Chapter 20 Урагшаа ч үгүй хойшоо ч үгүй

794 79 1
                                    

"Ойлголоо би Хусог ах бас Юнги ах нараас мэдэх бүхнийг нь асуухыг хичээнэ " гэсэн хариуг нь сонсоод Тэхён утсаа таслав . Жонгүг Жин ахыг дагуулан хөгжим бүжгийн дээд ангийнхан руу очиж Хусогыг хайтал ашгүй бэлтгэлийн өрөөндөө байж байсанд цаг алдаад яахав гэж бодоод түүнлүү очин шууд ажилдаа орлоо . "Ахаа таниас асуух асуулт байнаа та сүүлд Жиминтэй уулзтал ямар нэгэн сонин зүйл болсон уу " гэсэнд нь "Хммм мэдэхгүй л байна Жиминтэй би түрүүн хальт таараалд л өнгөрсөн болохоор сайн мэдэхгүй л байна их яарсан харагдсан шүү аан тийн нээрээ хэдэн цагын өмнө байхаа Жимин нэг л сонин царайлаад дууны ангийн Юнги ахыг хайгаад байсан " гэхийг нь сонсоод баярлаа баяртай гээд Юнгиг хайн явав . Юнгид хамаг гол учир нь байгаа гэдэг нь илт болж дээш дууны төгсөлтийн анги руу явав . Жонгүг удахгүй дэбют хийхгэж байгаа болохоор дуу болон хөгжим бүжгийн ангийхнийг сайн мэддэг . Юнгиг хайж анги руу нь ортол тэнд байсангүй . Дараа нь хөгжмийн зэмсгийн анги руу ортол бас л байсангүй . Дуу бичлэгийн өрөөнд орсон ч мөн л байсангүй . Хаана байж болох вэ гэж бодож байтал гэнэт Жонгүгийн толгойнд санаа орж сургуулийн дээвэр лүү гарсанд Жин түүнийг юугаа ч мэдэхгүй дагав . Сургуулийн дээвэр маш том буйдантай болохоор Юнги ийшээ заримдаа ирж унтдаг . Яг яах гэж тэнд буйдан байдгийг одоо хүртэл хэн ч мэдэхгүй . Даан ч Жонгүгд нэг том асуудал тулгарлаа . Тэр нь Юнги унтаж байгаа явдал юм . Сэрүүн байсан ч бол яахав харин унтаж байгаа Юнгиг сэрээнэ гэдэг бол амиа хорлохтой л адил маш эрсдэлтэй тул Жонгүг юу ч хийж чадахгүй зогсохыг нь харсан Жин юу ч мэдэхгүй болохоор Юнгиг сэрээчихэв . Юнги маш ширүүн харцтай босоход нь Жонгүг заз ингээд л Жин ах үхдэг байжээ гэж бодтол за болж Юнги Жинийг хараад юун танихгүй царай вэ гэж сэрээсэн уураа мартав . "Өөрөө хэн бэ надаар яах гээв " гэхэд нь Жонгүг хажуунаас нь орон "Ахаа харин таниас юм асуух гээд нөгөө түрүүн таньтай Жимин уулзсан уу " гэж асуухад нь толгойгоо дохив . "Тэгвэл таньтай яах гэж уулзсан болохыг та хэлж өгж болох уу " гэсэнд "Жимин надаас машиныг чинь зээлж болох уу гэж ирсэн яасан " гэж хариу хэлэхдээ асуултаар төгсөгсөнд Жонгүг "Жимин цуврал алуурчин бас хүн барьцаалсан хэргээр хайгдаж байгаа " гэхийг нь сонсоод Юнги маш гайхсан царай гаргаж өөдөөс нь тоглож байгаа биздээ гэж байгаа юм шиг харцаар харав . Гэвч энэ үнэн байлаа . "Ямартай ч тус болсонд баярлалаа ахаа бид одоо ингээд явлаа " гээд Юнгид ганцаараа байх боломжыг өгөв . Тэр хоёр олсон мэдээлэлээ Тэхёнд залган хэлэх гэтэл Тэхён Намжүүн хоёр өөрсдөө тэднийг зориод ирж байлаа . "Хоёроо ямар нэгэн юм олсон уу " гэсэнд  "Олсон Жимин Юнги ахын машиныг авсан байсан " гэв . "Тэгвэл тэр зугтаасан нь нотлогдлоолдоо гэхдээ Жимин өөрөө машинтай байж яагаад Юнгигийн машиныг авсан байж болох вэ " гэж бодоцгоосон ч юу ч олсонгүй . Тэд цагдаад машинуудын тухай хэлж сериал дугаараар нь хайх санааг өгтөл төлөвлөсний дагуу тэдний саналаар боллоо . Гэхдээ хайлт тийм ч хурдан олдохгүй болохоор хүлээхээс өөр арга байхгүй . "Ахаа та хичнээн энэ асуултанд хариулсан ч асуухгүй байж чадахгүй байна та яагаад цагдаа нарт ингэтлээ итгэхгүй байгаа юм бэ  тэдэнд даатгасан ч өөрсдөө хийсэн ч ялгаагүй байгаа юм биш үү " гэж сониучилсанд Тэхён "Жонгүгаа хэрвээ бид цагдаад бүхнийг даатгасан бол тэд шууд л Жиминийг хайх бөгөөд тэгэх явцдаа Юнги ахын машиныг олвол шууд түүнийг тусласан хэргээр хань татаж хам хэрэгтэн болгон за тэгээд шалгаж үзлээ гэж бодвол маш их хугацаа шаардагдана тэгэх үедээ тухайн хариуцаж авсан хүн нь залхавал шууд Юнгиг орхино тэгээд юу Жимин хамаг анхаарлаа Юнгид хандуулж Жиминийг зугтаахад нэмэр болох байсан би тийм болохоор цагдаад бүхнийг үлдээж болохгүй байна тэгвэл гэмгүй хүмүүс ч хохирно " гэв.
.
.
.
.
.та нар мэдэх үү энэ love yourself tear  дотор байгаа 134340 гэдэг дууны нэр нь хамгийн жижиг гариг асан Plut-гийн код нэр юм байна . Сэтгэгдэлээ үлдээхээ мартваа

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now