Chapter 10 Миний эхнэр

1K 120 6
                                    

Өглөө болгон сэрээд нөхрийнхөө царайг харах ямар сайхан гээч нүдээ нээх үед минь тэр үргэлж хажууд минь хэвтэж байдаг . Түүнийг өглөө болгон хажууд минь унтаж байгааг харахаар л яаж би ийм царайлаг халамжтай нөхөртэй болсон юм болоо гэж боддог . Халамж гэснээс миний хөлний боолтыг сольж байхыг нь харахад надад хэр их хайртай нь мэдэгддэг . Маш зөөлхөн яг л илээд байгаа юм шиг . Би яаж яваад ийм сайхан амьдралтай болчихсон юм бэ ? бүүр нэг л итгэж өгөхгүйнээ . Гэхдээ би өмнө нь ямар хүн байсан бол ? миний эцэг эх ? найз нөхөд гээд л ер нь Жиминийг сэрэхээр асууна гэсэн бодолтойгоор Жиёон түүнийг сэрэхийг хүлээн хэвтэнэ . Жиёоны энэ гэнэн бодол үнэхээр л өрөвдөлтэй байлаа . Аз жаргалтай амьдрал гэж бодох түүний энэ худал хуурмаг амьдралын үнэнг мэдвэл Жиёоны хэврэг зүрх нь хагарах байх үгүйээ түүний аль хэдийнэ хагарчихсан зүрх нь бутрана . Одоохондоо ч яахав юу ч санахгүй байгаа болохоор сэтгэл нь хагарснаа мэдэхгүй байгаа . "Манай хайр сэрчихсэн байсийму ?" гэж Жимин Жиёоны зүг харан орондоо байхдаа түүний бүсэлхийгээр нь тэврэв . "Би харин сая л сэрсэн гэхдээ чи орой нь надтай хамт унтдаггүй мөртлөө өглөө сэрэхээр л миний хажууд байж байхын " гэж сонирхолоосоо болоод асуув . "Хайр нь харин чамайг ганцаараа оройдоо сайн унтарж амраг гэж бодоод орой нь хамт унтдаггүй ч нэг л мэдэхэд чамайгаа санаад өөрийн эрхгүй л хажууд чинь ирцэн байна шд " гэж хэлээд зөөлөн инээснийхээ дараа Жиёоны уруул дээр нь үнсэв . Жиёон сэрснээсээ хойш нилээд олон удаа үнсүүлсэн болоод ч тэр үү гайхахаа байсан . "Нээрээ хайраа миний гэр бүл яг ямархуу байсан бэ миний ээж аав гээд л " гэж толгойдоо бодон бодон асуусан асуултаа ингэж нэг асуув . "Чи минь өнчин байсан хүүхэд байхад чинь чиний аав ээж хоёулаа машины ослоор нас барсан чи дээрээс нь айлийн ганц болохоор ах дүү байхгүй " гэж улайхчгүй худлаа ярлаа . Жиминд энэ нь амар байсан . Хэрвээ эцэг эх чинь амьд байгаа гэх юм бол хаана байгаа , уулзаж болох уу гэх мэтээр асуух нь тодорхой болохоор худлаа хэлэв . Өнчин гэх үгийг сонссон Жиёон шууд л гунигт автана . Өмнө нь дотроо өөрийн гэр бүл гэж ямар хүмүүс байгаа болоо гэсэндээ нилээд их зүйл төсөөлж байсан ч хэн ч түүнд байхгүй гэх худал үгэнд нь итгэн хамаг төсөөлөл нь нуран унав . Түүний сэтгэл санаа муу болсоныг харан гэмшсэн Жимин " Гэхдээ чамд би байгаа " гээд хойноос нь тэврэв . Жиминийг өөрийнх нь сэтгэлийг дээшлүүлэх гэж оролдож байгааг анзааран өөр асуулт асуухаар болов . "Тэгвэл надад найзууд байсан уу ? " гэж асуухад нь бас л байхгүй гэж хэлэх хэцүү ч өөр арга байсангүй . "Чи минь хичээл номоос өөр зүйл хардаггүй байсан болохоор найз нөхөд гээд байхаар хүмүүс байхгүй " гэсэн нь харин үнэн байв . "Надад хэн ч байхгүй ч чи минь л байхад болно " гэх Жиёоны үг Жиминийг тэнгэрт нистэл нь баярлуулав . Тэдний энэ яриа гэдэснүүдийнх нь хоржигнох дуугаар тасарж инээхгүй байж чадсангүй . Өглөөний цайгаа уучаад л Жиёоны нойр хүрж эхлэв . Унтахыг хүсэхгүй байгаа ч нүднүүд нь аль хэдийнэ анилдаад эхэлсэн болохоор өөр сонголтгүй унтах нь тэр . Жиминий төлөвлөснөөр Жиёон бөх гэгч нь унтав . Түүнийг унтаж байх хойгуур сургуульдаа яваад түүнийг сэрэхээс өмнө гэртээ ирнэ . Жиёоныг үнэндээ гэртээ ганцааранг нь үлдээхийг хүсэхгүй байгаадаа ийм шийдэлд хүрэн хэрэгжүүлээд хэд хонож байна . Ямартай ч гэрээ цоожлоод сургуулийн зүг явлаа . Жиёоны эцэг эх нь түүнийг алга болсныг мэдээд нээх их удаагүй болохоор гадуур эрэл хайгуурын баг энд тэндгүй байгаа болохоор Жимин маш сэрэмжтэй байх ёстой . Сургуульдаа ирээд хичээл хурдхан шиг тараасай л гэхээс өөр зүйл ер бодохгүй өдрийг өнгөрөөгөөд түүний араас нь гүйдэг олон охидууд "Ахаа хамт кароки орийлдоо ", "Ахаа хамт бар орий ","Ахаа ","ахаа" гэж тал талаас нь гуйцгаана . Харин Жиминий толгойд ганцхан л хүн бий тэр нь Жиёон . Тийнхүү тэдний сэтгэлийг нь шархлуулахыг тулд "Би явж чадахгүй " гэхэд нь "Яагаад "гэж бүгд асууна . Эцэст нь тэр сүүлчийн хадаасаа хадаж "Гэрт минь миний хөөрхөн эхнэр намайг хүлээж байгаа " хэмээн зүрхүүдийг нь шархлуулж уйлсан бөөн бөөн охидыг хойноо үлдээв.
.
.
.
Хүүе хөөш хүүе чи тиймээ чи энийг уншиж байгаа чи сэтгэгдлээ үлдээхээ мартваа үгүй бол гомдийшүү

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now