Chapter 18 Анхны сэжүүр

825 65 6
                                    

Өнөөх олон зургууд түүний толгойнд энэ бүхнийг анхнаас нь төлөвлөсөн байж ээ гэх аймшигт бодлыг оруулж өөр юу ч бодох сэхээгүй байсандаа гүйн гарлаа . Хаашаа ч хамаагүй харсан зүгтээ л гүйсээр нэг мэдэхэд таньж мэдэхгүй гудамжны завсарт ирсэнээ харан арай хийн тайвширлаа . Түр зогсон амьсгаа авсанаа ахин урагш алхтал хөл нь хорсон өвдөж харвал хөл нүцгэн газраар гүйсэн нь хөлийг нь шалбархад хүргэснээс гадна буруу эдгэсэн хөлний яс нь дийлэшгүй ачаалал туулснаар ахин тэсвэрлэхээ байж доош хөл нь гуйвж унахдаа чанга гэгч нь орилов . "Яаая новш гэж " гэж хэлэн хөлөө барихдаа хойноос нь гэтэх нэгнийг анзаарсангүй . Яг тэр мөчид Жимин хичээлээ таран гэртээ орж ирээд өөдөөс нь Жиёоныг тэврэн угтна хэмээн хүлээсэн ч түүнийг ирэх байтугай дууграх ч үгүй байсанд муу зүйл санан энд тэнд бүх өрөөгөөрөө хайсан ч олсонгүй . Түүнийг зугтаж гэдгийг мэдэн өөрийнхөө өрөөнөөс эм шингээсэн алчуур аван гадагш гаран хаашаа явсан байж болох вэ ? гэж бодохдоо доош ширтэх мөчид цусны мөр харсанд даган явсаар овоо хол явж байтал гэнэт нэг хүний орилох дуу сонстож шууд л Жиёоны хоолой байна гэж танив . Түүнд санаа нь зовж хамаг хурдаараа очтол Жиёоны хойноос үл таних нэгэн залуу дайрахыг харахдаа уурласандаа түүнийг цохин унагааж Жиёоныг хойноо орууллаа . "Яаадаг муу новш вэ " гэж нөгөө залуу хэлэхэд амнаас нь архи сэнх хийтэл үнэртэв . "Ахиж миний хайрыг өвтгөх байтугай харах л юм бол наад өрөвдөлтэй амьдралыг чинь дуусгаад өгнө гэж мэд " гэх түүний үгнээс айнсан бололтой зугтаан зайлав . "Зүгээр биз дээ Жиёонаа " гэж хэлэхдээ мөрнөөс нь барьж биеийг нь толгойноос нь хөл хүртэл ажиглав . "Намайг зүгээр явуулчих тэхүү гуйя " гэх Жиёоны үгнээс үнэнг мэдсэнийг мэдэн "Жиёонаа гэртээ харья" гэхэд нь Жиёон гарнаас нь мултарж ахин зугтаахыг оролдсон ч Жимин түүнээс хурдан байлаа . "Уул нь би энийг ашиглахыг хүсээгүй юм сан одоо тэгвэл яахав дээ " гэж хэлсэнийхээ дараа халаасандаа хийсэн алчуураа гаргаж Жиёоны ам хамрыг таглахад тэрээр орилохыг завдсан нь алчуурд шингэсэн эмийг түүний амьсгалын эрхтэнд ороход улам тус болж бие нь сулран нүд нь харанхуй татан ухаан алдав . Жиёоныг унтуулсныхаа дараа тэврэн буцаж гэрлүүгээ явахдаа замд нь нэг эмгэн таарсанд "Наад охин чинь зүгээр үү " гэж асуусанд нь "Манай найз охин сэтгэц мэдрэлийн өвчтэй болохоор хөл нүцгэн гараад гүйчихдэг тэгээд тод удалгүй татаад унчихдаг өвчтэй болохоор одоо бид харьж байна баяртай" гэв . Аз болоход Жимин Жиёоны царайг хүзүүндээ тулгасан байсан болохоор түүний царайг харж чадсангүй . Тэгтэл хотын нөгөө захад Тэхён Жин хоёр Намжүүн дээр очин Жиёоны тухай асууж байлаа . "Жиёон алга болохоосоо өмнө ямар нэгэн сонин үйлдэл хийсэн үү " гэхэд нь "Хмм сонин үйлдэл хийсэн гэхээсээ илүү тэй сонин болсон гэвэл зүйтэй байх " гэж Жиний асуултанд хариулахдаа зогсоц аван ахин ярьж эхлэв . "Гурван сарын өмнө тэр Жимин гэдэг залуутай болзоонд явсаныхаа маргаашнаас нэг л сонин болчихсон яг л сүнс нь зайлцан юм шиг надтай ч нээх их харьцахгүй ганцаараа л байгаад байсан нь бусдаас зайгаа барьж байгаа ч юм шиг " гэж Намжүүн хэлэхэд нөгөө хоёр бие биелүүгээ харан дохио өглөө . "Чамайг ойрд хүн дагасан ч юм уу нэг тийм сонин зүйл тохиолдсон уу " гэсэнд нь "Үнэнийг хэлэхэд өнөөдөр намайг өдөржингөө нэг хүн ажиглаад байх шиг санагдсан гэхдээ та хоёр энийг яаж мэдэж байгаан гэж асуув . "Бид хоёр Жиёоныг барьцаалсан хүн чамайг онилж байна гэх таамагтай байгаа болохоор ямар нэг сонин зүйл тохиолдвол шууд хэлээрэй нээрээ Жиёон өөр хэн нэгэнтэй дотно байсан уу " гэж Тэхён залгуулан асуухад хариуд нь "Жиёон бүжиг дууны ангийн Жонгүгтэй дотно " гэв . Тэр хоёр хүссэн хариултаа авчихаад яг явах гэж байтал "Жимин үү та хоёрын сэжиглээд байгаа хүн Жимин биздээ " гэх түүний асуултанд хариулахгүй байж чадалгүй толгой дохисонд "Жиёоныг олоход би та хоёр тусламаар байна " гэж хэлсэн нь зөвшөөрөл авч байгаа биш тушааж байгаа юм шиг хатуу сонсогдож байв . Жиёон Намжүүний хувьд том зай эзэлдэг чухал хүн нь болохоор түүнийг туслахыг хүссэн хүслийг нь зөвшөөрж өөрсдийн төлөвлөгөөндөө нэмэв . "Бид хуваагдаж ажилсан нь дээр байх би ганцаараа Жонгүгээс асуух зүйлийг асууж чадна харин та хоёр Жиминий ойр орчинд очиж ажиглалт хий та хоёр нэг сургуульд байдаг юм чинь сэжиг бараг л авахгүй харин над шиг мөрдөгчийг гэрийнх нь ойр орчинд явж байхыг харвал сэжиг авчих байх " гэж Жин төлөвлөж тэрнийхээ дагуу явав . Тэхён Намжүүн хоёр явах замдаа газарт нэг хэсгээр цус болсон байх нь нүдэнд нь өртөж хичнээн дагсан боловч нэг буланд очиод дуусчихлаа . Юу ч олоогүйдээ эргэн явж байхдаа нэг эмгэн байхыг хараад юуны магад гэж бодон асуухаар болов . "Эмээ та энэ хавиар сонин зүйл харсан уу " "Үгүй байхаа хүү минь " "Оон за за баяртай " гээд явах гэж байтал "Хөөрхий охин "гэж нөгөө эмгэн амандаа бувтнахыг хоёул хоёулаа сонсоод "Эмээ юун эмэгтэй билээ " гэж Тэхён асуутал " Түрүүн нэг залуу нэг охинг тэврээд явж байсан тэр охин нь сэтгэцийн өвчтэй болохоор хөл нүцгэн гүйгээд явчихдаг дээрээс нь ухаан алддаг гэсэн шүү хөөрхийдөө тийм залуугаараа " гэх нь аль алинд нь Жиёон байж магадгүй гэх найдлагыг өглөө . "Эмээ та тэр охины царайг харсан уу " гэж энэ удаа Намжүүн асуутал "Эмээ нь харж чадаагүй гэхдээ тэр охины гаран дээр од шиг хэлбэрэй мэнгэ харагдсан шүү " гэхийг нь сонссон Намжүүн дуугаа хураан гайхүран зогсохыг нь харсан Тэхён "Хөөе зүгээр үү Намжүүнаа хүүе " гэхэд "Жиёон байна Жиёон мөн байна Жиёоны гаран дээр одны хэлбэрэй мэнгэ байдаг " гэж орилох шахуу хэлэв .
.
.
.
.

 "Эмээ та тэр охины царайг харсан уу " гэж энэ удаа Намжүүн асуутал "Эмээ нь харж чадаагүй гэхдээ тэр охины гаран дээр од шиг хэлбэрэй мэнгэ харагдсан шүү " гэхийг нь сонссон Намжүүн дуугаа хураан гайхүран зогсохыг нь харсан Тэхён "Хөөе зүгээр үү ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.

Энэ гурвын нэгийг шинэ Cover болгох гэж байгаа тул нэгийг нь сонгохыг хүсэж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ гурвын нэгийг шинэ Cover болгох гэж байгаа тул нэгийг нь сонгохыг хүсэж байна

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now