Төгөлдөр хуур

411 45 1
                                    

 

Сургуулиараа хандивын тоглолт үзэхээр болов. Би гэрээсээ ингэж нэг гарсан юм . Мэдээж чи тэнд авьяасаа үзүүлэх болохоор.

Хэд хоног хараагүй болохоор харахыг хүсэхдээ гар минь хөлөрнө. Гэхдээ сэтгэл минь дахиад л өвдөхөөс эмээнэ .
Жимины хэлсэн үгс намайг ганцаардалд шумбуулж бас өөрийгөө үзэн ядахад хүргэсэн ч хэд хоног бодсоны эцэст өнчин хайраа дурсамжиндаа цоожилхоор шийдсэн. Чи л жаргалтай байвал болох болохоор... хайралсан хүн чинь миний найз байсан эсэх нь хамаагүй.

Тоглолт ид дундаа өрнөж урд эгнээнд Жимин цэцэг тэврэн инээмсэглэн сууна. Атаархмаар юм аа. Түүний оронд би байж болох байсан болов уу? Тэр үед суглаагаа солилгүй бэлэг бэлдэж сэтгэлээ илчилсэн захиа бичсэн бол би өнөөдөр инээж байх байсан болов уу? ...
" Больж үз Жон Жонгүг чи нэгэнт л боломжоо алдсан . Боломж байсан ч чи Жимин шиг сэтгэл татам биш!"
Тархины минь нэг хэсэг харамссан бодлыг минь дор нь няцаан сэтгэл хөдлөлгүй царай гарган урагш ширтэнэ.

Удалгүй ахлах сургуулийн  4-1н сурагч Ким Тэхён гэж зарлахад хүмүүс шуугилдан алга ташицгаана  . Ганцхан  миний л харц дальдчин зүрх минь чичрэн оюун санаа минь хөлдөнө.

Тэгээд намуухан хөгжим орчныг нам гүнд автуулахад би аажмаар харцаа дээш өргөлөө. Мартахыг шийдсэн тархи минь зүрхэндээ ялагдаа юу гэлтэй түүний үзэсгэлгийн өмнө хүчин мөхөсдөнө. Хоёр чих минь хорвоогийн хамгийн сайхан аялгууг сонссон мэт сэтгэлрүү минь дамжуулна  . Тэр аялгуу дуустал өнгөрсөн дэх ганцхан миний л санах дурсамжууд хөвөрч би инээмсэглэлээ .

Тоглолт хэзээний  тарж хамгийн сүүлд ганцаар  үлдсэнээ анзааран бушуухан гартал шатны доор танил хоолой сонсогдов  .

" Ядаргаатай юм аа . Би ийм наалдамхай хүмүүст дургүй .Тэглээ ч би гей биш . Тэр явдал бол ганц шөнийн  согтуудаа хийсэн алдаа байсан . Эрэгтэй хүмүүст байх л зүйл шүү дээ. Битгий охин шиг гонгиноод бай! "  гэх Тэхёны хоолой дэндүү хүйтэн сонсогдоно  .

Уйлж зогсох Жиминыг орхин цааш алхаж одов. Хэдийгээр тэр хайртай  хүнтэй минь үерхсэн ч миний найз байсан учраас бууж очоод тэврэв.

Хэд хоногоос Жимин ч буцан үргэлж л инээж бас хөгжилтэй зүйлс ярин урьдынх шигээ хэвэндээ оров. Яг л түүнийг минь хайрлаагүй юм шиг...

Би түүнийг ийм байхыг хараад баяртай байсан ч яг л өөрийгөө харь гаригийн хүнээр мэдэрч байлаа. Хайр гээч миний хувьд дуусашгүй бас хязгааргүй зүйл болохоор. Тэхён,  Жимин хоёрт урам хугарч байлаа.

Нэг орой гэрлүүгээ алхаж явтал танил хоолой араас минь дуудан эргэж харвал Тэр инээмсэглэн "  Бид ингэж хоёулахнаа алхалгүй уджээ . Аан дээр тоглолт хийхэд  чамайг харсан юм байна. Чи үнэхээр онцгой харагдсан..." гэсээр духаа маажих нь тэр .
Би эв хавгүй инээн " Чи ч бас догь байсан" гэлээ.

Тэр хэсэг алхаж байснаа " Чамд сайн охин байдаг уу?" гэв.

Дэмий л шүлсээ залгин сандран " Байхгүй ээ " гэхэд

" Тэгүүл сайн хөвгүүн Жимин ч юм уу?"
Би бүр ч сандран гараа савчин " ЮУ!? Үгүй ээ...Жимин миний найз бас та хоёр үерхэж байсан биздээ? " гээд эвгүй байдлаас гарах гэж хичээлээ  .

Тэр инээмсэглэн " Бид үерхээгүй ээ ... Тэр буруу ойлгочихсон юм . Надад өөр харж явдаг хүн бий "  гэсээр харцаа бурууллаа.

Сэтгэл  минь догдлолоор дүүрч дотор минь эрвээхэй үүрлэнэ.  Тэр шөнө би унтаж чадаагүй юм. Тэнэг юм шиг ирээдүйгээ түүнтэй төсөөлөн ганцаар инээсээр.

Итгэж чадахгүй нь Тэхён... Тэр үед тэгэж догдлуулах хэрэггүй байсан юм...

Muu kookie gee neg unchin hairnas ni salgay daa😥
Unshij bolhoor baival vote daraarai💜
Bayrlalaa 🙆‍♀️
Udur bur update ugj bgashuu

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now