Chapter 6 Шүүгээ

1K 106 1
                                    

Бурхан минь Жонгүг бас түүний гэр бүлд муу юм тохиолдоогүй байгаа . Гуйя зүгээр л байгаасай гэж амандаа тарни мэт ахин дахин хэлнэ . Түүний утасруу залгаад секунд бүрийг түгшүүрд өнгөрүүлж утасаа аваад " Байна уу " гэх түүний хоолойг сонсоод арай л гэж тайвширлаа . Гэхдээ түүнийг зүгээр байгааг мэдээд энэ захиа бол зүгээр л сануулга байсныг ухаарав . "Сайна уу Жонгүгаа би байна Жиёон харин чамруу андуураад залгачихаж " гэж хэлээд хурдхан л утсаа тасдахыг хүснэ . "Аан гэхдээ эгчээ та зүгээр үү наад хоолой чинь чичрээд байх шиг байна " гэх түүний үгийг сонсоод нээрээ л сандралдаа би өөрийнхөө хоолойг ямар сонсогдсоныг ч мэдээгүй байж . "Харин эгчийнх нь хоолой өвдчихсөн байгаа юм аа за за би ингээд тасаллаа баяртай " гээд түүний хариуг сонсох ч үгүй таслав . Түүнтэй удаан харьцах тусам түүнд муу зүйл болно гэдгийг ухаарсан Жиёон зайгаа барихаар шийджээ . Ганцхан Жонгүгч биш бусад бүх найзуудаасаа холдохоор болов . Тэднийгээ л аюулгүй байлгаж байвал болоо гэхээс өөр бодолгүйгээр ямар том алдаа хийж байгаагаа ч ухаарсангүй . Хэрвээ тэдэнд нууцаа ядаж жоохон ч болтугай нээсэн бол хэрэг эсрэгээрээ өөрчлөглөх боломж байсан ч Жиёон айдас сандрал уураасаа болоод өөр юу ч сэтгэх сөхөөгүй байв . Түүний утас ахин дууграв . Харин энэ удаа Жимин түүнлүү бичсэн байв . ' Овоо ухаан суужээ ' гэх түүний үгийг нэг л ойлгосонгүй ' ? ' илгээхэд  ' Хэрвээ ингээд бусдаас хол байгаад байвал би тэднийг чинь яах ч үгүй ' гэсэн хариунаас нь бүгдийн холбоос тайлагдах шиг болов . Жиёоныг сүрдүүлээд дагаад байсан хүн Жимин байж . Тэр л энэ бүхний ард байсан гэдгийг ухаарахдаа улам бүүр л түүний айдас нэмэгдэв . Жимин бол аль хэдийнэ гараа цустсан нэгэн болохоор дахиж хэнийг л бол хэнийг л үгүй хийхтэйгээ . Яагаад вэ бурхан минь би өмнө насандаа яг ямар гэм хийсэн болоод ингэж шийтгүүлж байгаа юм бэ ? гэж дотроо бурханыг ч сул дорой байгаа өөрийгөө ч зүхнэ . Энэ бүх жунгааралдсан зүйлээс болоод өөрийгөө уйлж байгаагаа ч анзаарсангүй . Хацрыг нь зөөлнөөр нулимс илэхийг мэдрээд шууд л ихэр татан уйлж эхлэв . Түүний амьдрал ганцхан долоо хоногын дотор тэр чигээрээ эргэж хамаг зүйл оронгоороо өөрчлөгдөв . Өөрийн гэсэн мөрөөдөл хүсэл зорилготой тэр бүсгүй дэлхийг аялах агуу эрмэлзэлээр өөрийгөө шахаж айх зүйлгүй зоригтой амьдардаг Жиёон өмнөх шигээ байхаа больжээ . Түүний дотор зориг гэх юу ч үлдээгүйн дээр өөрийн хүсэл мөрөөдлөө ор мөргүй мартасан байв . Яаж ахин нэг өдрийг хэн нэгний үхэлгүй өнгөрөөнө гэхээс өөр юу ч бодолгүй яг л амьд хэрнээ дотроо үхсэн байлаа . Өөрийнх нь буруугаас болоод хүн үхсэн гэж бодохоор түүний дотор муухай оргиж төсөөлөх тусам амьдрах эрч хүчээ алдана . Удалгүй нөгөө сайхан бүсгүйгийн оронд нүднийхээ доор том хоёр хөхрөлттэй хоол сайн идэхгүйгээс болоод турж үргэлж л ядарсан харагдах эмэгтэй солигдон иржээ . Өдөр бүрийн ингэж өнгөрөөхөөс залхаж өөрийг нь ийм болгосон Жиминд уур нь хүрэхийн дээдээр хүрж ' Миний амьдралаас зайлаад өгөөч би чамайг үзэн ядаж байна ' гээд түүнлүү мессэж бичив . Хаанаас нь тийм их зориг гарсан юм бүү мэд . Уул нь түүний зориг түүнээс зугтаагаад явчихсан л гэж бодож байсан . ' Хайраа юу яриад байгаа юм бэ ' гэх хариуг нь хараад уур нь улам хүрэв . 'Хайр гэнээ хайраа чи зүгээр намайг орхи би чамайг угийн хайрладагчгүй ' гэж бичин илгээснийхээ дараа утсаа унтраав . Арай гэж тайвшираад юу хийснээ эргүүлэн бодож харамсав . Уур биеийг зовооно Уул морийг зовооно гэдэг шиг уураасаа минь болоод арай тэр хэн нэгэнд муу юм хийчихвэл яаана гэж санаа нь зовно . Гэтэл түүний зочны өрөөний цонх хагарах дуу сонсогдоход тэр шууд л өөрийн өрөөнийхөө шүгээнд орон нуугдав . Түүний гэрт хэн дайран орж ирсэнийг тэр хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байв . Түрүүний өөрийнх нь больчимгүй үйлдэлээс нь болж одоо түүний эрх чөлөө ч бас хулгайлагдах гэж байна гэдгээ тэр даан ч мэдээгүй . Хүний хөлний чимээ сонсогдож дуу нь улам бүүр ойртосоор . Ийнхүү шүүгээний хаалга онгойж өөдөөс нь Жимин ' Манай хайр хөөрхөн газар нуугджээ гэхдээ одоо хоёулаа харьнаа ' гэснийхээ дараа Жиёоныг татан өөрийнхөө гарт тэврээд хүзүүнд нь нэг зүйл тарив .Тэрнийг тарьсаны дараа Жиёоны нүд анилдаж хамаг зүйл харанхуйлав .
.
.
.
.
За ойрд багш нарын улирал нь таарцан юм шиг баахан даалгавар өгчихсөн болохоор өчигдөр оруулж чадсангүйээ . Тиймээс ахиж ийм хариуцлаггүй зүйл хийхгүй гэдгээ амлаж хөлцөл ирье . Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай .!!!!!!

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now