"Одоо ч хайрласан хэвээрээ юу?"

373 48 7
                                    

[Уншигчдаа энэ хэсгийг уншихдаа гунигтай дуу сонсоод уншаарай]

**********
"Хайр биднийг уйлуулж, хайр биднийг зовооно. Гэвч хамгийн үнэ цэнэтэй нь ХАЙР л байдаг."
*********

Маш богинохон... Эсвэл хэтэрхий урт удаан хугацаанд зүрхнээс минь бусад бүх зүйлс чив чимээгүй бас хүв хүйтэн болчих шиг... Хоосон, юу ч үгүй мэдрэмж толгойноос минь авхуулаад хөлийн минь ул хүртэл эзэмдээд авах шиг тийм л ганцаардсан , гунигтай мэдрэмж.

Зүрхний минь түг түг хийн цохилох нь хүртэл хөндий санагдаж , саяхан л дулаахан байсан зүйлс хүйт даам зэврүүн саарал болж байхыг би мэдрэв.

Эцсийн эцэст ганцаараа үлдэх байсан гэдгээ мэдсэн бол хэнд ч хэрэггүй би өдийд ч гэсэн амьдрах утгаа ололгүй чамайг хажуудаа байлгах байж тийм үү? Яагаад ийм их шунал амсагдана вэ? Яагаад ийм их уйтгар мэдрэгдэнэ вэ? Яагаад ийм их.........

Аз жаргалаа чамаар сонгосон минь.. Надад зовлон авчрахыг мэдсэн бол би чамайг хайрлалгүй өнгөрөөж чадах байсан болов уу? Жонгүг~аа. Чи яагаад намайг дүүргэдэг болчихсон юм бэ?

"Гэхдээ чи мэдэхгүй байна." Амнаас минь гарсан үгс агаарт хөлдөх мэт санагдана..

"Юуг?"

Чамд ямар их хайртайг...

Эцэст нь би түүнд дахин нэг удаа гунигтай нүдээ харуулахыг хүссэнгүй. Зүгээр л түүнийг гунигтай харцтай , хөрсөн кофетай нь хамт үлдээн явсан юм. Одоо би юуг ч мэдмээргүй байна. Зүгээр л... Зүгээр л.... Мартчихмаар....

Хэдхэн хоромын өмнө би бүхнийг мэдсэн ч аз жаргалтай байна гэж бодож байсан... Гэтэл буруу байж. Амьдрал ч тэр худал хуурмаг байж... Би ч бас худал байж....

Кафены хаалгийг зөөлөн нээх агшинд гадаа бороо бус цас бударч эхлэв. Хүйтэн байна. Даарч байна. Жонгүг~аа...... Одоо би яах ёстой юм бэ?

Хаашаа ч юм мэдэхгүй... Үл мэдэх газар луу уйлсаар алхахдаа, хүмүүсийн гайхсан харцыг харахдаа , хүйтэн салхийг сөрөхдөө ч тэр надад түүнээс өөр юу ч бодогдохгүй нь... Тэр яг л бяцхан вирус шиг дотроос минь идсээр сэтгэлд минь хэтэрхий том орон зайг эзэлчихэж...

Хий хоосон алхсаар ямар нэртэйг нь ч мэдэхгүй автобусны буудлаас хамгийн эхэнд ирсэн автобусанд суун хамгийн арын сандал дээр суув. Өдөр өнгөрч аль хэдийн тэнгэрт одод түгсэн байх агаад хотын олон өнгийн гэрэл нүдэнд минь эрээлжлэн өнгөрсөөр....

Автобусанд жолоочоос гадна өөр ямар ч хүнгүй болоод удсан бөгөөд жолооч яагаад ч юм мэдэхгүй явуулж байсан цоглог дуугаа солин гунигийн дуу эгшиглүүлж эхлэхэд нулимс дахин...... дахиад л .... урссаар...

"Өөр өөр газарт байж, цаг хугацаа өөрчлөгдлөө ч..
Хайр минь хувирахгүй.
Чиний үнэртэй салхиар би чамайг олж чадна..
Гэхдээ мэдэхгүй юм..
Хэзээнээс чи миний зүрхэнд амьдрах болсныг
Мэдэхгүй нь...
Чамайг харах бүртээ яагаад тэгж их догдолдгоо...
Намайг мартаад...орхид явсан ч зүгээр дээ
Эргээд санах хүртэл чинь хүлээж чадах болохоор..
Хайрт минь надруу хараач..
Одоо ч хайрласан хэвээрээ юу?
Нүдрүү минь ширтээд надад хэлээч...
Хайрласан хайрыг нууж болдоггүй юм..
Үргэлж чиний талд зогсоно..гэдгийг хэзээ ч битгий мартаарай..
Чамд л гэж бүхнээ зориулах сэтгэлийг минь хэзээ ч битгий шархлуулаарай.."

"Нэг цаг үед яг энд хүртэл хамтдаа байцгаая..
Хэзээ ч буцаад ирж болно, өөрийнхөө энэ орон зайд..."

~Жонгүгийн талаас~

"Одоо бүх юм дууссан тийм биз дээ У Лэйли?
Одоо би чамайг орхиход чи... Надгүйгээр сайхан амьдарч чадах уу? "

"Хэзээ нэгэн цагт эргээд ирэхэд намайг хайрласан хэвээрээ байх уу?"
Хажууд чинь очоод нулимсыг чинь арчмаар байвч... Чангаас чанга тэврээд хамтдаа баймаар байвч.... Би буцаж чадахгүй байх вий гэхээс айж байна....

"-Жон Жонгүг чамайг ахлах хүлээгээд байна. Хэрвээ очоод далавчаа тасдуулмааргүй байвал Риёонтой гэрлэ гэсэн..." хэн нэгний хоолой түүний бодлыг даван орж ирсэн ч тэр хүлээн зөвшөөрч чадахгүй нь....

Лэйли чи миний бүхэл бүтэн орчлон ертөнц минь болчихож...

A/n : 1 хэсэг үлдээ.. Аз жаргалтай төгсгөл биш л байх болов уу? Гэхдээ та төгсгөлийг ямар байгаасай гэж хүсэж байна.?

Comment and vote.

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Opowieści tętniące życiem. Odkryj je teraz