𝒔𝒖𝒎𝒎𝒆𝒓 𝒊𝒏 1457'𝒔

422 47 1
                                    

"Түүх чамд юу өгүүлэхийг сонсоод нэг үзээч. Одоо бидэнд юу өөрчлөгдөв?"
°°°

Харанхуй бас хүйтэн салхитай жихүүн өдөр....

Өнөөдөр магадгүй энэ жилийн хамгийн жихүүцмээр хүйтэн өдөр байх...

Жонгүг чи хаана байна ?

Түүнийг харалгүй бүтэн нэг сар өнгөрч байхад тэр над дээр ирсэнгүй... Ирэхгүй байна...

Санаж байна... Чи хааччихав аа?

Надад амьдрах шалтгааныг минь бий болгочхоод харанхуй энэ газарт дахиад л орь ганцаар үлдээгээд орхиод явчихав уу?

"Үнэнээсээ юу?"

"Чи намайг орхино гэж хэлсэн ч...Гэхдээ ийм хурдан  явчихна гэж хэлээгүй шүү дээ..."

Салхитай гудамжаар гэр ч гэх үү? хорогдох газар ч гэх үү? нөгөө л нэг баячуудын хорооллоор дээш мацах аж..

°°°

"У Лэйли! Чи бүр ажилаа мартчихжээ!" ихэмсэг хоолой гэрт орж ирэхэд л чихээр минь дүүгэв. Чүэ Нана -_-

"Уучлаарай хадагтай одоо хоол хийгээд өгье" гялсхан хувцсаа сольчхоод өөрийн гэсэн ажилдаа орлоо..

Тиймээ хэд хоног амьдралаас хэтэрхий тасарчихсан байж...

"Жон Жонгүг... Чи намайг өөрийн гэсэн өчүүхэн амьдралаас минь холдуулчихсан байж... "

"ХӨӨЕ ! Өрөвдөлтэй амьтан минь! Чи биднийг өлсгөж алах гээд байгаа юм уу?"

"Одоохоон эзэгтэй."

Өрөвдөлтэй амьтан...

°°°

Нууц ид шид.. Дэлхийд оршин тогтнодог нуугдмал амьтад.. Огиудас.. Аймшиг.............

"Алга... " гутарсан хоолойгоор дуугаран дараалуулж тавьсан номуудаас харцаа салгав...

Түүний тухай мэдээлэл олж чадна гэж найдсандаа номын санд ирсэн минь энэ байв... Гэхдээ олсонгүй...

Хэн ч өмнө нь ийм зүйлтэй тааралдаж байгаагүй гэж үү?..

Итгэл минь нэг нэгээр унтарч... Сүүлчийн удаа номын тавиур луу харахад зузаан хар ном нүдэнд минь тогтов... Гэхдээ энэ дөнгөж сая л байхгүй байсан биз дээ?

Өнөөх зузаан номыг барьсаар сандал дээр очин суугаад сая л нэг юм номын нэрийг тогтож ажиглалаа..

"Харь хүн"

°°°

"Тэд хэзээ ч дурлаж бас хайрлаж чадахгүй.. Тэдэнд зүрх эсвэл сэтгэл байдаггүй."

Энэ өгүүлбэрийг унших агшинд зүрх минь зогсох шиг болов...

Гэхдээ энэ тэрний тухай биш байгаасай...

"Тэд том хар далавч, гүн ангал шиг хар нүдтэй.. Тэдэн рүү тавхан минут ширтэх үест чи өөр газарт очих шиг болдог.."

Үгүй ээ  мөн .... бололтой...

"Хамгаалагчид хүнд дурлах цаашлаад хайрлах тохиолдолд тэдэнд үхлийн яг онооно. Учир нь тэдний зүрх хэзээ ч цохилох учиргүй.."

Ийм учраас л чи ирэхгүй байгаа юм уу?

"Түүхэнд 'харь хүн' хүнд дурласан тохиолдог ганцхан тохиож байсан аж..."  нойр минь цаанаасаа хүрч нүд минь анилдаж эхлэв..
-
-
"1567 оны зун"
"Би... Би чамайг үхүүлмээргүй байна Уан... Гуйя.. Намайг битгий орхиоч дээ.. Уан" айдас дүүрэн гунигтай хоолой...

"Чи надад хайртай юу?" эрэгтэйн ширүүн агаад хүчирхэг хоолой одоо эрс өөрчлөгдөж намуухан агаад сулхан болсон нь түүнийг ямар их зовж бас шаналж байгааг илтгэнэ..

"Тийм ээ.. Би чамд хайртай болохоор үнэхээр их хайртай болохоор өөрөөсөө алхам ч холдуулалгүй үүрд чамтай л хамт ... Ганцхан чамтай л хамт баймаар байна.." айдастай гунигтай өрөвдөлтэй нүдээр хайрт залууруугаа ширтэх түүний нүд нулимсаар дүүрч хацар даган доош буух ажээ..

"Битгий уйл.. Чамайг уйлах болгонд миний зүрх өвддөг.. Одоо ч бас... Тийм болохоор битгий уйл.."

"би., би"

"Би чамд хайртай" сүүлчийн удаа биесээ хайрын үгээр дүүргээд эрэгтэйн том хар үзэсгэлэнтэй далавч дээш дэлгэгдэн бага багаар хайрт эмэгтэйгээсээ холдон одно...

"Энэ хүрээд төгссөн байж болох ч... Бидний зүрхэнд бидний хайр үүрд цэцэглэх болно хайрт минь.."

"Уан.. Хайртай.. Хайртай... БИ ХАЙРТАЙ.. ЧАМД ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ.. "

Эцсийн үг.. Сүүлчийн шивнээ... Одоо тэд газарт сулбайн хэвтэх бөгөөд эргэн тойрон цусаар хучигдсан байлаа.. Тиймээ тэдний хайр энэ хүрээд л төгссөн... Гэхдээ тэдний зүрхэн дэхь аялгуу хэзээ ч зогсоогүй.. Хэзээ ч...

~Чиний зүрхэнд үүрд мөнх оршихыг хүсэж байна...~

~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now