Тайлбар хэсэг!(унших хэрэгтэй)

403 61 2
                                    

Тэгэхээр би өгүүллэгтээ нэг сайн тайлбар хийхгүй бол зарим зүйл одоохондоо ойлгомжгүй байгаа болохоор та нар минь жоохон идэвхгүй байгаа юм болов уу? Гэж бодлоо

Би өгүүллэгээ "Dangerous " хэмээх хэсгийн дараагаас маш их бодож их нууцлаг байлгахыг хүссэн. Би бүхэл бүтэн 5 сар энэ өгүүллэгээ яах талаар бодож энэ 8 сараас идэвхтэй үргэлжлүүлж эхэлсэн билээ.. Тэгэхээр та бүхэн өгүүллэгийг минь хайрлаж өгөөрэй...

********

Хамгаалагч гэж байдаг. Тэд онцгой бас үзэсгэлэнтэй далавч царайлаг төрхтэй.. Гэвч тэд хүнтэй нөхцөлдөх учиргүй. Учир нь тэдний зүрх зогссон. Тэд хүн биш. Мангас ч биш. Тэд дэлхийг хамгаалдаг гэж үү? Үгүй дээ. Буруу таамаг байна. Энэ тухай удахгүй гарах болохоор хүлээж ажаамуу..

Жонгүг. Та бүхний мэдэж байгаагаар бол тэр хамгаалагч гэж өгүүллэгт минь бичигдэж байгаа. Аа бас нөгөө талаараа "Харь хүн". Тэгэхээр дэлхийд харьяалалгүй гэсэн үг. Тэгсэн мөртлөө яагаад дэлхийтэй холбоотой байгаа мөн яагаад бусдаас өөр байгааг дараа дараачийн хэсэгт гарах тул түр хүлээнэ үү.

Мин Юнги. Тэр ч бас нууцлагдмал "харь хүн" . Анх Жонгүгтэй хамт бууж ирсэн . Гэхдээ тэр сайн талын ч хамгаалагч биш. Тэр жүжиглэж байгаа... Мөн үүний тухай "Булаах болно" гэдэг хэсэгт цухасхан гараад өнгөрдөг билээ.
Юнги гэдэг хүн яг ямар  гэдгээр өгүүллэгт маань бичигдэж байгаа вэ? гэдэг асуулт та нарт бодогдож магадгүй.
Муу юу? Эсвэл Сайн  уу? энэ тухай ч мөн одоохондоо нууц байна.

???. "Булаах болно" гэдэг хэсэгт Юнги нэгэн эмэгтэйтэй Жонгүгийн талаар ярилцаад байдаг шүү дээ. Тэр бол...Зза нууц.. / 😂 bi helj chdhgvi nee daraagiin hesgees unshaarai zayu 😂/

Жон Хусог. Хусогийг бас явсан тухай "Булаах болно" гэдэг хэсэгт гардаг. Яагаад гэвэл Жонгүгийн араас ирж байгаа нэгнийг түр зуурч болтугай хаацайлж зогсоох гэсэн дээ. Гэвч удахгүй бас нэгэн үйл явдал гарч юуны магад. / тэр өдрийн салхи л Хусогийг эргүүлж авчирах байх 😂 дараа дараагийн хэсэгт/

Удирдагч. Тэр хамгаалагчдаар сонгогдсон хэсэг бүлэг онцгойг удирдаж захирах үүрэгтэй ч Жонгүгийг алдчихсан. Хэрвээ Жонгүг буцан очсон бол Жонгүгийн шийтгэл болох амь насыг нь аван Удирдагч өөрийнхөө амьд явах хугацааг сунгана. Мөн л нууц цоожтой авдар тул би хэлж чадахгүй нь...

У Лэйли. Манай гол дүрийн эмэгтэй. Эхний хэсэгт тэр 66 байшингын давхраас үсэрхэд Жонгүг түүнийг аварсан. Бүх ой санамж нь  алга болсон ч ээж аавынхаа түүнээс бүр мөсөн хол явж гэр бүл нь хэрхэн сүйрсэн тухай тэр "Бонус" хэсэгт санадаг.   Гэхдээ тэр үед түүнд амьдрах шалтгаан байхгүй байсан. Харин Жонгүг зорилгоо бүтээж Лэйлид амьдрах шалтгаан өгөөд түүнийг орхих хэрэгтэй болсон.  Гэхдээ хамгийн чухал нь Лэйлигийн тэр бүх шалтгаан нь "Жонгүг" гэдгийг тэр мэдээгүй. Саяхан уншсан ном дээр тэдний хайр бүтэхгүй тухай маш сайн товч тодорхой гарсан. Гэвч тэд яах бол? Аа бас нэг зүйл нэмэхэд У Лэйли хүн биш. Хэзээ ч хүн байгаагүй тухай юм шүү дээ. / hel zagatnaad helmeer snagdaad bhin 😂/

Амьдарч буй газар. Би ганцхан л зүйл хэлж чадна. Тэд яав ч дэлхийд байх учиргүй.

За ингээд бодохоор өгүүллэг маань дуусах болоогүй л байнадаа хүүхдүүд минь. Та нарт минь миний энэ бяцхаан өгүүллэг таалагдаж байна уу?

Тэгээд бас  өгүүллэгийг минь их нухацтай уншаарай. Бүгд өөр хоорондоо холбоотой.  Хурдан хурдан уншвал юу ч ойлгогдохгүй байх шү...

Нэмж хэлэхэд надтай хамт эцэст нь хүрнэ биз дээ.. ?

Жич: надтай санаа оноогоо ярилцаарай.. Би та нарыгаа сонсмоор байна... Дараагийн хэсэг нэлээн хэдэн сэтгэгдэл вотеийн дараа.
+/дараагийн хэсэг бэлэн байгаа за 😂/

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now