3.Сургуулийн од Чиен

977 91 2
                                    

Вэйлонг дууны тэмцээнд орсоноос хойш сургуулийн од болсон гэхэд хэлсдэхгүй биз. Тэр үнэхээр алдартай болсон байлаа. Дууны тэмцээн өнгөрөөд 7 хоносон байгаа хэдий ч түүний тухай яриа өндөрлөж, мартагдсангүй. Өглөө болгон ирэхэд нь ширээн дээр нь захиа, шоколад, бэлэг гэх мэт зүйлс байнга байх болсон ба хэд хэдэн охидууд мөн хөвгүүд хүртэл сэтгэлээ илчлээд амжижээ. Вэйлонгийг гарч ирсэнээс болж Тианюугийн нэр хүнд мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан бөгөөд энэ бүхэнд Тианюугийн уур маш ихээр хүрч байв.

Вэйлонг дараагийн байгаа сургуулийн од гэгдэх Чиенийг онилоод байгаа аж. Чиенийг өөрийн болгож байж л Тианюу гарах гарцгүй болно. Харин Тианюуг өөрийн боолоо болгочихоод юу хийдэг юм билээ. Сонирхолтой байх байхдаа. Инээдтэй юм.

Сургуулийн үүдэнд нэг охиныг тойроод баахан хөвгүүд байх ба тэр охины үзэсгэлэнтэй царайнд бүгд л унаж тусцагааж байв. Тэр охин нөгөө Чиен гэгч нь байхнээдээ.

Яахав тэр хөөрхөн л юм. Намайг ажиглан зогсож байтал тэр надруу хараад инээгээд байлаа.

Чиен Вэйлонгийг зүглээд алхаад ирж байв.

-Сайнуу?

-Сайн

-Чи Вэйлонг байхаа?

-Тиймээ, яасан?

-Танилцъя намайг Чиен гэдэг. Гараа сунган, эелдэг төрхөөр надруу ширтэн инээмсэглэлээ. Магадгүй хөвгүүд энэ инээмсэглэлд нь хайлж урсацгаадаг байх.

-Сонг Вэйлонг танилцсандаа таатай байна. Гарнаас нь барихад туяхан бас их зөөлөн мэдрэгдэж байна.

Харин энэ үед Тианюу сургууль руу орохоор явж байв.

-Хөөе Тианюу тэрийг хараа хэмээн найз нь хэллээ. Тэр зүгт нь харвал Вэйлонг, Чиен 2 гар барин, бие биерүүгээ харан инээмсэглэж байлаа.

-Новш гэж амандаа үглээд цааш эргэх гэснээ тэр 2-луу хартал Вэйлонг ялалтын харцаар өөрлүү нь харахыг үзээд дургүй хүрэн сургуульруу оров.

-Дараа тааралдана гэж найдъя. Орлоо хэмээгээд Чиен явлаа.

Энэ байдлаараа Чиенийг өөрийн болгох их амархан санагдаж байна. Өөрөө гүйгээд ирлээ шүү дээ.

Хичээл урьдын адил үргэлжилж, Тианюу хажууд маань шүлсээ гоожуулан унтсан хэвээр л байна. Түүнийг сэрээдэг юм билүү. Эсвэл зүгээр л зөнд нь орхичих уу? Унтаж байхдаа үе үе мишээх нь эгдүүтэй юм. Тэрний өөгүй цагаан арьсан дээр нарны гэрэл тусаад л, тас хар үс нь гялалзаад дээрээс нь түүнээс гайхалтай үнэр ханхалж байна. Өнөөдөр яагаад ийм царайлаг харагдаад байнаа. Новш гэж юу л бодоод байна даа. Хичээлдээ анхаарах хэрэгтэй. Тэрнийг харсаар байтал хичээлээ ч олигтойхон шиг ойлгосонгүй.

Утсанд нь мессэж ирэх дуунаар гайхан харвал:

-Чиен байна. Өнөөдөр завтай юу? Гэсэн мессэж байлаа.

-Тиймээ завтай.
*Миний дугаарыг хаанаас олсон юм болдоо.*

-Ашгүй дээ тэгвэл тараад уулзацгаая.

-За тэгье.
Хариу бичээд хажуу талруугаа харвал Тианюу утасруу минь орох нь холгүй ширтэж байхыг хараад инээд хүрсэн ч тэвчин төв царай гаргахад, намайг хараад дальдиран өөр тийш харцаа шилжүүлэх нь тун чиг өхөөрдөм харагдана.

-Кхм (хоолойгоо засах) Юугаа хараав?

-Хэн харсан юм. Юу тэгэхээр Чиен та 2 их сүрхий болжээ.

-Тээр харсан л байна шүү дээ.

-За харсаан харсан.

-Чиен бид 2 өнөөдөр болзоотой.

-......

-Боол болохдоо бэлдэж байгаарай гээд мөрөн дээр нь цохиод суудлаасаа бослоо. Харин тэр ард хамаг хараалаа урсгасаар үлдэв. Түүнийг өдөх надад таалагдаж байна. Ууралж байхдаа ямар инээдтэй харагддаг гээч. Хошуугаа цорвойлгоод, гараа элгэндээ тэврээд, хөмсгөө атиралдуулчихна. Сүүлийн үед анзаараад байхад би түүнийг их боддог болжээ.

Хичээл ч тарж, сургуулиасаа гараад явж байтал араас хэн нэгэн дуудав. Эргээд хартал Чиен зогсожбайлаа.

-Намайг хүлээж байсан юмуу?

-Аан тиймээ.*Үнэндээ Чиентэй уулзана гэдгээ таг мартсан байна шүү дээ.*

-Хамтдаа кино үзэцгээе.

-За тэгье. Намайг үг хэлж дууссаны дараа Чиен гарнаас минь хөтөллөө. Би гайхаад асуулт эрсэн харцаар хартал өөдөөс өхөөрдөм инээмсэглэл тодруулснаа:
-Болзож байгаа хүмүүс хөтлөлцдөг биз дээ гэв. Би ч дуртай дургүй инээсэн болоод хөтлүүлээд явав.

Бид хамтдаа кино үзэж, зургаа даруулж, караокед дуулаад цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөж байлаа. Эцэст нь түүнийг гэрт нь хүргэж өгөв. Өнөөдөр ийм хөөрхөн охинтой цагийг өнгөрөөсөн атлаа зүрх минь хүний урманд ганц удаа ч түргэн цохилоогүй. Магадгүй түүнийг сонирхохгүй байгаа болохоор тэр байх. Юутай ч их урт өдөр байлаа.

Нэг л мэдэхэд шинэ өглөө эхэлчихлээ. Сургуульруу хөлөө зөөн явтал хэдэн охидууд сүйрлийн ирмэг дээр ирсэн аятай надруу харсаар над дээр тулж ирэв.

-Ахаа та Чиен эгчтэй үерхээд байгаа юмуу?

-Би юу??

-Тиймээ та танаас өөр хэн байдаг юм. Арай ч дээ ахаа та Чиен эгчтэй үерхэж болохгүй ээ. Хэдий тэр хөөрхөн ч гэсэн ааш зан нь гэж авах юмгүй хүн шүү дээ.

-Хүнийг ингэж хэлнэ гэдэг. Хэтэрхий онцгүй хэрэг биш үү?

-Гэхдээ ахаа.

-Би өөрийн нүдэнд харагдсан зүйлдээ л итгэнэ.

-Ахаа!! Түүний үгийг сонсолгүй цааш хараад сургуульруу гүйгээд орчихов. Шал утгагүй юм. Уг нь их дажгүй охин шиг л санагдсан юмсан. Охидууд яагаад түүнд дургүй байдаг юм бол. Ингэхэд Тианюу юу хийж байгаа бол? Хурдхан шиг очиж түүнийг харъя.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now