамжаа мартчихсан юм.

- ЮУ!

- Тиймээ. Би оюутан болсон жилээ осолд орж гадаад руу эмчилгээнд явсан. Түүнээс хойш бусдын ярьсан бүхнийг дурсамжаа гэж төсөөлөн амьдарч ирсэн .

- Тэхён...

- Би одоо хэн нь үнэн хэлж хэн нь худлаа ярьж буйг мэдэхгүй. Гэхдээ чамайг надтай ингэж харилцах бүрт би өвдөж байгаагаа л мэдэж байна.

- Бид найзууд байсан

Тархи минь ачааллаа дийлэхгүй манарч зүрхний минь цохилт хурдасч цус биеэр минь хурдтай эргэлдэнэ .
Би юу гэж хариулахаа энэ үед бодсонгүй. Гэхдээ энэ л хамгийн зөв хариулт. Түүнийг минь зовоохгүй байх цор ганц зөв хариулт.





Com vote bitgii haramlaarai 😂💜

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now