Chapter 3 Айдас

1.2K 121 1
                                    

Жиминий үлдээх бэлгэний тоо улам бүр ихсэж Жиёоны санаа зовно . Ширээн дээр нь үлдээх бэлгүүдийг нь харсан зарим охид түүнд атаархах нь мэдээжийн зүйл . Тиймдээ ч энэ явдал үргэлжлээд л байвал түүнд сайн зүйл тохиолдохгүй гэдгээ мэдэж байсан . Тэгтэл тэр өдөр түүнийг цайны цагаараа дэлгүүр орохоор явж байхад нь хэсэг бүлэг охид Жиёоныг буланд шахаад " Чи ч Жимин ахаас бэлэг аваад л их байна аа өөрийгөө юу гэж бодоов Жимин ахаас хол байгаарай " гэж сануулчихаад яваад өгөв . Хэзээ нэгэн цагт ийм зүйл боллно гэдгийг мэдэж байсан ч охидийг атаархахаараа ийм шуурхай ажилддаг гэж санасангүй . Угийн одоо Жимин өөрөөс нь уйдах байх гэж найдаж байсан болохоор нээх зүйл бодолгүй дэлгүүр ороод жижиг хоол аваад идчихээд дараагийн хичээл дээ оров . Жиёон нийгмийн ухааны цаг дээр Жиминтэй хамт суудаг учир түүнтэй уулзалгүй хэдэн хоног болсон ч өнөөдөр уулзахаас өөр арга байсангүй . Бурхан түүнийг үзэн ядсан мэт байв . Учир нь сүүлийн үлдсэн ганц суудал нь Жиминий хажууд байсан болохоор түүнтэй ярж л таарах юм байна гэдгээ мэдээд аргагүйн эрхэнд суув . Эхэндээ ч тэд хоорондоо үг солилцолгүй хичээлдээ анхаарч байгаад "Чи надаас зугтаагаад байна тиймээ ?" гэж Жимин асуув . Мэдээж чамаас зугтааж байна гэж хэлж чадахгүй болохоор дуугаа хурааж түүнийг сонсоогүй мэт чимээгүй л байлаа . "Миний бэлэгнүүд таалагдсан уу " гэхэд нь боломжыг ашиглаж " Өөрөө тэр бэлгэнүүдээ буцаагаад авсан нь дээр байх санаа зовоод тэд нарыг чинь яг байгаагаар нь хадгалчихсан байгаа " гэхэд нь Жимин " Чи ер нь яагаад ингээд байгаа юм бэ би чамд тэгж их таалагдахгүй байгаа юм уу " гэж дуугаа арай хийж намсаган асуухад Жиёон дотроо бодох нь тэр . Би түүнийг үзэн ядах ч юм байхгүй л дээ гэхдээ над шиг хүнийг Жимин яаж тоох билээ бодвол надаар зугаагаа л гаргах гэж байгаа биз . Хичнээн хүнийг гаднах байдлаар нь дүгнэх буруу ч Жиёон өөрийгөө үргэлж дорд үздэг болоод ч тэрхүү ийнхүү бодно . Гэхдээ тэр өөрийн бодолд автсанаасаа болоод Жиминий асуултанд хариу хэлж чадсангүй . "Жиёонаа чи надад ганц л боломж олгочих хоёулаа нэг удаа болзоонд явж үзээд хэрэв би чамд тэгж их таалагдахгүй байвал би чамаас холдьё харин үгүй бол намайг бодолцож үзээч тэх үү " гэх түүний гуйлтыг нь зөвшөөрөхгүй байхын аргаггүй байв . "За гэхдээ ганц л болзоо шүү " гэхэд нь Жиминий царай гэрэлтэж байхыг харсан Жиёон ч бас өөрийн сонголтондоо итгэлтэй болов . "Тэгвэл маргаашийн 6:00 цагт чиний ажилдаг кафед уулзаад болзоондоо явья" гэж хэлэхэд нь Жиёон толгойгоо дохив . Даанч тэд өөрсдийн ярианаасаа болоод тэдэн лүү ширтэх охидийг анзаарах сөхөө ч байсангүй . Хичээлийн дараа Жиёон номын санд ортол түүнтэы хамт үргэлж хичээл давтдаг Намжүүн сууж байв . Түүний дэргэд суугаад хоорондоо мэндэлчихээд хувь хувийн ажилаа хийлээ . Тэр хоёр тийм ч дотно биш ч хамт байх дуртай . "Хүмүүсээс сонссон чинь чамайг найз залуутай болсон гэх яриа дуулдлаа " гэх түүний асуултыг Жиёон сонсоно гэж таамагласангүй . " Үгүйээ Жимин бид хоёр үерхэдэггүй " гэж хэлэх Намжүүний царай харанхуйлж " Чи Жиминаас хол байсан нь дээр байх тэр чинь сургуулийн хамгийн алдартай залуу тул чамд сайн зүйл болохгүй байх дээрээс нь тэр яагаад ч юм надад нэг тийм сонин мэдрэмж төрүүлдэг " гэхийг нь сонсоод сүүлийн хэлсэн үгийг нь сайн ойлгосонгүй . Эхнийх нь ч яахав мэдээжийн юм харин тэр сонин мэдрэмж төрүүлдэг гэдэг нь сонирхолыг минь татсан ч Намжүүний сануулгыг тоолгүй өнгөрүүлэв . Гэвч энэ түүний хийсэн хамгийн том алдаа байлаа .
.
.
.
.
Хүмүүсээ идэвхтэй сэтгэгдлээ үлдээгээрэй !!!! өөр хэлэх юм алгооооо

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Wo Geschichten leben. Entdecke jetzt