"Чи уйтгар гуниг , баяр баясал"

426 59 3
                                    

"Тэнгэрт мянган одод миний төлөө гэрэлтсэн ч чамайг орлож чадахгүй нь юутай гуниг вэ?"

Гэнэтхэн нүдээ нээхэд би нөгөө л нэг номын сандаа нөгөө л нэг ширээгээ дэрлэн хэвтэж байгаагаа  мэдэв..

Саяных зүүд байж ээ?

"Уучлаарай уншигчаа?" ард минь нэгэн эмэгтэйн намуухан хоолой гарсанд аажуухан эргэж харвал нүүр дүүрэн инээмсэглэлтэй миний үеийнх үү? гэлтэй хөөрхөн охин зогсож байв..

"Аан за.. Юу болсон юм бол?"

"Манайх 30 минутын дараа хаах гэж байгаа юм аа.. Тэгээд л"

"Өххх цаг хэд болж байна?"

"Оройн 9 цаг"

"Айн? Ийм орой болчхоо юу? "

Би бүхэл бүтэн өдөржин энэ хачин зүүдийг зүүдэлжээ..

"Та ном уншихаасаа илүү.. унтчих шиг болсон " намайг шоолох аятай инээхэд би дагаад инээчхэв...  Жонгүг шиг л эерэг  хүн юм..

"өөө нээрээ .. Та энийг  уучих" гэсээр урд минь аягатай кофе тавина..

"Би ууж болох юм уу? Танд үнэхээр баярлалаа"

"Зүгээрдээ" тэр тавцангаа барьсаар өөдөөс минь харан суув..

"Ингэхэд чи намайг та л гээд байх юм.. Би уг нь чамтай чацуу юм шиг л... " тэр дахиад л инээнэ.. Хэзээ ч гунигладаггүй юм шиг..

"Үгүй дээ надад ингэж дуудах хэрэгтэй юм шиг санагдаад. Эвгүй байвал~~"

"Зүгээрдээ .. Ингэхэд намайг Риёон гэдэг."

"У Лэйли"

"За У Лэйли кофегаа тайван уудаа.. Дараа манайхаар үйлчлүүлээрэй тэр үед илүү дотно танилцацгаая" өнөөх охин цааш алхаж байхдаа ёжтой нь аргагүй инээмсэглэж байсан ч тэр үүнийг мэдсэнгүй... Чухам өөр зүйлийг бодож байв..

Нөгөө ном???

Урд минь байсан ном алга болчихсон байх нь тэр.. Хааччихав ааа?

Жонгүг аа чамайг гэсэн юм бүгд ингээд алга болчихгүй биз дээ?

Тэр зүүд.... Бид тийм зүйлтэй учирахгүй байх... Тийм болохоор эргээд ирээч... Буцаад над дээр хүрээд ирээч..

Ширээнээс босон шууд л хаалгаар гаран тэнгэр лүү харав...

"Чамд ч бас гунигтай байгаа юм уу?"

*******

Өглөөний нар нүдэн дээр минь тусан дөнгөж үүр цайж байгааг илтгэнэ...

Замын хажуу дахь ягаан цэцэгс үүрийн тэнгэрийн хаяатай хоршилдон нүдний минь өмнө үзэсгэлэнг бүтээж болжморын жиргэх аялгуу дэлхийн сонгодог хөгжим мэт л гайхалтай мэдрэгдэж байлаа...

Чамайг байхгүйд чамайг нөхөх үзэсгэлэн эргэн тойронд минь гэрэлтэж байна...

Гэхдээ чи байсан бол .... Бүр ч илүү гайхамшигтай байх байсан болов уу?

"Магадгүй чи намайг хөглөдөг уянгын симфони байж болох юм.."

Зөвхөн миний дээр л сүүдэр тусах мэт мэдрэмж төрөн тэнгэрлүү харах агшинд хамгийн түрүүнд үзэгдсэн тэр зүйл бол...
"Үзэсгэлэнтэй хар далавч "... Хэтэрхий....Үзэсгэлэнтэй...

"У Лэйли... Харин чи миний дуусашгүй уй гуниг , баяр баясал бололтой."

~~~~~~~

"Магад зүүд байхвий гэхээс нүдээ нээж чадахгүй нь..."

Pls vote and commen
За ингээд нэг шинэ танил гарч ирлээ бас Жонгүг иргэж  ирэв үү? Цаашид юу болох бол ?

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now