13.Догдлол

626 85 3
                                    

Tianyu's POV

Гэртээ ганцаархнаа, ѳдѳржингѳѳ хийх юмаа олж ядан дээш харан хэвтэв. Эхлээд видео тоглоом тоглож үзлээ.
Залхлаа...
Зурагт үзлээ.
Залхлаа...
uchat орж, баахан охидуудтай харьцлаа.

-Ахаа уулзъя л даа

-Би яагаад чамтай уулзана гэж?

-Ахаа би танд хайртай.

-Яаж батлах юм?

-Хүсвэл ирээд мэдэж болно шүү дээ. Би гэртээ ганцаараа байна.

-Та намайг сүүлийн үед тоохгүй байгаа. Би их гомдож байгаа шүү.

-Гэхдээ таныг хүрээд ирвэл би танд сайн хандсан хэвээр байх болно шүү.

Хѳгийн хямдхан янхан.

-Надад гэрээсээ гарах хүсэл алга.

-Тэгвэл би тань дээр очих уу?

-Хэрэггүй. Би хүсэхгүй байна.

-За яахав. Гэхдээ хэрвээ та хүсэх юм бол манай хаалга хэзээд нээлттэй шүү. Та угаасаа манайхыг хаана гэдгийг мэднэ биз дээ.

Би энэ охины нэрийг ч сайн санахгүй байна. Царайг нь л бүдэг бадаг гадарлаж байхад энэ охин миний араас гүйгээд л. Түүнд үнэ цэнэ гэж байна уу? Яахав багахан хѳгжилдѳхѳд давгүй л охин юм байна. Гэхдээ надад энэ охинд зарцуулах цаг алга даа.

Утсаа оролдон instagram ухаж байтал хоёр залуугийн үнсэлцэж байгаа зураг гараад ирэв.

Би хэзээдээ энэ хосыг дагадаг болчихсон юм болоо?

Яагаад ч юм энэ зураг шууд л Вэйлонгийг бодогдуулав.

Тэр хоёр бие биен дэээрээ давхралдаж унасны дараа Вэйлонг тэрнийг үнссэн тэр мѳч санаанд нь буулаа.


Бодох тѳдийд Тианюугийн хацар улайж, нүүрэнд нь инээмсэглэл тодров. Тэгээд орон дээрээ хѳрвѳѳж, ѳѳрийгѳѳ шоолж инээлээ. Яагаад ч юм учиргүй их догдолж, зүрх нь хүчтэй дэлсэнэ.

Зүрхэн тушаа газар гараа тавин, үргэлжлүүлэн Вэйлонгийн тухай бодож эхлэв. Хичээлдээ анхаарлаа хандуулаад хийхээр ямар ухаалаг харагддаг талаар. Дуулахдаа ямар гайхалтай тѳгс бас халуухан харагддаг талаар. Унтахдаа хэчнээн эгдүүтэй уруулаа цорвойлогдог мѳн ѳѳрийг нь тэврээд хэвтэхэд хэчнээн их тухтай санагдсан талаар гээд түүний тухай бодлууд Тианюуг хангалттай их жаргааж байлаа.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now