Chapter 17 Зурагнууд

729 76 0
                                    

Цус уу даа бурхан минь бурхан минь бурхан минь юу болоод байгаан бэ би айгаад байна хэн нэгэн надад туслаач дээ гэж бодон уйлахын даваан дээр Жиминийг ойртон алхах хөлний чимээг нь сонсон шууд өмнөх байсан байрандаа хэвтэж унтаж байгаа мэт жүжиглэж байтал нь гаран дээрх цусыг нь Жимин арчиж суухдаа "Жиёона намайгаа битгий ахиж орхиорой хайртай шүү " гэж хэлээд хажууд нь хэвтээд бүсэлхийнээс нь тэврэн толгойг нь үнэртээд унтаад өгөв . Жимин маш тайван байсан ч Жиёон эсрэгээрээ байлаа . Яагаад Жимин тэр эмэгтэйг тэгсэн юм бэ ? яагаад надад унтуулагч өгдөг байсан юм бэ ? ер нь тэр үнэхээр миний нөхөр юм гэж үү ? миний нэр үнэхээр л Жиёон мөн болов уу ? гэж асуух тоолонд хариулт биш ахин шинэ асуулт л нэмэгдэнэ . Энэ бүх бодол түүний сэтгэл зүйд гүн нөлөөлж ихэд ядрахад хүрсэн тул хичнээн тайван биш ч өөрийн эрхгүй унтав . Өглөө болж нарны гэрэл Жиёоны нүүрэн дээр тусан босоод харвал ганцаараа орондоо хэвтэж байв . "Хайраа сэрээрэй өглөөний цайгаа ууяа " гэх Жиминий хоолой өчигдөр оройн болсон явдлыг санахад хүргэж түрхэн зуурд ч болтугай түүнээс айж өөрөө буухгүй бол тэр дээш гарж ирэхийг мэдэж байгаа тул доош буулаа . Ямартай ч өмнөх шигээ л байхыг хичээсэн ч нэг л чадахгүй байгааг нь Жимин анзаарж "Хайраа яасан бэ ? зүгээр үү ? арай өчигдөрөөс болоод бие чинь муудцан юм биш биз хоёулаа хэрэггүй л болзоонд явлаа " гэхэд нь Жиёон Жимин надад олон удаа худал хэлж хуурсан ч хайр нь үнэн бололтой гэж бодов . Гэхдээ л тэр цус өнөөх эмэгтэйн орилоон толгойноос нь нэг л гарж өгөхгүй байлаа . "З-зүгээр байхаа битгий тоо " гэсэн ч Жимин итгэсэн шинжгүй байлаа . "Хайраа бие бодоорой би хичээлдээ явчаад ирье хоол ундаа сайн идэж уугаарай за юу " гээд Жиёоны хацрыг зөөлөн чихэхэд Жиёон түүний гарыг атган гуйя өчигдрийн болсон зүйл зүүд байгаа ч дээ гэж дотроо гуйна . Ингээд Жимин явж Жиёон ганцаараа гэртээ үлдлээ . Тэр болсон бүгд бодит болсон явдал уу эсвэл толгойн бэртлийнх нь үр дүн үү гэдгийг мэдэхийн тулд зоорьны хаалгыг онгойлгон үзэхээр болж түлхтэл онгойсонгүй . Цоожтой байгаа болохоор яах ч аргаггүй болон буцан өрөөндөө ирээд хийх зүйл байхгүй болохоор уйдаж зурагт үзэхээр болоод зурагт асааж гарын зугаа болчихмоор чипс өөр идэх зүйл авахаар галт тогоо орох замдаа "Ойрын хугацаанд охидуудын эрлэг гэгдэх цуврал алуурчины хохирогчдын тоо цөөрж олныг тайвшруулж байгаа ч алга болсон Шин Жиёон гэх охин олдоогүй хэвээр байна " гэхийг зурагтаар сонсон очин хартал өөрийнх нь зураг зурагтаар гарж байв . "Шин Жиёон нь алга болоод нийт гурван сар болсон тул цагдаагын байгууллага түүнийг үхсэнд тооцоод байгаамаа за дараачийн мэдээрүүгээ орьё " гэхийг нь сонссон Жиёоны хамаг итгэл нуран унлаа . Жимин миний нөхөр биш би тэрний эхнэр ч биш харин барьцааны хүн нь байж . Тэгвэл тэр охидийн эрлэг гээд байгаа хүн нь Жимин юм гэж үү ' Жиёона дээврийн өрөөнд орж болохгүй шүү ' гэх Жиминий үг санаад орж дээш дээврийн өрөөний үүдэнд ирэв . Дээврийн өрөөний хаалга маш өвөрмөц загвартай тул цоож байхгүй . Тэр өрөөнд ортол Жиёоны зураг ханаар нь дүүрэн байв . Унтаж байгаа , усанд орж байгаа , хувцсаа сольж байгаа , хоол идэж байгаа , хичээл хийж байгаа гэх мэт хар мянган зурагнууд тэнд өлгөөстэй байсан нь Жиёоны жихүүдэсийг хүргээд барахгүй ямар ч итгэл найдваргүй болгов .
.
.
.
.
.
.
тэгж байгаад манай энэ өгүүллэг 20 гараад дуусна магадгүй 25 , 26 гээд дуусах байхаа
Ямартай ч сэтгэгдлээ үлдээгээрэй!!!

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now