Chapter 4 Чиний төлөө

1.1K 109 1
                                    

Намжүүнтэй өрнүүлсэн ярианыхаа дараа Жиёон охидын нойлд ороод бодлоо цэгцлэхийг оролдон нойлын нэг тасаалгаанд сууж байтал түүний дээрээ гэнэт хувинтай ус асгарав . Үнэрийг нь үнэртвэл шал угаасан ус юм уу гэлтэй . "Чамд бид анхааруулсан шүү " гэж танихгүй охин орлин зугтаалаа . Тэдний энэ үйлдэл Жиёоны дургүйг хүргэхийн сацуу уйлмаар санагдуулна . Яагаад би гэж дотроо бодон уйлахын даваан дээр ингэлээ гээд нэмэр байхгүй эхлээд эндээс гарах хэрэгтэй гэж бодоод хаалгаа онгойлгох гэтэл гаднаас нь хүчээр түгжсэн байлаа . Байдал улам бүр дордож итгэлээ улам бүүр алдах тэрээр чадахаараа л хүчтэй байхыг хичээнэ . Аргаа барахдаа өөрийн байгаа тасалгааны хана өөд авирж нөгөө тасалгаандаа шилжих гэж байгаад хальтирж унсанаар гараа шалбалав . Ийнхүү тэрээр жорлонгоос гартал яагаад хүн орж ирэхгүй байсныг ойлгов . Анхаар засвартай гэх самбар охидын нойлын өрөөний хаалган дээр өлгөсөн байсан болохоор хэн ч тэр хугацаанд нойлд орж ирээгүй юм . Ямартай ч шархаа боох санаатай нойтон хувцастайгаа анхны тусламжын өрөөнд ортол сургуулийн эмч Сокжин байж байлаа . Жиёоныг ямар байдалтай байхыг хараад үг дуугуй шархыг нь боогоод "Бохир орсон байж магадгүй тул антибиотиг уух ёстой шүү " гэж хэлэхэд нь Жиёон явахаар зэхэхэд түүний зогсоогоод "Нойтон хувцастайгаар хаашаа явах нь вэ май ядаж наадахаа өмсөөд яв " гээд эрэгтэй хүний том цамц өгөхөд нь "Баярлалаа " гэж талархаад өмсөв . Түүний цамцыг нь авахгүй бол Жиёон гэр хүртлээ нойтон цамцтай явах болох тул бишүүрхэх сөхөө байсангүй . Жиёон болсон явдлыг хэнд ч хэлэхийг хүссэнгүй . Учир нь тэр хэн ийм зүйл хийснийг нь мэдэхгүй дээрээс нь баттай нотолгоо ч байхгүй тэглээ ч хүмүүс түүнийг бусдын анхаарлыг татах гэж байна гэж бодох болохоор өөртөө л үлдээж бүгдийг нь мартахаар шийдсэн ч харамсалтай нь Жимин аль хэдийнэ юу болсоныг нь мэдчихсэн байв . Түүнийг явж байхад хэдэн охид нойлоос инээлдэн гүйхийг хараад тоолгүй өнгөрөх гэж байтал нойлоос удалгүй нэг чанга дуу сонсогдов . Тэгтэл Жиёон нойлоос норчихсон дээрээс нь гараа шалбалчихсан гарж ирэхэд нь хүнээр хэлүүлэлтгүй юу болсоныг ухааран Жиёоныг дээрлэхсэн охидыг яаж тамлахаа дотроо төсөөлж эхлэв . Маргааш нь Жиёон Жимин хоёрын болзооны өдөр байв . Жиёоны хүслээр тэд тийм ч их мөнгө зарлагдалгүй жирийн л хүмүүс болзохоор болсон нь хэн хэнд нь таалагдав . Дээрээс нь Жимин Жиёонд сүүлд нь нэг бэлэг үзүүлнэ гэсэн тул тэрнийг нь тэсэн ядан хүлээнэ . Тэд кафе дээр уулзалдахад Жимин хар өмд цагаан цамцтай харин Жиёон цайвар цэнхэр даашинзтай байв . Би биенээ хараад тэдний сэтгэл гэнэт догдлож эхэлнэ . "Чи үзэсгэлэнтэй харагдаж байна " гэж Жимин хэлэхэд Жиёон "Чи ч бас сайхан харагдаж байна " хэмээн хариулав . Тэд эхлээд аймшгийн кино үзэхээр болоход Жиёон аймар хэсгүүдийг нь үзэж чадалгүй үе үе Жиминийг налж нүүрээ нууна . Жимин мэдээж түүнийг аымшигийн кино үзэж чаддаггүйг нь мэддэг болохоор албаар энэ киног сонгосон . Дараа нь тэд ойролцоох зоогын газар хоолонд оронгоо юм юмны тухай ярилцна . Энэ болзооноос болж Жиёон улам бүүр Жиминд татагдаж магадгүй түүнтэй үерхдэг ч юм уу гэж бодож эхлэв . Хоол идчихээд цэцэрлэгээр оройн салхинд алхаж явахдаа Жиёон Жимин түүнд бэлэг өгнө гэснийг нь санаад асуутал "Аан миний чамд өгөх бэлэг үү " гэчихээд түр зогсоц аваад " Одоо тийшээ хардаа " гээд гудамжны том зурагт руу заах үед тийш анхаарлаа хандуултал "Өнөө өглөө 20 насны 4 охид хэрцгийгээр алуулсан байхыг олсон байна ....
.
.
.
.
Би антибиотикийг юунд уудгийг нь сайн мэдэхгүй шүү буруу байвал ойлгоорой хэхэ сэт сэт сэт

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now