Chapter 15 Болзоо ба оройн хоол

831 87 0
                                    

"Сайна уу хөөрхнөө хамт юм уухуу ?" гэж Жимин Жихэ рүү ойртоод гартаа барьсан уух зүйлийг Жихэд өглөө . Жиминий царайлаг сайхан царай зөөлөн сонсголонтой хоолой сэтгэл татам байдалд нь урхидуулж Жихэ түүнийг даган хамт олноос холдлоо . "Хоёулаа хүмүүс багатай газар явья " гэж хамаг байдлаараа Жихэ Жиминийг өөртөө татахыг оролдохыг нь хараад Жимин золтой л инээчихсэнгүй . "Тэгэлгүй яахав хоёулахнаа " гэж  Жимин хэлэн арын хаалгаар түүүнийгдагуулан гарав . Хамаг чадлаараа хүмүүсын нүднээс холуур явахыг хичээн Жихэг өөрийн машинд суулган  камергүй газраар давхилаа . Жимин түүнийг гэртээ авчирахад Жихэ аль хэдийн машины суудал дээр нойрчихсон байв . Жиминий түүнд өгсөн архи дотроо ухаан алдуулагчтай байсан бөгөөд архиний найрлагатай нийлээд улам нойрсуулагч нь хүчтэй болсон байлаа . Жиёоныг өмнө зовоож байсныг нь санан газар дээр нь алахыг хүссэн ч түүнийг дагуулж явах гэсээр байтал үүр цайж хэдхэн цагийн дараа хичээлдээ явах цаг болж дээрээс нь Жиёон ч сэрэх болсон байв . Жиёоныг гэртээ байж байхад Жихэг сэрчихвий гэж айсандаа Жихэгийн толгойг нь хананд хүчтэй гэгч нь саваад хаяав . "Жиминаа чи хаана байна аа " гэх Жиёоны дуугаар хамаг хурдаараа зоорьны хаалгыг түгжээд дээш гартал Жиёон орон дээрээ нойрноосоо сайн сэрээгүй сууж байхыг нь хараад хажуунаас нь тэврээд "Миний хайр ямар эрт сэрээ вэ " гэж хэлээд хацар дээр нь үнсэхэд Жиёон зөөлнөөр инээв . "Чи хажууд байхгүй байсан болохоор хажуудаа 35°-ийг санаад сэрчихлээ " гэв . "Нээрээ өнөөдөр хагас сайн биз дээ " гэж Жиёон хэлэхэд л өнөөдрийг бямба гариг гэдгийг санаж хичээлгүй байснаа ч мэдэв . "Чи ч болзоондоо явах гэж их яарж байх шив " гэхэд Жиёон толгойгоо дохив . "Тэгвэл чи гялс хувцсаа өмсчих би доор хоол хийж байя" гээд хоол хийхээр доошлов . Тэр хоёр өглөөний цайгаа уучихаад машиндаа суун далайн эрэг явлаа . Дэгүгийн хажууд орших далай сайхан ч хүн багатай тул тэднийг болзоход яг тохирсон газаар байлаа . Тэндээ гар гараасаа хөтөлцөн далайн эргийн хүрээгээр алхаж яваад хясаа цуглуулж эргээр хоёулхнаа хөгжилдснийхөө дараа тэнд байх далайн хоолны ресторанд орж хоолоороо тоглоод л үнэхээр сайхан байв . "Ингэхэд хоёулаа анх яаж бие  биетэйгээ учирсан юм " гэх асуултыг Жиёон асуутал яг л бэлдэж байсан юм шиг "Хоёулаа нэг ахлах сургуульд явдаг байсан болохоор ахлах сургуульдаа анх үерхэж эхэлсэн тэгээд дараа нь хамт нэг их сургуульд сурсан даанч чи осолд орсноосоо болоод сургуулиасаа гарчихсан оон тийн  чи нээрээ  яаж учирсанаа асуусан билүү би чамайг сургуулийн буланд дээрэлхүүлж байхыг  чинь хараад шууд л тусалсан тэр л үес хойш хоёулаа дотно болсон " гэхэд нь "Гоё юмаа чи тэгэхээр миний аврагч баатар цагаан морьтой ханхүү байсан байхнэ " гэж хэлэхэд нь хоёулаа инээлдцгээв . Тэдний болзоо энд  хүрээд дуусав . Жиёон ч бүрэн эдгээгүй болохоор тэрийг нь шалтаг болгон ашиглаад гэртээ харьлаа . Жимин хоолоо хийж байхад Жиёон дээр амрахаар болов . Жоохон уйдаад байсан болохоор доош буутал Жимин хоолонд нь цагаан нунтаг зүйл цацахыг нь хараад Жиёоны сониуч зан нь хөдлөн олон л юм бодлоо . Жимин яг юу хийсэн бэ  яагаад тэгсэн юм бол гэх асуултууд ар араасаа гарсаар . "Жиёонаа  хоол болсон буугаад ир " гэж Жимин хэлэхэд буухаас өөр сонголтгүй буув . "Хайраа хоолоо идэж байгаарай би дээшээ гараад хувцсаа янзлаад ирье түрүүн хоол хийж байгаад муухай болгочихлоо гэхэд нь толгойгоо дохьлоо . Түүнийг явсаны дараа өөрийнхөө хоолыг тэрний хоолыг аль алийг нь амстал өөр өөр амтагдсан тул  өөрийн хоолоо шууд л угаалтуурд хийгээд доош урсаглаа . Жимин бууж ирэхэд нь Жиёон өлсөөд хоолоо идчихсэн гэж хэлэхэд түүнд итгэсэн бололтой нээх их юм шальсангүй . "Миний нойр хүрээд байна би унтлаа  шүү " гэж худлаа жүжиглэхэд Жимин түүнийг  оронд нь оруулж өглөө . Оронд ганцаар  хэвтэхдээ Жимин магадгүй надад туслах гэж эмийг минь хоолтой хольсон байх гэж гэмшив . Даанч үнэн тун удахгүй илчлэгдэх гэж байв .
.
.
.
.
.
.
Сэтгэгдлээ үлдээгээрэй би тэгж байгаад одоо 16-гаа оруулна

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Onde histórias criam vida. Descubra agora