Last Chapter 23 Төгсгөл ?

1K 105 12
                                    

Хүний бие унтуулагч даах тодорхой гэсэн өөрийн тунтай байдаг . Тэр нь хитрэх аваас хүний биед сөрөг нөлөө үзүүлж ухаан балартуулах, бие сульдуулах ,хордлого өгөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг . Даан ч үүнийг нь Жимин яаж мэдэх билээ . Сүүлчийн өгсөн тунгаас болж Жиёон одоо ухаан ч орохоо байлаа . Тэр түүнийг зүгээр л баашилж байна гэж бодон хүчээр түүнийг сэрээтэл Жиёон сэрсэн дариудаа дотор нь муухайрч бөөжив . Түүнийг зүгээргүй байгааг анзаарсан Жимин эмнэлэг орохыг хүссэн ч эрэн сурвалжилж байгаа тул олон нийтийн газраар явах бол сонголтуудын дунд байсангүй . "Хайраа яасан бэ бие нь муу байгаа юм уу " гэх үед толгой нь эргэж эрүүл ухаанаар бодох сөхөөгүй Жиёон түүнтэй өмнөх шигээ харьцаж "Хайраа миний дотор муухайраад байна " гэж хэлээд түүнийг налахад Жимин түүнийг өмнөх шигээ болсонд ихэд баярлан өөрийн эрхгүй тэврэн авлаа . Бие нь муу байгаа болохоор орон дээр хэвтүүлэхдээ өөрөө ч хамт хэвтэн гартаа түүнийг тэвэрсээр хамт одоо сайхан амьдарна гэж төсөөлөх хүсэл нь цагдаагын машины түгшүүрийн дуунаар бутран унав . "Пак Жимин өөрийн дураар гарч ирэн бууж өгнө үү дахин хэлэн бууж өгнө үү " гэх чанга яригчийн дуу дууграв . Гадаа байх цагдаа нарын дунд мөрдөгч Жин  болон Тэхён Намжүүн нар зогсоно . Жиминийг одоо буланд шахсан болохоор бууж өгөх байх гэж найдсан ч Жиёоныг барьцаанд аван урдаа барьна гэж хэн ч санаагүй юм . "Та нар намайг Жиёоноос салгах гэж байгаа юм чинь та нарын гарт орохоос өмнө тэрнийг би өөрөө ална " гэх Жимин ухаангүй Жиёоны хоолойнд хутга тулгана . Мухардалд орсон цагдаа нар яах гэж будилж байхад юу хийхээ олсон Жин "Хэрвээ одоо Жиёон үхвэл чи гав ганцаархнаа үлдэнэ чи түүнийг ахиж хэзээ ч харахгүй харин чи одоо буугаад өгвөл түүнийг хэзээ нэгэн цагт харж л таараа тиймээс наад тэнэглэлээ боль " гэв . Түүнийг барих гэж иймэрхүү гаж хүмүүсийг нилээд их судласан болохоор тэдний толгой яаж ажилдагын тухай жоохон ч болтугай ойлголттой болсон болохоор юу хэлж түүнийг ятгах тал дээр мэргэшсэн байлаа. Жиний хэлсэн үг Жиминийг ятгаж чадсанд Жиёон аюулаас салан цагдаа нар түүнийг хамгаалалтандаа оруулж түргэний машинд суулган авч явав . Тэр өдрөөс хойш нийт гурван жил өнгөрчдээ . Жиёон эмнэлэгт нилээд удаан хор тайлах эмчилгээ , яс зөв байрлалд оруулах эмчилгээ гэх мэт шалтгаанаар хэвтэж эмчлүүлсэн ч ой санамжаа олж авч чалаагүй . Тэр нь ч дээр байх . Өмнөх шархуудаа яаж авсанаа санахыг хэн л хүсэв гэж . Нээрээ Жонгүг хоёр жилийн өмнө дэбютээ хийж авьяас царай хоёр нь хослоод овоо амжилттай яваа . Бас Намжүүн Жиёон хоёр үерхэж байгаа гээд боддоо . Хэцүүг туулж жирийн амьдралдаа буцахад Жин Жонгүг Тэхён Намжүүн нар түүнд хамгийн их тусласан . Мэдээж Жиёоны эцэг эх ч бас нэмэр үзүүлсэн . Харин Тэхён Жиминтэй галзуугын эмнэлэгт уулзсан сурагтай байсан . Хоорондоо юу ярьсан нь тодорхой биш ч тэр өдрөөс хойш Тэхён Жиминтэй ахиж уулзаагүй . Одоо л Жиёон хүн шиг амьдарж байна .Гэртээ орж иртэл эрэгтэй хүний гутал байхыг хараад Жиёон Намжүүнийг ирж дээ гэж бодон "Хайраа чи ирсэн юм үү " гэж орлитол хойноос нь түүнийг ахиж хэзээ ч сонсохыг хүсээгүй хүний хоолой "Тиймээ хайр нь буцаад ирлээ" гэж шивнэв .
.
.
.
.
.
Ддүүн дүүн дүүүүүүүүн аймшигийн кино шиг төгсөгчихлөө хаха . За ямартай ч сэтгэгдлээ үлдээгээрэй !!!!

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now