Chapter 7 Өвдөлт

1K 104 4
                                    

Нүдээ нээгээд хартал толгой нь эргээд хамаг зүйл бүрэлзэж харагдаад дотор нь муухай оргив . Юу болсон билээ дээ байз гэж бодож байтал Жимин санаанд орж түүний гэр лүү дайрсан тэр мөчийг санахад айдас яг л энэ үеийг хүлээж байсан мэт гэнэт гарж эхэллээ . "Тайвшир сандарлаа гээд юу ч болохгүй зүгээр л тайвши"р гэж өөрөө өөртөө хэлээд маш урт амьсгаа авлаа . Тийнхүү арай тайван болсоныхоо дараа эрүүл ухаанаар бодтол Жимин түүнийг хүлж эсвэл гинжилж түүнийг хязгаарлаагүй байгааг анзаараад хаалга түгжээгүй байгаасай гэж найдан таттал гай болж түгжээтэй байв . Түүний хаалга онгойлгох гэж оролтход нилээд чанга дуу гарсан болохоор Жимин Жиёоныг сэрсэнийг мэдэн түүний байгаа өрөө рүү очин хаалгыг нээлээ . Жиёон түүний царайг хараад шууд л хөл нь гуйвж хүчгүй болон айх нь нэр . " Манай хайр сайхан амарсан биз дээ " гээд өөдөөс нт инээмсэглээд түүнийг тэврэн авахад айснаасаа болоод Жиёон хөдөлж чадахгүй зүгээр л зогсоно . Түүний тэвэрчихээд гараас нь татан " Хоёулаа доошоо буугаад хоол идье чи өлсөж байгаа байх " гээд түүнийг гал тогооруугаа аваачив . Жиёон ойрд хоолноос гарсан болоод ч тэр үү хоол идэх хүсэл нь төрөхгүй байгаа ч үгнээс нь зөрөхөөсөө айсандаа түүний хийж өгсөн хоолыг нь идэв . "Хайраа хоёулаа одоо кино үзэх үү " гээд гараас нь атгахад автоматаар толгой дохьно . Өөр нөхцөлд байсан бол түүний хацар улайж ичингүйрэх байсан ч байж магадгүй . Гэхдээ нэгэнт бүх зүйл ийм болсон хойно одоо хит ингэж бодлоо гээд өөрчлөгдөх зүйл гэж үгүй . Том өрөөнд нь ортол тэнд байх ширээний буланд нь аз болж хайч хэвтэж байв .Киног тэр том өрөөний буйдан дээр хамт үзэж байсан ба Жимин кинондоо орчихсон байсан тул ширээний үзүүрт байсан хайчыг аваад цамцан дотроо нуухыг нь хараагүй . Киногоо дуусгаад Жимин түүнийг өөрлүүгээ татан тэврээд " Сайхан амраарай хайраа " гэхэд нь Жиёон өдөржингөө түүнд бараг л хариу үзүүлж чадаагүй болохоор Жиминий тэвчээр алдагдаж байгааг мэдэж байгаа болохоор " З-За ха-х-хай-рр-раа " гэх сандруу хариу хэллээ . Хичнээн маш их гацаж хэлсэн ч Жиёоны амнаас хайраа гэх үгийг сонссон Жимин яг л чихэр нэхэж нэхэж арай гэж л авсан хүүхэд шиг баярлах нь тэр . Тэгээд Жимин Жиёоныг өрөөнд нь оруулаад хаалгыг нь түгжив . Жиёон нилээд удаан хүлээж Жиминийг унтсан гэдгийг баттай мэдэхгүй ч унтсан байх гэх таамгаар нөгөө нуусан хайчаараа хаалганы цоожыг онгойлгох гэж оролдож эхлэв . Юу хийгээд байгаагаа мэдэхгүй ч хайчны үзүүрээ цоожны аман дээр чихэж ийш тийш И . Аз таарсан уу яасан хаалга түг хийх чимээнээр онгойв . Өөрийгөө онгойлгосон гэж бодоод баярлатал Жимин хаалганы гадна зогсож байв . "Тэгэхээр чи зугтах гэж оролдоно гэнээ " гээд Жиёоныг чирэн зоорьны өрөөлүүгээ аваачив . Тэнд ороод банзан тавцан дээр Жиёоныг хэвтүүлээд хүлэв . " Чи яах гээд байгаан бэ " гэж айсан дуугаар асуухад нь " Чамайг ахиж зугтааж чадахгүй болгох гэж байна " гэж хэлээд лантуу гартаа барин өргөөд Жиёоны хөлөн дээр буулгалаа . Тэр өрөөнд түүний чарлах дуунаас өөр юу ч сонсогдохгүй байлаа . Түүний орилоон өвчнөөсөө болоод ухаан алдахад л зогссон . Жиёоны зугтах оролдлог түүний алхах чадварыг нь үгүй хийв .
.
.
.
.
.Аймар байна ууу  ***** Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें