𝑻𝒐𝒎𝒐𝒓𝒓𝒐𝒘

1.4K 93 3
                                    

"Сэтгэл минь зэвхий саарал өнгөтэй. Мөрөөдлийн минь оройд мөн түүн лүгээ адил зүстэй гуньж ганьхарсан сарьсан багваахайнууд суудаг даа."
°°°

Учир утгагүй хоосон амьдрал! Юу болоод байгааг нь ч мэдэх юм алга.Би сэргээд бүхэл бүтэн 1 сар өнгөрсөн гэвч хуучин амьдралаа санахгүй хэвээр л байх юм. Баян айлын зарц охин нэрийдлээр тэдний бүх зүйлийг хийж нохойноос нь хүртэл дорд үзэгдэж энэ дэлхийд илүүдсэн хог шаар мэт гадуурхагдаж амьдарна. Тэгээд энэ чинь өнөөх аз жаргал юмуу? Би энд яах гэж байгаад байгаа юм!

Бусадтай адилхан аав ээж гэр бүл гэх хүмүүс надад яагаад байхгүй байгаа юм! Өнгөрсөн амьдрал минь ямаршуу байсан болоод би амиа хорлохыг оролдсон юм бол... Тэр чигээрээ үхчихсэн бол надад хичнээн сайхан байх байсан бол. Жаран давхар байшингийн дээрээс үсэрчихээд яагаад амьд байгаад байгаа юм! Би хүн мөн юм уу?

Ийм зүйл бодон өдрийг барах нь хичнээн аймшигтай гээч яг л намайг дотроос маань идэж байгаа мэт санагддаг . Намайг хүмүүс чөтгөр гэж боддог мэдээж шүү дээ. Бүхэл бүтэн жаран давхар байшин дээрээс үсэрчихээд амьд байгаад байдаг хүн надаас өөр байхгүй байх .

"Үйлчлэгчээ хоол хийгээч юугаа бодоод байгаа юм. Энэ муу чинь сүүлдээ бүр даврах нээ гэрт минь ийм гуйлгачин надтай хамт амьдарж байна гэдэг гутамшиг." гэсээр өөдөөс минь муухай харан зогсох охинруу хөмхийгөө зуусаар худас инээмсэглэл нүүрэндээ тодруулаад,
"Уучлаарай бага эзэгтэй .Одоохон оройн хоол бэлэн боллоо."

Тэр бол Чүэ овогтны эрхийн тэнэг ганц охин Чүэ Нана . Юу ч боддоггүй дээрээ аав ээжийнхээ өгсөн мөнгийг хувцас будаг шунх зэрэгт хүссэн зоргоороо үрдэг баян айлын тэнэг жаал. Тэр амьдрал гэж юу болохыг мэддэггүй нэг л өдөр чи хог дээр үсэрвэл хөөрхий амьтан галзуурч үхэх байхдаа. Заримдаа бурхан хүмүүст хэтэрхий шударга бус хандах юм. Гомдмоор...

Хаа очиж Чүэ захирал гайгүй хүн байдаг нь бурханы аврал юмдаа.
Гал тогоонд халбага сэрээний аягатай харшилдах л сонсогдоно. Энэ чимээгүй байдлыг Чүэ захирал эвдэх нь тэр. Тэрээр хоолой засаад,
"У Лэйли ! Чамайг Нанагийн сургуульд бүртгүүлчихсэн тийм болохоор маргаашнаас сургуульд явж эхэл!"

"О.О ю.юу" ийм мэдээ сонсоод хэн л гайхахгүй байх билээ?

"Ааваа тэр чинь юу ч үгүй хоосон гуйлгачин шүү дээ" Чүэ Нана хажуунаас нь наалинхай хоолойгоор итгэж ядсан байртай хэлэхдээ нүднийхээ будангаар надруу "чи хэн юм?" гэсэн шиг чичлэх аж.

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now