𝑴𝒂𝒌𝒆 𝒉𝒆𝒓 𝒎𝒊𝒏𝒆

545 65 1
                                    

"Амьдрал үргэлж чиний хүсээгүй зүгрүү хурдлан давхиж чи зүгээр л гайхширсаар хоцордог. Юу болсоныг ойлгох ч завдалгүй."
°°°

Гадаа хүйтэрч бага зэрэг өвлийн урь орно..... Тэнгэр байнга л бүрхэг харагдаж төд удалгүй цас орох юм шиг л...

"У Лэйли?"

Өөө Жонгүг... Тэр надтай их хурдан дотносож байгаа... Гэхдээ би хэтэрхий хурдан дасчихсан.. Тиймээ дасчихсан...

"Юу болоов?"

"Нөгөө...Би хол явах гэж байгаа.. "

Түүний хэлсэн хэдхэн үгс намайг юу ч үгүй гацаах нь тэр..

Тэр... Тэр сая явна гэсэн үү? Үнэхээр намайг хаяад?

"Хаашаа тэрэв?"

"Би их нууцтай хүн болохоор чамд хол гэдгээс өөр үг хэлж чадахгүй нь..." тэр.. тэр ч бас гунигтай байгаа бололтой..

"Яагаад хэлж болохгүй гэж? Бид уг нь дотно найзууд болсон гэж бодсон юмсан.. Гэтэл үнэндээ тийм биш байж ээ?"

Зүгээр л би түүнд гомдож байх шиг байна..

"Ү...үгүй эээ . Би тэгээд л удахгүй эргээд ирнээ ххэ"

"Чи худлаа яриад байна. "

Гэхдээ нэг зүйл надад сонин санагдаж байна.. Жон Хусог ч бас надаас явчихсан.. Ингээд бодохоор найз гэдэг хүн анхнаасаа л худлаа байдаг бололтой... Одоо надад Юнги бас Жонгүг гэдэг хүн л үлдсэн атал нэг нь дахиад л яваад өгөх нь...

"Би чамд ганцхан л зүйл хэлж чадна... Амьдрал хэзээ ч үнэн байдаггүй юм. Чи үхсэн ч нэг л өглөө үхээгүй юм шиг сэрж магадгүй."

Юу? Би 66н байшингийн дээвэр дээрээс амьд үлдсэн.. Гэтэл энэ худлаа бол яах вэ?

Би үхчихсэн юм биш биз.. Магадгүй энэ газар диваажин эсвэл тамын аль нэг нь байх вий?

"Жонгүг-аа би одоо ч бас үхчихсэн бол яах вэ?"

Жонгүг

Захирагч бүгдийг мэдсэнээс болж надад түүнийг орхихоос өөр ямар ч сонголт үлдээгүй гэдгийг мэдэрч байна...

Хусог хён надад туслахаар шийдэж захирагчийг саатуулхаар явсан ч тэр удаан тэсэхгүй гэдгийг би мэднэ..

Ийм болохоор эртхэн түүнээс холдох хэрэгтэй.. Илүү их дасахаасаа өмнө... Илүү их сайн болохоосоо өмнө... Гэхдээ.... Гэхдээ би түүнтэй хамт маш удаан хамт баймаар байна..

Энэ сэтгэлийг би хорьж дийлэхгүй нь..

Эсвэл би түүнд бүгдийг бага багаар ойлгуулах хэрэгтэй байх..

"Би чамд ганцхан л зүйл хэлж чадна... Амьдрал хэзээ ч үнэн байдаггүй юм. Чи үхсэн ч нэг л өглөө үхээгүй юм шиг сэрж магадгүй." түүнд ингэж хэлсний дараа тэр удаан хугацаагаар бодол болон зогсов.. Тэгснээ надруу нэг л хоосон нүдээр ширтэж байсан..

"Жонгүг-аа би одоо ч бас үхчихсэн бол яах вэ?"

Эцэст нь тэр ойлгож эхэлж байна.. Гэхдээ би түүний амьд явсан үеийнх нь тэр нандин зүйлсийг ойлгуулах ёстой юмсан.. Анхнаасаа л бүх зүйл үүнээс болж эхэлсэн...

"Үгүй ээ Лэйли.. Би бас чи бүгд л дэлхий дээр амьд оршиж байна шүү дээ.." худлаа ч гэсэн ойлгуулмаар байна... Амьдрал гэдэг зүйлийг ямар баялаг гэдгийг..

Someone's POV

"Мин Юнги тэр хаана байна?"
нэгэн эмэгтэйн ууртай хоолой харанхуй өрөөг цуурайтуулах нь тэр..

"Би мэдэхгүй.. "

"Яахаараа чи мэддэггүй юм. Салж хагацахгүй ах дүүс биш бил үү?"

"Чамд хамаагүй.."

"Тэр надад хайртай. ТЭР НАДТАЙ Л ГЭРЛЭХ БОЛНО. ӨӨР ХЭН НЭГЭНТЭЙ ХАМТ БАЙХ ЁСГҮЙ"

"Тэгэхээр хонгор минь..*Эмэгтэйн чихрүү ойртох* юу гээч? Жон Жонгүг аль хэдийн өөр эмэгтэйд дурлачихсан . Тэр түүнтэйгээ хамт байгаа.. Аа гэхдээ тэр эмэгтэй түүнийх биш минийх болох болно. Минийх болох болно" Юнги сүүлийн 3н үгийг шүднийхээ завсраар сийгүүлэн хэлэх агаад нүд нь өшөө хорслын мананд төөрөлдсөн үзэгдэнэ..

"Тэр эмэгтэйг би булаах болно.!"

"Ю..юу."

°°°

Сэтгэлд чинь гүн гүнзгий оршихыг хүсэж байна..
Энэ бол хайр..

°°°

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now