Chapter 21 Амьдаараа болохоос Бүтнээрээ биш

767 74 1
                                    

Үгүй ээ үгүй ийм юм гэж юу байсан юм бэ би одоо яг хаана байна аа гэж дотроо үглэн Жиёон нүдээ нээгээд хартал өмнө нь харж байгаагүй өрөө байв . Айсандаа арай зооринд байгаа юм болов уу гэж бодсон ч зоорьтой нэг л төстэй байсангүй . Босоод явах гэтэл хөлнөөс нь төмөр гинж холбоостой байгаа болохоор орноос холдож чадсангүй . "Одоо яах вэ " гэж маш их бодсон ч толгойнд нь юу ч орж ирээгүйд хойш хэвтэн юу болохыг хүлээхээс өөр зүйл хийж чадсангүй . Жиёон хэвтээд нилээд удсан ч Жимин ирсэнгүй . Хэрвээ хөлөнд нь гинж байгаагүйсэн бол босож очоод тэр хаалгыг эвдээд ч хамаагүй гарахыг хүснэ . Тэгтэл хаалга онгойх чанга дуугаар өндийхөд Жимин орж ирэн Жиёоны өөдөөс ширтэн түүнийг байх суух аргагүй болгов. "Чи яагаад зугтааж байгаан бэ бүх зүйл сайхан л байсан биз дээ " гэж хэлэх түүний хоолойн өнгө цаанаа нэг л гунигтай . Өөр нөхцөлд байсансан бол гэмших л байсан байх гэхдээ одоо биш . Жиёон энэ удаа түүний арганд оролгүй түүн лүү илүү хатуу харцаар өөдөөс нь харан "Яагаад гэнээ тэгвэл чи харин хэлээдэх яагаад намайг хүмүүс хайж байсныг дээрээс нь яагаад надад унтуулагч өгдөг байснаа хэлээдэх дээ " гэж дуугаа өндөрсгөв . Жиёоны үгийг сонссон Жиминий нүд томорч хэсэг зуур гайсныхаа дараа харцаа улам бүүр ширүүсгээд "Тэгэхээр бүгдийг нь мэдчихсэн байхнээ за за харин ч сайн зүйл болж одоо чиний хажууд жүжиглэх хэрэггүй боллоо тиймээ би чамд унтуулагч өгдөг байсан яагөад гэж үү тэр бол маш энгийн чамайг унтах зуур би чинийхээ төлөө муу хүмүүсийг устгадаг байсан байхгүй юу аа харин чамайг хүмүүс яагаад хайж байгаа юм бэ гэвэл маш энгийн би чамайг барьцаалсан харин аз болж чи ой санамжгүй болсон болохоор надад ч чамд ч сайн зүйл болсон " гэх нь яах ч эрүүл хүний хэлэх зүйл биш байв . Тиймээ энэ бол цусаэд согтсон нэгний үг байв . "С-сайн зүйл гэнээ яахаараа надад сайн зүйл байдаг юм " гэсэн асуултанд нь "Чи өөрийнхөө авсан бэртлүүдээ яаж авсанаа санахгүй байсан нь сайн л зүйл шд " гэж ямар тодорхой зүйл асуудаг юм бэ гэж байгаа мэт хэлэв. Үнэнийг түүний амнаас өөрөө сонсоод өмнө нь энэ бүхэнд итгэж явсан өөртөө уурлаж өөрийн тэнэг гэнэн байдлаасаа болж түүний урхинд гүн орж эцэст нь дурласандаа өөрийгөө дахин дахин буруутгах түүний сэтгэл олон сая хэлтэрхий болон бутрав . "Би энэ өрөөнд хоол болсон шүү гэж хэлэхээр орж ирсэн тиймээс алив явья" гээд Жиёоны хөлийг ороосон гинжийг тайлаад түүний гарыг өөрийн гартайгаа гавлан доош хамт буув . Доош шатаар явахдаа яах аргагүй өөр байшинд байгаагаа анзаарав . Бүх зүйл нь өөр энэ байшин түүний зугтаах итгэлийг бага багаар унгаана . Хоолны том модон ширээний хоёр талд суув . Хоол руу нэг л сэжигтэйгээр харах Жиёон хоолонд гар хүрэлгүй суухыг анзаарсан Жимин "Би энэ удаа наад хоолонд чинь юу хийгээгүй итгэхгүй байвал би идэж үзүүлье " хэмээн түүний хоолноос халбагдав . Түүний идэхийг харсан Жиёон халбагыг сөхөн авж хоолыг маш удаанаар иднэ .Жиёон өглөөний хоол уу оройн хоол уу гэдгийг мэдээгүй ч дуусгасандаа санаа нь амарна . Ашгүй одоо өөрийг нь зүгээр орхихнээ гэж найдтал гартаа ус барин ирээд түүнийг уу гэж шаардав . Түүнийг шаардаж байгаагаас анзаарж энэ ус дотроо нэг зүйлтэй гэдгийг мэдэн уухгүй гэж зөрүүдлэхэд нь хутга барин түүний хуруун дээр тавиад "Чи надад амьдаараа л хэрэгтэй бүтнээрээ биш шүү " гэж сүрдүүлэхэд нь өөр сонголтгүй дээ уув . Ус дотроо юу агуулж байсныг мэдээгүй ч өмнөх унтуулагчаас маш хүчтэй зүйл гэдгийг мэдэж газар дээрээ ухаангүй болов. Түүнийг энд ийнхүү аргаа барж байхад Тэхён Жин Намжүүн ч бас Жиёон Жимин хоёрыг олох гэж аргаа барна.
.
.
.
.
.
.
Би олон хоног алга болсондоо уучлалт гуйж байна . Улсын шалгалт дүн гаргана гээд л дээрээс нь манай хэд comeback -аа хийгээд нилээд зав муутай явлаа . Та хэд минь ч бас завгүй байсан биз дээ . Сэтгэгдлээ үлдээж магнайг минь тэнийлгээрэй!!!

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang