Chapter 5 Яагаад би гэж ?

1.1K 112 1
                                    

Айн юу гэсэн үг юм бэ энэ охидын үхэл надтай яг ямар хамаатай юм бэ ? энэ алдаа байхаа ... тиймээ энд нэг алдаа гарсан байх гэж дотроо бодож  байсан ч өөр тэр зурагтаар юу ч гарахгүй байгаад түүний айдас улам бүр жинхэнэ болох нь тэр . "Миний бэлэг таалагдсан уу " гэхийг нь сонсоод энд ямар ч алдаа гараагүй гэдгийг нь ухаарсан Жиёон энэ охид надад ямар холбоотой болоод ийм зүйл болсон юм бэ гэх асуултынхаа хариултыг толгой дотроосоо эрж явахдаа зурагтаар гарсан охины гарт байсан бугуйвчыг нь санаж охидын нойлын үүдэнд яг тийм бугуйвч харагдаад өнгөрсөнөө санав . "Жиминаа би нөгөө юу явах хэрэгтэй байна " гэхээс өөр зүйл хэлж чадаагүй Жиёон хамаг хурдаараа гүйв . Шоконд орсон болоод ч тэр үү яаж гэртээ харьсанаа ч санахгүй байлаа . Утас дуугарах чимээнд цочин хартал мессэж ирсэнийг унштал ' Гэртээ аюулгүй харьсан биз дээ ' гэсэн байв . Түүнийг намайг гэх сэтгэл нь маш майхан санагдавч түрүүний болсон явдал сэтгэлийг минь алах шиг болно . Хичнээн Жиминд Жиёон аль хэдийнэ дурлаад эхэлчихсэн ч өөрийн айдас нь тэр мэдрэмжийг нь хаасан болохоор өөрийн эрхгүй түүнээс холдохыг хүснэ . 'Уучлаарай гэхдээ хоёулаа бүтэхгүй юм шиг байна . . . салья' гэж мессэж бичээд утсаа ахиж харахыг хүссэнгүй . Дахин мессэж ирсэн ч тэр утсаа харалгүй ор луугаа шидээд өнөө оройг шууд л мартахыг оролдов . Түүнийг хүн алсан гэдгийг мэдсээр байж яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ гэж та нар бодож магад гэхдээ Жиёон түүнийг тэр охидыг алсан гэх нотолгоо байхгүй болохоор цагдаад хэлэх бол сайн санаа шиг санагдсангүй бөгөөд түүнийг цагдаад хэлэхийг оролдсон гэдгийг нь мэдчихвэл Жимин түүнийг яах бол гэхээс айна . Тэр оройноос хоош Жиёон Жиминээс чадахаараа л цугтаах болсон . Бүүр хамт ордог хичээлээ ч тасладаг болов . Жиминий бэлэг зогссонгүй . Харин ч улам ихсэж өмнөхөөсөө ч илүү үнэтэй үнэтэй эдлэл хувцас үлдээнэ . Жиёон бэлэгнүүдийг хаяж чадах зүрх байгаагүй болохоор хэрэглэх ч үгүй гэрийнхээ буланд чулуудаж хадгална . Гэтэл түүний энэ үйлдэл 3-хан хоног л үргэлжилсэн . Жиёон дотроо Жимин түүнээс залхасан байх гэж баярлан гэртээ харьж явахдаа түүнийг дагах нэгнийг анзаарах сөхөөгүй тайвширан алхална . Ингэж нэг түүнээс саллаа гэж санатал түүний утас дуугарав . Хэн юм болоо гэж харсан боловч хардаггүй байж хэмээн харамсав . Учир нь түүнлүү дугаараа нууцалсан этгээд Жиёоны унтаж байгаа зургыг нь явуулсан байлаа . Жиёон гав ганцаархнаа амьдардаг болохоор айх нь жирийн л хүний хийх хариу үйлдэл юм . 'Чи надаас юу хүсээв ' гээд тэр дугаар лүү бичихийг үнэхээр их хүсэвч нууцлалтай болохоор нь яаж ч чадахгүй түүнийг өөр юу явуулах бол гэж хүлээхгүй гээд яахав . Гэвч тэр дугаар ахиж өөр юу ч явуулсангүй . Жиёон өнгөрөх цаг хугацаа секунд бүрийгээ түгшүүрт байдал өнгөрөөж амарж чадахаа ч байлаа . Өдөр шөнөгүй намайг хэн нэгэн ажиглаж байгаа болов уу гэхээс өөр бодол толгойнд нь эргэлдэхгүй . Жонгүг бол Жиёоны хамаатны дүү нь ба түүнтэй нэг сургуульд сурдаг . Жонгүг дууны клүбээсээ болоод Жиёонтай цагыг ховор өнгөрүүлдэг болохоор түүнийг ангийн үүдэнд хараад цочоохыг хүсээд араас нь түүний мөрийг барин орлиход Жиёон хамаг байдгаараа орлихоно тэр . Жиёон Жонгүг өөрийг нь цочоосон гэдгийг хараад сэтгэл нь амрасан ч түүнд уурлахгүй байж чадсангүй . "Чи намайг алахыг хүсээ юу ёооо зүрх золтой л зогсчихсонгүй " гэхэд нь өөдөөс нь хоёр том шүдээ гаргаад инээхэд нь дорхноо л уурлахаа болив .  "Уучлаарай даа уучлаарай эгчээ та тэгэхдээ зүгээр үү наад царай чинь нэг л базаахгүй харагдаад байх чинь " гэж санаа нь зовсон өнгөтэй асууна . "Зүгээрээ ойрд харин унтаж чаддаггүй нээрээ гэрээр чинь сонин сайхан юу байна " гэж сэдвийг албаар өөрчлөхийг нь Жонгүг анзаарсан ч тэрнийг нь тододгох зүйл хэлсэнгүй . Ийнхүү бага сар зүйлүүд хоорондоо ярж байгаад салах цаг болов .Ярианаас нь Жиёоныг гэртээ харих хүсэлгүй байгааг анзаарсан Жонгүг түүнийг хамт тэднийд хонохыг санал болгов . Жиёон ч энэ боломжыг ашиглаж амрахыг хүслээ . Ийнхүү нэг оройг Жоны гэр бүлийнхэнтэй өнгөрөөгөөд сэтгэл нь сэргэсэн Жиёон маргааш нь гэртээ харьтал үүдэн дээр нь хайрцаг хүлээж байв . Гэртээ оруулмааргүй байсан тул тэндээ задалтал Жиёоны янз бүрийн зураг тэр хайрцагыг дүүргэсэн байсанаар барахгүй нэг захиа хэвтэж байв . Тэр захиа ' өөр айлд хоноод л ахиж ийм үйлдэл гаргаж болохгүй шүү хайраа ' гээд доор нь Жоныхны зургыг наагаад улаанаар тэмдэглэсэн байв . Энэ л үед Жиёон яагаад би гэж гэх асуултыг ахин ахин орлив .
.
.
.
.
. За өчигдөр оруулж чадаагүйд сорри за олон долой юм нуршаад яахав сэт сэт !!

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora