Chapter 9 Боломж

962 98 2
                                    

Жиёоны толгойноос цус урсах нь зосгох шинжгүй . Жимин хамаг хурдаараа Жиёон дээр очин зүрхний уохилтыг нь мэдэртэл аз болж цохилж байсан ч маш сул байв . Арай хийж толгойг нь боогоод цусыг нь тогтоосон ч Жиёоны арьс өнгөө алдсаар . Түүнийг оронд хэвтүүлээд гарыг нь барин суухдаа их зүйл бодлоо . Жиёон үхчихвэл яаана тэгвэл би амьдарж чадахгүй шдээ гэх мэтээр л муугаар бодно . Жиёоныг сэрэхийг хүлээх секунд бүр нь минут болж минут нь цаг болж цаг нь өдөр болж өдөр нь долоо хоног болов . Хичнээн Жиёон сэрээгүй ч Жимин түүнтэй ганцаар өдөр бүр ярж гэм нүглээ наминчилна . Энэ нь түүнд харин ч сайхан байсан . Түүнийг сонсох хэн нэгэн байна гэдэг . Гэтэл аз болоход долоохон хоногийн дотор Жиёон нүдээ нээж Жиминийг аз жаргалд умбуулав . "Чи хэн бэ ?" гэх энэ асуултыг хэн нэгэн хайртай хүнээсээ сонссон бол сэтгэл нь шимширэх байсан байх гэвч Жиминд энэ өгүүлбэр боломжыг өгсөн . Энэ боломжыг ашиглаж бүгдийг эхнээс нь эхэлье гэж бодож байсан ч дараачийн асуултыг нь төсөөлөөгүй байсан юм . "Би хэн бэ ?" гэх асуулт нь түүнийг улам л баярлуулах шиг . "Чи үнэхээр  намайг өөрийгөө ч хэн гэдгийг мэдэхгүй байна уу " гэж баттай болгохоор асуусан ч түүний царайн дээрх гайхширсан байдал нь бүгдийг батлав . "Чи намайг хэн гэдгийг мэдэх юм уу " гэхэд нь хаанаасаа ийм санаа төрсийн бүү мэд "Мэдэлгүй яахав намайг Жимин гэдэг чиний нөхөр чи бол миний эхнэр " гэж хэлэхдээ Жимин өөрөө ч ийм зүйл хэлсэндээ итгэж өгөөгүй ч царайндаа илт гаргаагүй . Ийнхүү Жиминий худал хайрын жүжгийн эхлэл тавигдав . Мэдээж бие биетэйгээ гэрлэсэн гэвэл Жиёон түүнийг автоматаар хайрлаж эхэлнэ . Ийнхүү Жимин Жиёоныг өөрийн зохиомол амьдралын гол дүр болгосон ч түүний бие энэ маягаараа бол удахгүй . Хоолноос гарснаас болоод турсан байсан Жиёон долоо хоногийн комноосоо болж улам турсан байв . Дээрээс нь бие дээрх шархууд нь түүний сүүлийн зугтах гэсэн оролдлогоос болж улам ихэссэн байлаа . Ямартай ч түүнд осолд орсноос болж энэ бэртлүүдээ авсан гэж итгүүлсэн ч яаж түүнийг эрүүл болгох вэ гэж бодоод бодоод санаа нэг л олж өгөхгүй байтал тавцан дээрх унтуулагч эмийг хараад нэг санаа олов . Жиёоны хоолыг өндөг мах уураг гээд л кил калор ихтэй шимтэй бүхнээр хийхдээ унтуулагч эмийг хоолонд нь хамт хийвэл хоолоо идээд л шууд унтаад өгнө . Тэгвэл тэр амрахын хажуугаараа хоолноосоо нилээд жин авчихна . Тэр энэ санаагаа шууд л хэрэглээд Жиёоныг унтуулав . Учир нь Жиминд устгах ёстой өөр нилээд олон хүмүүс бий . Эхлээд Жиёоныг өмнө нь дээрхлэдэг байсан охид тэгээд НАМЖҮҮН.
.
.
.
.
.
За ингээд одоо үедээ ирлээ юу гэж бодсоноо үлдээгээрэй !!!!!арасо

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now