Дэлхийгээс хальсан /Төгсгөлийн хэсэг/

464 53 7
                                    

"Түүний бүтээсэн ертөнцөд гол дүр нь болж амьдрахдаа хэзээ ч хагацашгүй аз жаргал надад ирчихжээ хэмээн догдолж байснаа санаж байна. Харин одоо бид хагацахад бидний бүтээсэн бүхэн тоосонцор болон үлдэх үү?"
°°°

Лэйли 

"Охин минь, чиний хувь тавилан энэ байх учиргүй ээ... Чамайг сонссон гэж бодож байна." харанхуй гудамжинд үл таних эмгэний яриаг сонсон зогсохдоо түүний аймшигтай тас хар нүднээс бие минь жийрхэж байв. 

"Би таны юу гэж хэлээд байгааг нэг л ойлгохгүй байна аа, эмээ" 

"Маш олон жилийн өмнө над дээр  өлгийтэй жижигхэн охиноо тэвэрсээр нэгэн эцэг эх хоёр ирсэн юм. Тэр охины байгаа газар цэцэг дэлбээлж орчлон гэрэлд умбаж байсансан. Гэхдээ тэр хүний ертөнцөөс гажууд байсан учир түүний бүх хувь заяаг би өөр дээрээ даачихсан. Гэтэл одоо би үхэхийн цаг хаяанд ойртож, амьсгал минь хөлдөх цагт тэр бүгд буцан чамруу шилжинэ гэдгийг мэдэлгүй явж... Тэр охин бол чи. Чи тэнгэрийн элч байх ёстой байсан. Хамгаалагчийн алдаанаас болж зөрөлдчихсөн юм. Тиймээс чи надаас авах хэрэгтэй."

Амьдрал чамд гэнэтийн бэлэг тасралтгүй бэлэглээд байвал яах ёстойг мэдэх үү?  Би ч бас хариултыг нь одоо болтол ололгүй өдийг хүрсэн. Гэтэл саяны сонссон зүйлс намайг гүн шоконд оруулчих нь тэр? Миний хувь тавилан? Миний?

"Би яах ёстой юм бэ?" 

"Нисэх ёстой, охин минь нисэх" гэсээр гарт минь зөөлнөөр хүрэх агаад  ёжтой нь аргагүй инээмсэглэх нь дотрыг минь маажиж бүх зүйл буруугаар  эргэж байгааг мэдэх үед газар дайвалзан, бие минь илүү хүндэрч байгааг мэдэрлээ. Эцэст нь би хүйтэн газарт хүчтэй нь аргагүй ойчин, ертөнц надаас хэдэн мянган бээрийн зайд холдож, зүүд зэрэглээний оронлуу шилжив. 

-
-
Аймшигтай өвдөлт биеийг минь ороох мэдрэгдэх үед нүдээ нээв. Их хүйтэн бас харанхуй газар. Хатуу шалан дээр түрүүлгээ харан хэвтсэн байх ба бие махбод минь өмнөөсөө хэд дахин хүндэрсэн байлаа. Эргэн тойрон тороор хүрээлэгдсэн шорон шиг зүйл дотор байх ба биеээ ч өргөж дийлэхгүй байгаа өөрийгөө гайхав. 

Лэйли чи ийм сул дорой амьтан билүү?Аахх  Жонгүг аа? Чи минь хаана байгаа вэ? Намайг  санаж байна уу? Би чамайг хэчнээн саналаа ч чи над дээр ирэхгүй тийм үү? Би чамайг хэчнээн дуудлаа ч чи намайг авархаар ирэхгүй байх тийм ээ? Бид одоо хэзээ ч эргэн уулзахгүйгээр өөр өөрсдийн замыг сонгон одсон болохоор... Гэхдээ би чамайг мартмааргүй байна, бас орхимооргүй.

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now