"Үхлийг харах уу?"

331 50 3
                                    

Буруу цагтаа учирсан зөв хүмүүс.
●●●

"Эцсийн зогсоол шүү, буугаарай" жолооч нилээд чанга хэлсэнд би бага зэрэг цочин эргэн тойрноо харав. Цав цагаан. Цас хотыг нэвсийтэл нь даржээ.

Хаа нэг газрын нэр нь үл мэдэгдэх буудал дээр буун ганцаар хоцров. Өмнө нь харж үзээгүй газар. Эргэн тойрон гэрлэн чимэглэлүүд ассан байх агаад гудамжны гэрэлд цасан ширхэгүүд хэрхэн гялтганахыг ажиглан хэсэг зуур зогслоо. Надад юу ч мэдрэгдсэнгүй. Хов хоосон. Чамайг гэх гуниг сэтгэлийг минь бүхэлд нь бүрхчих ээ юу?

Энэ цас шиг...

Гэнэт л нулимс дахин нүдийг минь дүүргэж, сэтгэл хэмээх энэ харгуй асар их, дааж чадамгүй хүнд болохыг мэдрэв.

Уйлмаар байна.

Хүн гэдэг ямар сонин шуналтай юм бэ?

Саяхан л түүнийг орхиод гараад ирсэн атлаа түүндээ харамсаж, дахиад ганцхан л удаа нүдрүү нь харахыг хүснэ.

Минийх байгаасай.

Төв замыг даган урагш алхасаар... Цас бударсаар...

"У Лэйли!" ахимаг насны эмэгтэй хүний хоолой араас минь сонстов. Бага зэрэг аймар санагдсан ч удаанаар эргэн харлаа.

"Чамайг олох гэж их удлаа шүү. У Лэйли! Миний цаг дуусаж байна. Чи бүхнээ буцааж авах хэрэгтэй.........."

Жонгүг

"ДАЛАВЧИЙГ НЬ ТАСД, ТҮҮНИЙГ ЦААЗЛА. ЦӨЛ."

"ТЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН, АМЬДРАХ ЭРХГҮЙ АМЬТАН."

"ХОРОО, ХОРОО"

Маш олон хүн төв талбай дээр цуглажээ. Ганцхан зорилго бүхий үй олон.

Лэйли... Би амьдрах эрхгүй болчихлоо...

Одоо чамайг дахиж харахгүй, тэврэхгүй...

Яагаад?

Би байдал ийм зүгрүү шилжинэ гэж бодоогүй. Би зүгээр л... зүгээр л чамайг аз жаргалтай амьдрах ёстой гэж үзсэн болохоор, би чиний өмнө алдаа гаргасан болохоор үхлээс буцааж амьдруулсан. Чамайг амьдрах мянга, мянган шалтгаан биш юм гэхэд ганцхан шалтгаантай болгоод би өөрөө замхран одно оо гэж бодсон.

Дэлхийгээс хальсан/ДУУССАН//Where stories live. Discover now