Миний найз

460 43 0
                                    

Би чамтай илүү дотно болохын тулд сургуулийн зөвлөлд орж, англи хэлний клуб, сагсны шигшээнд хүртэл хэд хоног бэлдэн байж орж билээ.

Ээж маань хүртэл надад нэг удаа " Миний хүү яагаад гэнэт ингэж хичээгээд байгаа юм? " гээд гайхан асуусан.

Би ч өөрийгөө ойлгохгүй байна. Өмнөх би найзуудтайгаа PC тоглож, гадуур хооллож онцын зүйлгүй бол дуулууд л өрөөндөө өнждөг хүү байсан.

Энэ бүх галзуурал хичээл зүтгэлийнхээ ачаар бид ядаж л найзууд гэх байр сууринд очсон. Гэхдээ миний хувьд л даа.

Нэг өдөр бид хамтдаа бэлтгэлээ тараад явж байлаа. Ойр зуурын төлөвлөгөө, ирээдүйн мэргэжил гэх мэт. Гэнэт л сонирхол минь хөдөлж " Чи энэ жил төгсөнө шүү дээ ямар мэргэжил сонгосон бэ?" гэвэл хариу болгож тэр хэсэг чимээгүй зогсож байснаа " Мм... би ном унших бас уран зохиолд дуртай. Ирээдүйд лектор болохыг мөрөөддөг. Хүмүүст мэдлэг олгож, амьдралын эрч хүч өгөхийг хүсдэг. " гээд тэр яг л мөрөөдөлдөө хүрсэн нэгэн шиг тэнгэр ширтэн томоор инээмсэглэнэ.

Тэгээд л би түүний гэрэлтсэн нүд жаргалтай игээмсэглэлийг хараад алдартан болох мөрөөдөл минь хийсч одсон юм.

***

Жимин бол миний хамгийн дотны найз гэж хэлсэндээ . Бид хоёр тэднийд хонохоор нэг өдөр очтол төсөөлөөгүй зүйлсээ би харж орхисон юм.
Юу вэ ? Гэхлээр... Тэр Тэхёнд сайн.
Түүний хичээлийн ширээн дээрх тэмдэглэлийн дэвтэрийг би уншчихсан юм л даа.

Би гайхсан бас асуусан харцаар ширтвэл тэр " Нэгэнт мэдсэнийх би Тэхёнд сайн болоод хэдэн сар болж байгаа ... Чи намайг эрэгтэй хүн сонирходог гээд үзэн ядаж байна уу? " гэсээр гэмшингүй надруу харав.

Надаа түүний гей байх үнэндээ хамаагүй. Би ч бас тийм болохоор харин... Тэр яагаад заавал миний хайртай хүнд хайртай гэж?
Балмагдаж бас айдас намайг нөмөрч орхилоо.

Тэр өдрөөс хойш яагаад ч юм Жиминтэй уулзах тоолонд Тэхёныг ярьж, ямар дотно болсноо бас утсаараа дүүрэн нууцаар дарсан зургуудаа үзүүлнэ. Төвөгтэй санагдаж Жиминээс зайгаа барьж эхэлсэн. Тэр намайг найзыгаа, мөрөөдлөө хүртэл хаяхад нөлөөлсөн тийм л ид шид шиг нэгэн.

***

Тэр жил бид найзын харилцаанаас хэтрэлгүй өдөр хоногуудыг өнгөрөөсөн.
Жимин илт түүнтэй нийлдэг болов . Харин би улам бүр ганцаардаж нийгмээс өөрийгөө тусгаарласаар. Өдөр бүр хараад жингүйдэнэ. Ганц хоёр үг соливол агаар дээр хөөрч буй мэт л догдолно. Харих замдаа түүнд хайртайгаа хэлэх зориггүй дээ гутрана.

Цэцэгс дэлгэрч шинэхэн нахианууд соёолж хавар ирлээ. Төгсөх ангийхан догдолж зарим нь хөнгөн гунигт автана.
Харин би түүнээс дахиад л хагацах болсондоо дургүй хүрч илт сэтгэлээр унаж байлаа.

Хонхны баярын өдөр ч дөхөж дээд ангийнхандаа бэлэг өгөх ёстой гэсээр багш хэлэн сугалаа тараав. Хэн хэнийг сонгож бэлэг өгөх вэ ? гэдэгээ үзэх гэж л...

Хувь тавилан гэж байдаг байх би цаасаа нээтэл Ким Тэхён гэж байв.
Дахиад л догдолж дотороо баярлана. Сайхан мөч хурдан дуусч Жимин хажууд минь ирээд " Жонгүг ... хоёулаа сольж болох уу? Чи намайг түүнд хайртайг мэднэ . Бас бид үерхэж байгаа. "

Саяхан л солонго татаж байсан сэтгэл минь хар үүлсээр дүүрч хүнд оргин хариугүй нулимс минь урсах дөхөв.
Тэгээд л би бууж өгсөн.

Заримдаа би өөрийгөө чиний хувьд хамелон юм болов уу? ч гэж боддог.
Чи миний царайг тогтоодоггүй болохоор. Яагаад танихгүй байгаа юм? Эсвэл таних албагүй сургуулийн чинь энгийн л нэг сурагч байсан болохоор уу? Ким Тэхён.

🙆‍♀️💜

Serendipity [Vkook] ДУУССАН Where stories live. Discover now