𝑵𝒐𝒕 𝒉𝒖𝒎𝒂𝒏

526 54 1
                                    

"Үнэн гэж юу юм? Энэ байна гээд алган дээр минь тавиад үзүүлээч?"
°°°

Өөдөөс минь ширтэх түүний нүд хэтэрхий үзэсгэлэнтэй бас гайхалтай...

Энэ том нүдээрээ ертөнцийн бүх сайхан муухайг ширтэж., нулимс дуслуулдаг болов уу?..

Жон Жонгүг хэмээх хувь хүн..... Түүнийг би миний найз гэдэг нүдээр харж байгаа ч бага багаар өөрчлөгдөх сэтгэлээ барьж дийлэхгүй нь...

Гэвч тэр удахгүй "Явна.." "Явна.."

"Чи байнга л юм бодоод суучих юм аа."

"Юуг ингэтлээ их бодоод байгаа юм бэ?"

"Алсын алсыг..." тэнгэр лүү ширтсээр хариулав... Ахх гунигтай байна...

Чи инээж чадаж байна гэж үү? Явах гэж байж... Эсвэл би түүний гэх орон зайд өчүүхэн жижиг цэг юм болов уу?...

"Цэг байх...."

"Юу? Юун цэг вэ? Чи урьд нь байснаасаа сонин болоод байгаагаа мэдэж байна уу?Юунаас болоод тэрэв?"

Мэдээж чамаас тэнэг минь..

" Чи мэдэхгүй л байх.."

Наран жаргаж буй зүгт улаан туяа цацарчхаж... Үзэсгэлэнтэй байна... Чам шиг..

"Үзэсгэлэнтэй юм аа.."

"Тийм байгаа биз... Гэхдээ чи мэдэхгүй байна..." түүний хоолой учир битүүлэг агаад сааралтсан сонсогдоно...

"Юуг ? Би юуг мэдэхгүй байгаа юм?"

"Энэ улаан тэнгэр дор хичнээн мянган хүн дээшээ нисэж байгааг... "

"Би ойлгохгүй байна.чиний яриад байгааг.."

"Харин маргааш нь бороо ордог... Яг л хийсэн хэргээ далдалж буйтай адил.,"

Тэр яг л нүдээр харсан юм шиг ..

"Тэрний нэг нь чи..." хэдий тэр амандаа шивнэсэн ч би сонсчихов..

"Юу яриад байгаа юм? Юу гэсэн үг юм? Яагаад би гэж? Яагаад?"

"....."

"Хэлээч дээ."

"Чи удахгүй мэднэ.. Одоо явцгаая!" саяхан зөөлхөн байсан түүний хоолой хүчтэй ширүүн болж өөрчлөгдхийг би мэдэрч байна..

Надаас юу нуугаад байгаа юм бэ?

Жонгүг

Түүнийг би сайхан амьдруулаад буцаахыг хүссэн... Гэтэл би чадахгүй байна... Удахгүй тэр ...тэр... алсын алсруу явчихна.. Салхитай хамт тэнгэр лүү ниснэ... Надаас түүнийг буцааж өгөхгүйгээр аваад алга болчихно..

Гэтэл би ... Дуралчихсан байх вий гэхээс айж байна.... Айж байна...

Лэйли

"Гэрт чинь ирчихлээ.." тэр шууд л цааш эргэж хараад алхаад эхлэв.

Тэр яагаад байгаа юм бэ??

"Жонгүг"түүнийг дуудахдаа цамцнаас нь зууртал тэрхэн хэсгээрээ урагдаад гарт хоёр ширхэг уранхай өөдөөс тасраад ирэх нь тэр..

"Үүпс.. ххэ намайг уучлаарай."

Тэр цааш харан зогссоор л би түүний нуруу руу аажмаар харцаа шилжүүлэхэд түүний нурууны хоёр талд сорив ч юм шиг нэг л хачирхалтай зүйл байв..

"Э..энэ юу вэ?"

"Далавч."

"Юу яриад байгаа юм бэ? Тоглоод ба..бай..гаа юм уу?"

Тэр надруу аажмаар эргэж харахад ард нь том хар далавч дэлдэгдээд газраас хөл нь хөндийрч эхлэв...

"Би хэзээ ч хүн байгаагүй! Харин чи! Чи ч хүн биш! Арай өөрийгөө хүн гэж бодоод байсан юм биш биз дээ?

"Би хэзээ ч хүн байгаагүй! Харин чи! Чи ч хүн биш! Арай өөрийгөө хүн гэж бодоод байсан юм биш биз дээ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

°°°

Магад зүүд байхвий гэхээс нүдээ нээж чадахгүй нь
Энэ бол миний хайрын түүх
Зөвхөн чамд л хайртай ....

°°°

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now