𝓢𝓪𝓿𝓮 𝓱𝓮𝓻

2.6K 129 2
                                    

"Хэчнээн үхлийг сонголоо ч үхэл чамайг хүсээгүй үе гэж бий."

Лэйли

Нэг

Хоёр

Гурав

Нүдээ аниад үсэр...

Хүйтэн салхи хацрыг минь сүүлчийн удаа илбэж бүлээн нулимс агаарт бөмбөлөг болон тогтох нь гайхамшигтай энэ бүхнийг эцсийн удаа харж байгаа нь хэцүү ч сонирхлыг минь татсан үхэл чи намайг өөртөө ингэж их уусгасны учир юунд юм . Бүх зүйлс бага багаар харанхуйлан харанхуйлсаар.


Жаран зургаан давхар байшингын дээрээс зоригтой нь аргагүй үсэрсэн энэ охин. Түүний амьдралд юу тохиолдсон болоод тэр ийм байдалд хүрнэ вэ? Сүүлчийн бороо анхны цасаар солигдох тэр агшинд энэ охин дэлхийгээс хальсан байх болно.

Someone's pov

"Түүнийг аварцгаая"

"Гэхдээ тэр өөрийнхөө дураар үхлийг сонгож байна шүү дээ."

"Түүнд амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй"

"Тэр хангалттай мэдрээгүй гэж үү?"

"Сайхан амьдрал байсан уу? Итгэлтэйгээр үү?"

"Зүгээр л жам ёсоор нь үлдээе"

"Хараал ид зүгээр түүнийг авар" гэсээр ширээгээ цохих залуугын нүдэнд гуниг хурсан харагдана.

"Хориотой ш-шүү дээ"

"Тэрний амьдралын сайхан мөчүүдийг мэдрүүлэх хэрэгтэй гэж байна." Эргэн тойрон бүгчим уур амьсгал өрөөнд мэдрэгдэнэ.

"Ойлголоо доо ойлголоо. Гэхдээ чи өөрөө явж авчир. Хэрэгт чинь орооцолдмооргүй байна."

"Аль хэдийн орооцолдчихсон байж." гэсээр өөдөөс нь гайхшран зогсох залууг өнгөрсөөр хүрмээ аван гарч одов. Хаалга онгорхой...

"Энэ охин яачихсан болоод.."

"Мэдэхгүй ээ, мэдэхгүй явж унтхаа бодлоо." тэдний нэг нь ийн эргэхдээ жуумалзсан харагдана. "Юу болохыг харж л байя"

Лэйли

Би үхээгүй л байна гэж үү?
°°°

Диваажин гэж байдаг юм бол
Дэргэдээс чинь харж би цугтаа байж чадахгүй ч
Чинийхээ залбирлаар би
Дэндүү жаргалтай хайрт минь

°°°

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now