𝓜𝓮𝓶𝓸𝓻𝓲𝓮𝓼

848 80 6
                                    

"Чин сэтгэлээсээ хайрласан хүнээ, эсвэл ямар нэг зүйлээ хүн хааяа өөрийн болгохыг бус, тавьж явуулахыг, зөнд нь орхихыг хүсдэг дээ. Энэ яг л тийм байсан юм."
°°°

                   
"Ээжээ та зүгээр биздээ" их жоохон охин. Үсээ хоёр талдаа баантаглан боосон байх ба инээмсэглэл нь хүртэл аз жаргалтай.

"Тиймээ миний охин удахгүй эндээс гараад аавтайгаа ахтайгаа дөрвүүлээ  сайхан аялалд явнаа." гэсээр охиныхоо дусан дээр зөөлөн гэгч нь үнсэнэ.

"Гоё доо гоё би хүлээж тэсэхгүй нь ээ." Ээжийгээ хэзээ ч алдахгүй гэсэн шиг чангаар тэврэх тэр жоохон охин.

доо Ким туслах ирээд чамайг авж явна шүү за юу, Ким туслахтай томоотой яваад гэртээ хариарай."

"Өөөө би таньтай л хамт баймаар байна шүү дээ, эээжэээ" гэсээр уйлагнав.

"Ээж нь ядраад байна Лэйли."

"Хммм зза гэхдээ би энд маргааш ч бас ирнэ шүү заюу"

"Тэгэлгүй яахав бялзуухай минь" хэмээсээр охиныхоо хамарнаас зөөлхөн чимхэн инээмсэглэх ээж.

"Амлаж байна уу?" Охин жижигхэн гарынхаа чигчий хуруйг гозойлгосоор ийн асуухад,

"Амлаж байна" гэсээр чигчий хуруугуу гогцооруулан амлалт өгөв.

"Та амласан шүү . Амлалтыг биелүүлэх гэж л өгдөг юм шүү дээ."

өөрхөн гэдэг нь . Лэйли миний охин ээжтэйгээ хамт хэвтмээр байна уу?"

"Нэээээ болох юмуу даа?"

"Мэдээж шүү дээ, хоёулаа хамт хэвтэцгээе "

"орон дээр гарж хэвтээд жижигхэн гараараа хорвоог атгасан юм шиг  л ээжийгээ тэврэх нь түүний хувьд энэ дэлхийн хамгийн аз жаргалтай мөч байсан болов уу?

'Ээж нь охиндоо дуу дуулж өгөх үү?"

°°°
Маш ихээр шаналах хэдий ч дахин өөрөөсөө асуулаа ч
Үнэхээр хайр юм байна
Энэ бол хайран түүх
Нуухын аргагүй чамайг л харах нүдээ
Аниж чадахгүй нээ би
Энэ үнэхээр гайхамшигтай
Хорвоогийн бүх зүйлийг надад өгнө гэсэн ч
Чамайг солих аргагүй ээ
Энэ бол хайрын түүх
Үүнийг нууж чадахгүй нь
Чиний сэтгэлд гүн гүнзгий оршихыг хүсэж байна
Энэ бол хайр
Энэ бол аз жаргал
Магад зүүд байхвий гэхээс нүдээ нээж чадахгүй нь
Энэ бол миний хайрын түүх
Зөвхөн чамд л хайртай ....
/Legend of the blue sea../

Гуниг төрсөн нүдэнд нь харууслын нулимс хурж хацрыг нь даган зөөлнөөр буухад тэрээр сүүлчийн дуугаа  дуулж дууссан. Түүний  энгэрт тайван нойрсох охиндоо тэрээр хэлэх гэж буй үгсээ  дуугаар илэрхийрсэн ч бяцхан гүнж түүний хоолойнд аль хэдийнээ уяарсан байх бөгөөд ээж охин хоёрын хувьд энэ бүгд хэмжээлшгүй их аз жаргал байсныг дурдахгүй өнгөрж чадахгүй нь . Гэвч тэдний хувьд энэ бүхэн хамгийн сүүлчийн  үнсэлт бас сүүлчийн тэврэлт байх юм гэж  хэн яахан санах билээ ....
-

KBS н онцлох мэдээ
:Өнөөдөр 22:00 цагт Сөүл хотын Намсан эмнэлэгт томоохон дэлбэрэлт гарсан бөгөөд дотор байсан бүх хүн амьсгал хураажээ . Үүний дотор манай улсын тэргүүлэх байгууллагуудын нэг болох СиК компанийн захирал мөн түүний эхнэр байсан байна . Энэ нь ард иргэдэд томоохон цочрол болоод байгаа бөгөөд бүгд ноён У болон хатагтай У- д хүндэтгэл үзүүлж буяны үйл ажиллагааг төв талбай дээр явуулж байна. Тухайн  дэлбэрэлтийн хэргийг мөрдөж эхэлсэн боловч одоохондоо ямар ч ул мөр олоогүй байгаа тухай мэдэгдэл хийлээ. Сурвалжилсан Кан Сэхуа ..

"Ахаа аав ээж, тэд зүгээр биздээ зүгээр одоо бидэн дээр ороод ирнэ тиймээ"гэсээр ихэр татан уйлахдаа л амьдрах итгэлээ алдчихаж билээ.

"Уучлаарай, Лэйли..."

гүй үгүй би ээжийгээ санаад байна үгүй тэд үхээгүй одоо хүрээд ирнэ . Ээж надад амласан амлалтаа биелүүлнэ гэж амласан. Үгүй"

Сүүлчийн бороо гунигтайгаар шивэрч түүний хамгийн аз жаргалтай байсан тэр өдөр бүхэлдээ харанхуйгаар дүүрч хэзээ ч буцаж ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж нэг л өдөр гэрэл цацруулсан инээмсэглэлээрээ инээгээд орж ирэхыг нь хүлээсээр.

Удалгүй тэд өөр өөр айлд үрчлэгдэж тэдний гэсэн орон зай бүхэлдээ нуран  одсон.
Баян ядуугийн зааг.

Тэдний МӨРӨӨДӨЛ , ИТГЭЛ НАЙДВАР , АМЬДРАХ ХҮСЭЛ , ИНЭЭД ХӨӨР хүйтэн салхи, анхны цастай хамт хийсэн бүдгэрсэн...
-
-
Санахыг тэгтлээ их хүссэн өнгөрсөн маань ийм л байж.....

°°°

Чиний сэтгэлд гүн гүнзгий оршихыг хүсэж байна
Энэ бол хайр
Энэ бол аз жаргал
°

°°


Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now