6.Хожил

796 95 10
                                    

Үнсэлт бол хайрын илэрхийлэл гэлцдэг.

Гэхдээ яагаад зөвхөн хайраа илэрхийлэх зам гэж?

Өөр зүйлийг илэрхийлж болох болов уу?

Би Тианюуг хайралсандаа үнссэн гэж үү?

Яахав тэр их өхөөрдөм харагдаж байсан л даа. Тэгээд нэг мэдэхэд л тийм зүйл болчихсон.

Би өөрийн ухаангүй байсан бололтой.

Яагаад үнсчихэв дээ!?

Одоо яаж царайг нь харах вэ!?

Ингэхэд би яагаад өөрийгөө буруутгах ёстой гэж! Хэн тэрнийг тийм өхөөрдмөөр царайл гэсэн юм?

Вэйлонг бантсан нүүрнээсээ болоод хичээлийн хонх дуугарах хүртэл ангидаа орж ирж чадсангүй. Хонх дуугарахтай зэрэгцэн ангид орвол Тианюу байхгүй байсан нь сэтгэл амраав.

Вэйлонг суудалдаа суун хичээлээ хийж эхлэв. Залхуутай хичээлүүд ар араасаа цуварсаар…

Тианюу ангид орж ирэхгүй байх юм?
Ямар нэг юм болсон юм биш байгаа.
Ямар нэг гэж би түүнийг үнсчихсэн шүү дээ!
Яг галзуурах нь ээ!
Яагаад өглөө тийм бодлогогүй юм хийчхэв ээ?
Гэхдээ л гоё байсан.
Түүний уруул, түүний гайхсан харц, бас түүний үнэр…

Түүний үнэр магадгүй энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй үнэртэй уснаас ч хавь илүү тансаг, зөөлөн бөгөөд үнэхээр тааламжтай байх. Дандаа үнэрлээд л баймаар донтуулах тэр үнэр…

-ВЭЙЛОНГ!? хэмээн хашгирах багшийн хоолой амттай бодлоос минь салгаж орхих нь тэр.

-Аан за яасан багшаа? Вэйлонг суудлаасаа босон хариулахад:

-Виетийн теором гэж юу вэ?

-Тэр, тэр бол хэмээн толгойгоо маажин мэдэн будилах намайг харсан багш толгойгоо сэгсрэн:

-За суу! Дараагийн удаад хичээлдээ идэвхитэй суугаарай ойлгов уу!?

-За багшаа
Анх удаа багшдаа загнуулж байгааг минь харсан хүүхдүүд эвэртэй туулай үзэж байгаа мэт л намайг сонжих нь "хурдан завсарлаасай" гэх бодол төрөхөд нөлөөлөв.

Хүссэн ёсоор хонх ч дуугарч би ч ангиас гүйхээрээ гарлаа. Шатаар өгсөн сургуулийн дээвэр дээр гарахад тохиролцсон ёсоор Чиен намайг хүлээн, цаашаа харан зогсож байв.

-Кхм хэмээн хоолойгоо засахад Чиен эргэж харснаа хажууд нь очихыг дохьлоо.

-Юу ярих билээ?

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now