1.Тохиролцоо

2K 115 5
                                    


-Математикынхаа гэрийн даалгавраа хийсэн үү?

-Мэдээж хийсэн.

-Вэйлонг сүүлийн удаа гуйя сүүлийн удаа хуулуулаач.

-*Би үүнийг шөнөжингөө сууж хийсэн* үгүй ээ

-За чи одоо юун сүртэй юм бэ?

-Чи өөрөө хий л дээ.

-Ойлгохгүй байгаа юм чинь яах болж байна.

-*Хичээлдээ анхааралтай суувал чи ойлгох л байсан. Ядаргаатай юмаа. Шөнөжин хийсэн даалгавараа хүнд өгмөөргүй байхад чинь* Тэгвэл би чамд заагаад өгье.

-За за болио. Угаасаа би наадхыг чинь ойлгохгүй. Жоохон юм хүнээс харамлаад наадахтайгаа хол яваарай.

-Хөөе заагаад өгье л гээд байгаа юм бишүү.

-Зүгээр хуулуулчихад үхэх гээд байнуу?

-*Гэхдээ би бараг өчигдөр шөнө унталгүй бүгдийг хийсэн ш дээ. Арай гэж хийж байхад*

-Чи угаасаа ийм амиа ш дээ. Бусдадаа туслах хэрэгтэйшд. Харамч амьтан. Тэр ууралсаар миний хажуунаас босоод явлаа.

Намайг Сонг Вэйлонг гэдэг. Би ангидаа хамгийн онц сурдаг нь. Харин хүүхдүүд дандаа л надаас хуулахыг хүсдэг. Энэ нь их ядаргаатай. Өөрийн хүч хөдөлмөрөө шингээж шөнөжин хийсэн зүйлээ бусдад өгөөд тэр нь надтай адил дүн авна гэдэг үнэхээр шударга бус. Над дээр өдөр болгон хичээл эхлэхээс өмнө даалгаварыг маань гуйсан хүмүүс ирдэг. Шалгалтан дээр энэнээс ч дор. Надруу ямар олон цаас ирдэг гээч. Туслаач, 12-ын хариу нь юу вэ? , 35-ын хариу хэдий?... гэх мэт хэлж өгөхгүй бол уурлана. Би бараг шалгалтан дээр лавлах товчоо болдог.

Найз нөхдийн тухайд гэвэл бараг найзгүй. Бүгд л намайг ашиглахын тулд миний хажууд байдаг. Энэ хатуу ч гэсэн үнэн гэдэг нь харамсалтай.

Өнөөдөр ангийн багш орж ирээд суудал хуваарьлаж өгөв. Би ангийнхаа Ма Тианюутай суухаар болсон. Тэр их алдартай сурагч л даа. Дуулдаг, бүжиглэдэг дээр нь царайлаг. Бас засрашгүй шалиг амьтан тэрэнтэй нэг ширээнд сууна гэсэн чинь дотор муухайрчихлаа. Яаж энэ хичээлийн жилийг барнаа.

-Сайнуу? Ширээний шинэ хамтрагч минь.

-Сайн сайнуу?

-Би унтлаа битгий сэрээгээрэй.

-За

Тэр хичээлийн турш шүлсээ гоожуулж унтлаа. Харин завсарлагаан болсон чинь шүлсээ арчаад, үсээ янзлаад буцаад сургуулийн од залуугийн дүрд хувираад ангиас гарлаа. Харин би гэдэг хүн хоолны газарлуу орж уртаас урт дараалалд зогсоод арай хийж нэг юм хоол авав. Хооллож дуусаад ангид ороод иртэл ширээн дээгүүр минь дүүрэн боолттой бэлэг, шоколад, бас баахан хайрын захианууд байлаа.

Энэ шүлсээ гоожуулсан амьтны юунд нь болж ийм их юм өгдөг байнаа. Би хэсэг яахаа гайхаад зогсож байтал алдарт Ма Тианюу өөрөө ирлээ.

-Чамд ирсэн юм шиг байна. Энэ олон юмнуудаа авчих гэж намайг хэлэхэд тэр ёжтой гэгч нь инээснээ:

-Яасан атаархаж байнуу?

-Юунд тэрэв?

-Чи амьдралдаа охин хүүхдээс бэлэг эсвэл захиа авч үзсэн үү?

-......

-Хха мэдсэн юмаа. Ингэхэд Вэйлонг чи ядаж хүн үнсэж үзсэн үү?

-......

-Хөөх үзээгүй хэрэг үү? Чи ядаж эсрэг хүйстэнтэйгээ ярьж үзсэн үү? Эсвэл чи гей юмуу? Хха

Тэрнийг ингэж хэлэхэд анги даяараа намайг шоолж инээв. Миний нүүр улайж, уур хүрч түүнийг цохиод авлаа. Хүүхдүүд бүгд л гайхан бид 2-ыг харахад Тианюу итгэж ядсан харцаар надлуу харав. Харин би хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байсан тул өөдөөс нь их л муухай харж байсан юм. Бид 2 нэг нэгнийгээ барьж идэх нь холгүй бие биерүүгээ муухай харан ширтэлцэж байхад багш орж ирэн бидний харцаар үйлдэгдэх дайн нэг юм дуусав.

Би маш сайн мэдэж байсан юм. Тэр намайг хэзээ ч зүгээр орхихгүй гэдгийг.

Хичээлээ тараад явж байтал араас хэн нэг нь дуудах шиг болов. Эргээд хартал таамаглаж байсанчлан Тианюу болон түүний найзууд зогсож байлаа.

-Яах гээв?

-Хөөе Вэйлонг чи үнэхээр гей байх тиймүү?

-Миний гей мөн эсвэл үгүй байх чамд ямар хамаатай юм? Арай намайг сонирхоод байгаа юмуу?

-Новш минь өдөөд байнуу?

-Чи л эхэлсэн Тианюу чи эхэлсэн.

-Тэгвэл гей биш гэдгээ батал л даа.

-Батлах болно.

-Сургуулийн хамгийн хөөрхөн охин болох Чиенийг өөртөө татаад дараа нь үерхэлдээ. Түүнийг ингэж хэлэхэд бусад нь инээж байв. Харин миний шар маш ихээр хөдөлж байсан тул:

-За яахав болж байна. Ингэхэд надад ямар ашигтай юм?

-Чи үнэхээр чадах юм бол би чиний 1 сарын боол болсон ч яахав.

-Болж байна.

-Чи амжихгүй л байх даа . Эртхэн гей гэдгээ хүлээн зөвшөөрөөд бууж өгвөл яаж байна.

-Хэзээ ч тийм юм болохгүй. Ингэж хэлээд бид гар барив.

Ядаргаатай юмаа. Тайван амьдрах гэсэн боловч чи өөрөө л байдлыг өөрчиллөө дөө Ма Тианюу. Жинхэнэ дүр төрхөө гаргах цаг нь болжээ дээ.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now