𝑹𝒆𝒂𝒔𝒐𝒏 𝒕𝒐 𝒍𝒊𝒗𝒆

443 53 0
                                    

"Надад уйлах мянган шалтгаан байсан ч буцаад инээх ердөө ганцыг өгөөч"
°°°

Эмийн аймшигтай үнэр хамар сэтлэх нь үү гэлтэй үнэртэж толгой минь хоёр хуваагдах аятай өвдөж эхлэв..

Хэн л энэ газрыг мэдэхгүй байв гэж..

Цагаан таазруу хий гөлрөн амьдралд минь яг юу тохиолдоод байгааг бодов..

Гэхдээ би их зүйл санадаггүй..

Арга ч үгүй биз.. 66 давхар байшингаас үсэрчихсэн байж...

"чи хүн биш"
Түүний хэлсэн үгс бас тэрний том хар далавч... Бодол болон толгойг дүүргэж байна...

Өөрийн мэдэлгүй гарч алхсаар нэг л мэдэхэд дээвэр дээр зогсож байх нь тэр..

Нэг алхам урагшилж доош харах төдийд айдас намайг бүчин авав..

"Би өмнө нь айгаагүй.. Гэхдээ одоо айж байна.."

"Амьдрахыг хүсч буй нь энэ юм болов уу?"

"Эсвэл түүнийг орхихоос айж байгаа юм уу?"

Жон Жонгүг. Миний мэддэг хамгийн жирийн нэгэн бол тэр.. Илэрхийлэхэд хэтэрхий амархан.. Харах төдийд л хайр хүрмээр залуу..

Гэхдээ юу нь хамгийн аймар гээч?

Жинхэнэ төрх.. Өчигдөр орой тэр хэтэрхий өөр байсан... Танихгүй нэгэн шиг л.. Бас тэр хүн биш гэсэн... Гэвч би итгэмээргүй байна..

"Зүүд байгаасай.." дээврийн ирмэг дээр гишгэн нүдээ анив..

"Чи хоёрдахиа үхэхийг хүсээ юу?" ард минь хэн нэгэн дуугарсанд би цочин хөл алдахын даваан дээр гараас минь барин хоромхон зуур үүссэн айдсаас минь салгав....

"Бурхан минь гэж.. Би үхэхээ шахлаа.."

"Чи үхлээс айсан гэж үү?"

"Айлгүй яадаг юм"

"Тэгвэл өмнө нь яагаад үсэрсэн юм? Тэр өндөр байшигаас?"

"тэр үед надад амьдрах шалтгаан байгаагүй болохоор л тэр.."

Жонгүг

"Одоо тэгээд байгаа гэж үү?"

Тэр нүдээ анин инээмсэглэнэ.. Үзэсгэлэнтэй..

Би яагаад өчигдөр тэгж харьцсанаа ойлгохгүй байх юм.. Би тэрнийг хүн биш гэж хэлсэн атал одоо юу ч болоогүй мэт инээмсэглэж байна.. Яагаад?

Тэр намайг үзэн ядахгүй байна гэж үү?

"Байгаа.. Надад амьд явах шалтгаан бий болсон... "

Даалгавар амжилттай болчихож тийм ээ? ... Одоо түүнийг орхих цаг ирсэн бололтой.. Алсын алс руу..

Орхих.... ёстой...

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Où les histoires vivent. Découvrez maintenant