Chapter 13 Өөр амт

843 87 1
                                    

За байз юу хийх вэ Жимин түрүүн сургуульдаа явчихсан болохоор би энд ганцаархнаа уйдаад байна . Аан Жиминийг орой ирэхэд нь хоолоо хийчихсэн байвал баярлах нь лавтай гэж толгойндоо хэвтэх зуураа бодов . Жимин үнэндээ Жиёоныг гэртээ ганцаараа бүүр сэрүүнээрээ байлгахыг хүсээгүй ч хэт их унтах нь Жиёоны тархинд сөрөг нөлөө үзүүлж авивааг хурдан мартах эсвэл бүүр ахиад ой санажгүй болох ч аюу байсан тул эсэргүүцэхийг хүссэн ч сургуульдаа явахдаа Жиёоныг ганцааранг нь үлдээжээ . Жиёон хичнээн ой санажгүй ч хоол хийх өмнө нь түүний хийх дуртай зүйлүүдийн нэг байсан болоод ч тэр үү гар нь өөрөө л бүх үйл явцыг нь санаж байлаа . Кимчитэй шөлний хажууд гахайн мах шарж олон төрлийн хачир бэлдэн хүлээж байтал хаалга онгойх дуу сонсогдоход Жиёон Жиминийг ирж байгааг мэдээд үүдэндээ ирээд түүнийг угтан хувцыг нь сайн эхнэрийн ёсоор тайлан өлгөж хацыг нь үнсэв . Өөрт нь ингэж сайхан хандаж байгаа нь Жиминд мэдээж маш их таалагдасан боловч хоолны үнэр аван ухас хийж галт тогооруугаа ортол Жиёоныг хоол хийсэн байгааг анзааран хариуцлаггүй байсандаа өөрийтөө уурлан харц нь ширүүсэв . Жиёон хичнээн өдөр унталгүй байж болох ч Жимин түүнийг оройд нь өмнөх шигээ нойрсуулж шөнийн ажилаа хийх төлөвлөгөөтэй байсан ч Жиёоныг хоол хийчихнэ гэж санасангүй . Түүний ширүүн харцыг харан айсан Жиёон "Жиминаа зүгээр үү юу болсон бэ ?" гэх тэрний асуултыг сонсон өөрийгөө яг ямар шуу байдалтай байгаагаа анзаарсан Жимин бушуухан харцаа өөрчилж Жиёонлүү хайрын харцаар харан "Өнөөдөр хайрыхан хувьд нилээд стресстэй өдөр байсан болохоор түрүүн жоохон өөрийгөө алдчилаа харин чинийхээ сайхан хоолой үзэсгэлэнт царайг харсан чинь шууд л сэтгэл санаа минь сэргэчихлээ " гээд түүний зөөлөн хоёр хацрыг нь гараараа барин өөрлүүгээ ойртуулж өөрийн уруулаа Жиёоны уруул дээр авчиран үнсэхэд Жиёоны хацар улайж зүрх нь хурдан цохилсон ч олон удаагын туршлагаар өөрийгөө тайвшруулав . Ямар анх удаагаа түүнд үнсүүлж байгаа биш дээ . "Нээрээ Жиёонаа би чамаас нэг юм гуйх гээд миний ажилын өрөөлүү ороод курсын ажил гэсэн хавтасыг хайгаад өгөөч яг одоо тэхүү би жоохон ядраад байгаа болохоор " гэж хэлэн Жиёоныг өөрийн өрөөлүү явуулж анхнаасаа байгаагүй хавтасыг хайлган цаг хожив . Түүнийг тэнд маанарж байх үед нь Жимин унтуулагч эмийг бутлан Жиёоны хоол руу хийгээд хольсоныхоо дараа "За за Жиёона чи олж чадахгүй байгаа бол зүгээр орхичихдоо би тэгж байгаад маргааш өөрөө хайя алив хоол хөрлөө наашраа " гэж дуудлаа . Жиёон доош буугаад хоолны ширээнд суун Жиминтэй хамт хоол идэж суухдаа нэг зүйлийг анзаарав . Хоол түрүүн миний амссанаас өөр амттай болчихож .
.
.
.
.
Сэт сэт сэт сэтгэгдлээ үлдээгээрээ манайхаан энэ хэсэг харин жоохон болчихлоо хэхэ

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now